Posts

Showing posts from August, 2013

Чанарын нэгдсэн удирдлага

Image
Өнөөдөр бидний амьдрал цаг мөч бүр хөгжиж дэвшихийн төлөөх өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Харин таны, миний бизнесийн амьдрал ямар байх нь энэ өрсөлдөөнд бид “хэн” байхаас ихээхэн шалтгаалах нь тодорхой. Мэдээж энд таны эсвэл миний нэр төр  нийгэм дэхь байр суурь онц ач холбогдолгүй бөгөөд  “хэн” болохыг гагцхүү бизнесийн ирээдүй хэрхэн өрнөх байдлаар  тодорхойлж болох юм . Энэхүү бизнесийн ирээдүй байнгын өсөлтийг хангахын тулд байгууллага бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч ирсэн. Энэ үеэс чанар хэмээх ойлголт бий болсон. Тэгвэл чанар гэж  юу юм бэ? Яагаад бид энэхүү асуудалд гол анхаарлаа хандуулах гэж? хэмээх асуултууд гарч ирнэ. Чанар гэж чухамдаа олон талт ойлголт ба үүнийг бүтээгдэхүүн болон үйлчилгээнд тодорхойлбол : хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үйлдэвэрлэлийн ямар ч гологдолгүй байхыг эрмэлзсэн, бодит эерэг үр дүнг ямагт сайжруулах үйл явц хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс  бид дэлгүүрт ороод бараа худалдаж авахдаа өнгө үзэмж, шинэ хуучин, загвар хийц, биед

Чанарын удирдлагын онол

Image
Уолтер Шевхарт, Каору Ишикава, В.Эдвардс Деминг, Жозеф Журан. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд бүтээгдэхүүн бүрийг шалгаж, гологдлыг илрүүлж болно. Энэ нь бүтээгдэхүүн нэгэнт үйлдвэрлэж хөрөнгө материал, цаг хугацаа зарцуулсны дараа хийгддэг ажил учраас үр ашиг муутай. Учир нь гологдол нэгэнт гарчихсан байна. Харин гологдол гарахаас урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй юм. Чухам ийм үндсэн санааг л чанарын удирдлагын онол агуулдаг. Уолтер Шевхарт гэгч статистикч хүн бүтээгдэхүүний чанарын талаарх статистикийг цуглуулан судалсаны үндсэн дээр эл онолын эхийг тавьсан. Бүтээгдэхүүн бүрийг үзэхийн оронд үйлвэрлэлийн дамжлага бүрийн эцэст төлөөлөл болгон тодорхой тооны бүтээгдэхүүнийг авч үзээд тухайн дамжлагад ямар төрлийн гологдол гарч буй болон түүний шалтгааныг илрүүлэн арилгах юм бол бүтээгдэхүүн бүрийг үзэж шалгахаас илүү хямд бөгөөд үр дүнтэй гэж үзсэн байна. Материалын чанар, машин техникийн байдал болон ажилчны ур чадварын тухайн үеийн байгаа төвшинд урь

Цуурхлыг ашиглах тухай /Кейс/

Image
Цуурхлыг хэрхэн ажил хэргийн зорилгоор ашиглах тухай нэгэн кейс-г хүргэе  Байгуулгийн дотоодод цуурхал дамждаг сувгийг олонгуут түүнийг хэрхэн ашиглах талаар сонин санаа миний толгойд бууж ирэв. Би байн байн мэдээллийг зориудаар “алдаж” түүнийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа тухай буцах холбоогоор дамжуулан энэ системийн юуг нь өөрчлөх, юуг нь хэвээр үлдээж болохыг шийдвэр гаргах үедээ харгалзах боломжтой болов. Иймэрхүү маягаар хүмүүс энэ тэр асуудалд хэрхэн яаж хандахыг бид урьдаас мэддэг боллоо. Энэхүү хариу үйлдэл нааштай, эерэг шинж бүхий үед бид нар товлосон үйлдлээ хэрэгжүүлж, харин эсрэг тохиодолд бүхнийг эхнээс нь нягтлан эрэгцүүлж боловсруулдаг юм. Ингээд зарим үед би хүлээзнэж, бас нэг удаа цуурхал тараах буюу өмнөх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ хэд дахин болгоомжтой хянуур ханддаг байв. Энэ бүгд байгууллагын ажлын амжилтанд сайнаар нөлөөлж, удирдлагын шийдвэрийг ихээхэн баталгаатай болгодог. Ойролцоогоор 7 хоног болоод би нарийн бичгийн даргаасаа ”онцгой шинэ сонин ю

Атомын цахилгаан станцын тухай

Image
Атомын цахилгаан станцын тухай

Удирдлагын шийдвэр гаргалт

Image
 Удирдлагын шийдвэр гаргалт

Стратегийн удирдлагын тухай

Image
Стратегийн удирдлагын онолын үндэс

Манлайлагч гэж хэн бэ?

Image
Манлайлагч гэж хэн бэ?

Хуваарилалт гэж юу вэ?

Image
Хуваарилалт гэж юу вэ?

Сэтгэлгээний хурдтай бизнес

Image
21-р мэдээллийн эрин зуунд бизнес эрхлэхэд аз хийморь, зөн совин, сэргэлэн овсгоотой байх нь хангалтгүй болсон. Билл-Гейтс  орчин үеийн бизнест амжилт олох гол түлхүүр нь шинэ технологид тулгуурлан мэдээллийг асар хурдан ашиглаж бизнесээ өргөжүүлэн зах зээлд тогрвортой оршин тогтнож түүгээр барахгүй бизнесээ амжилтанд хүргэж манлайлж  чадна гэдгийг харуулсан юм. Энэ шинэ технологи нь электрон мэдрэлийн систем ба түүнийг  гайхалтай ашиглаж чадсан  Дэлл , Меррил Линч  болон дэлхийн томоохон хэмжээний корпраци  компаниудаар жишээ авч бизнестээ хэрхэн хэрэгжүүлж буй талаар оруулж өгсөн нь ихээхэн сонирхол татсан юм.  Business @ The Speed of Thought ном нь бүх түвшний удрдах албан тушаалтан менежерүүд болон бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй бүх хүнд зориулагдсан болно.

Нейромаркетинг/ Neuromarketing/ гэж юу вэ?

Image
Нейромаркетинг  товч бөгөөд тодорхой тайлбарлавал  маркетингийн өдөөгчид хандах хэрэглэгчдийн мэдрэмж, танин мэдэхүй, сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг судалдаг маркетингийн салбар ухаан юм. Өөрөөр хэлбэл худалдан авалт хийлгэхийн тулд хүний тархинд ямар мэдрэмж /амтлах, үнэртэх, сонсох, харах, барих/ суулгах ёстойг судалдаг ухаан юм.

Маркетингийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах вэ?

Image
Сайн маркетингийн төлөвлөгөө боловсруулахын тулд бодитой мэдээлэл, судалгаан дээр тулгуурлан дэс дараалалтай хийх шаардлагатай байдаг. Тиймээс маркетингийн төлөвлөгөө хийхэд шаардагдах үр дүнтэй аргаас хуваалцая