Posts

Showing posts from November, 2013

Цахилгааны бирж

Image
8.1  Цахилгааны биржийн худалдааны үндсэн аргууд Цахилгааны бирж дээр арилжаа явагдах гол зорилго: -           Гэрээ хийгдсэний дараа өөрчлөгдөж болзошгүй байдалтай уялдуулж богино хугацааны гэрээ хэлцэл шуурхай хийх боломж олгох -           2 талын гэрээ байгуулахад цахилгааны үнийг бодитой хэмжигдэхүүн бий болгох -           Баланын зөрөөг арилжааны аргаар тохируулах болон санхүүгийн гэрээ байгуулах ба зохицуулалт хийх Улс орнуудын цахилгааны бирж тухайн нөхцлөөсөө хамаарч  өөр өөр байдаг. Жишээ нь: Цахилгааны биржийн тоглогч болох Системийн оператор арилжаанд сайн дураар оролцох , оролцохгүй байх гэх мэтээр ялгарч байдаг. Цахилгааны бирж дээрх арилжаа явагдах аргууд: -           Тасралтгүй арилжааны арга -           Дараалалсан арилжааны арга -           Fixing арилжааны арга -           1 ба 2 талын дуудлага худадлаа Эдгээр аргуудыг урт болон богино хугацааны гэрээнүүд ашиглаж хэрэгжүүлдэг ба арилжаа хийхдээ харилцаа холбоо ашигладаг.