Posts

Showing posts from August, 2016

Сургуулийн соёлын өдөрлөг

Image
                 Жил болгон сургууль гадаад оюутнуудын дунд соёлын өдөрлөг зохион байгуулдаг юм байна. Энэ өдрөөр  яадаг вэ гэвэл улс бүрийн оюутнууд өөрсдийнхөө улсын соёлыг харилцан өөр хоорондоо  танилцуулдаг . Сургууль нь улс тус бүр  нэг байрлал  өгж  , оюутнууд нь тэр байраа тохижуулан үндэснийхээ  хувцсыг  өмсөж  улсынхаа  хоол ундыг хийн тавьж танилцуулдаг. Зарим сургууль энэ үйл ажиллагаанд зарцуулах мөнгөн тэтгэмж өгдөг.               Энэ үйл ажиллагааны хөтөлбөр ерөнхийдөө хоолны  амтлагаа ,  урлагийн  тоглолт, үзүүлэн зэрэг үйл ажиллагаа багтсан байдаг ба ирсэн хүн болгон улс бүрийн хоолноос амсаад зогсохгүй тухайн улсын соёлын үзүүлбэр болох дуу. хөгжим, бүжиг гээд л бүхий зүйлийг үзээд авчихна. Манай улсын хувьд энэ жил сайхан хуушуур хайраад боорцогтой сүүтэй цайгаар дайлж, үндэсний бүжиг дуугаа өргөөд л улсаа  танилцуулсандаа . Өдөрлөгийн бичлэг хийсэн боловч харамсалтай нь устчихсан бололтой :(( за ингээд байгаа хэдэн  зургаа  л орууллаа даа

Далянь хотын Лүшүн дүүрэг дэх аялал

Image
          Далянь хотын захын дүүрэг болох Лүшүнкоу/ 旅顺口/  дүүргээр аяллаа. Энэ дүүрэг нь өмнө нь Порт-Артур, Японоор: Рюжун гэдэг нэртэй байсан.  Учир нь 1860-аад онд William C. Arthur / Их британий усан цэргийн офицер/ Лүшүнд байхад Порт-Артур гэж нэрлэгдсэн. Энэ үед бэхлэлт хамгаалалтгүй загас агнуурын тосгон байсан гэдэг.  Үүний дараагаар 1894-1895 онд Сино-Японы дайны үед Лүшүн нь Японы мэдэлд орж цэрэг стратегийн төв болсон байдаг.             Үүнээс 10 жилийн дараа мөн уг газар нь дахин дайны талбар болж 1904-1905 оны Орос-Японы дайны гол бус нутаг болсон бөгөөд ЗХУ-ын мэдэлд Порт-Артур гэсэн нэртэйгээр  40 гаруй жил байжээ. 1953 оноос хойш БНХАУ мэдэлд орж Далянь хотын Лүшүнкоу дүүрэг болжээ.