Сэтгэлгээний хурдтай бизнес



21-р мэдээллийн эрин зуунд бизнес эрхлэхэд аз хийморь, зөн совин, сэргэлэн овсгоотой байх нь хангалтгүй болсон. Билл-Гейтс  орчин үеийн бизнест амжилт олох гол түлхүүр нь шинэ технологид тулгуурлан мэдээллийг асар хурдан ашиглаж бизнесээ өргөжүүлэн зах зээлд тогрвортой оршин тогтнож түүгээр барахгүй бизнесээ амжилтанд хүргэж манлайлж  чадна гэдгийг харуулсан юм. Энэ шинэ технологи нь электрон мэдрэлийн систем ба түүнийг гайхалтай ашиглаж чадсан  Дэлл , Меррил Линч  болон дэлхийн томоохон хэмжээний корпраци  компаниудаар жишээ авч бизнестээ хэрхэн хэрэгжүүлж буй талаар оруулж өгсөн нь ихээхэн сонирхол татсан юм. 

Business @ The Speed of Thought ном нь бүх түвшний удрдах албан тушаалтан менежерүүд болон бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй бүх хүнд зориулагдсан болно.


Сэтгэлгээний хурдтай бизнес

Компьютерийн эрин зуунд амжилттай бизнес эрхлэх гол хүчин зүйл нь мэдээллийн хөдөлгөөн юм. Мэдээллийн хөдөлгөөн өөрөөр хэлбэл мэдээлэл асар хурдан ажиллаж түүнийг дагаж амжилт түргэн ирнэ. Мэдээлэл  ажиллах ёстой хэмээн Масачусетсийн технологийн их сргуулийн эрхлэгч Майкл Дертизүс хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хүний оюун ухаанаар мэдээлэл боловсруулдаг ба энэ нь мэдээллийн ажил болж өгдөг. Орчин үеийн бизнесийн ажлын дийлэнх хэсгийг мэдээллийн ажил бүрдүүлэх ба хөгжингүй орний хүмүүсийн 50-60% нь мэдээллийн ажил гүйцэтгэж байдаг. Тиймээс Билл Гейтс мэдээллийн ажилын олон тал цогц систем  болох электрон мэдээллийн системийг Микрософт кампанидаа нэвтрүүлсэн явдал юм.
Билл Гейтс электрон мэдээллийн урсгалыг компаныхаа эд эс бүхэнд шингээн оруулахын тулд арван хоёр ажил үүргийг тодорхойлж өгсөн.
Оюуны үйл ажиллагааны хүрээнд:
1.      Байгууллагынхаа дотоод дахь мэдээллийн солилцоог электрон шуудангаар явагдаж байх нөхцөлийг ханга. Зөвхөн ингэсэн тохиолдолд л үйл явдлаас түргэн шуурхай реакц авч чадах болно. Өөрөөр хэлбэл танай компаний бүх ажилтан өөр хоорондоо харилцах процессыг электрон хэлбэрт шилжүүлж мэдээллийг улам түргэн боловсруулж цаг хожих явдал юм.
2.      Борлуулалтын тухай мэдээг шуурхай горимоор судалж байх ёстой. Ингэснээр үнэн зөв, бодит мэдээллийг олж харах болно. Та дэлхий нийтийн чиг хандалгыг дагахын зэрэгцээ үйлчлүүлэгч бүрт тохирсон тусгай аргыг олох нөхцөлийг бий болгох юм.
Үүнийг Микрософт компаниин Микрософт Салес буюу худалдааны тооцоог гаргадаг мэдээллийн системээр шийдэж өгсөн байдаг. Энэхүү системд худалдан авагч юу авч байгаа, ямар өнгө үзэмжтэй, яаж авч байгаа бүхий л мэдээлэл очиж боловсруулагдан маркетингийн бодлогоо сайжруулах олон ашигтай санааг өгч байдаг.
3.      Бизнесийн дүн шинжилгээг персонал компьютерээр хий. Өдөр тутам гүйцэтгэдэг байнга давтагддаг хэвшил болсон ажлаас оюуны хөдөлмөр эрхлэгч ажилтнуудаа чөлөөлж чөлөөлж, компаний тогтвортой байдлыг дээшлүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг төгөлдөржүүлэхэд чиглэгдсэн ажилд оюун ухаанаа бүрэн дайчлан гаргах боломжийг тэдэнд олгогдох болно. Өдөр тутам гүйцэтгэдэг ажилаас салахын тулд Микрософт компани дээрх дурдсан Салес програмаар шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл мэдээлэл цуглуулахад өдөр болгон үйлчлүүлэгчдээс явж судалгаа авах, тайлан баланс гаргахад энд тэндээс ирсэн янз бүрийн мэдээллийг боловсруулан цаг алдах биш худалдан авагчдаасаа мэдээллийг шууд  энэхүү системээр боловсруулж авах төдийгүй энэ нь компаний тайланг нэгдсэн системд оруулж хялбаршуулаад зогсохгүй, түүнд стратегийн илүү өндөр түвшинд хамтын хэлэлцүүлэг хийх боломжийг олгоно.

4.      Компанийхаа дотоодын янз бүрийн хэлтэс тасгуудын ажилтнуудаас бүрдсэн виртуал бүлгийг үүсгэхэд электрон хэрэгслийг ашигла. Ажилтнууд тань хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Аль ч түвшний менежрүүд мэдээлэл солилох хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо байгаа ихэнхи комапниуд маркетингийн хэрэгцээт мэдээлэл зөвхөн удирдлагад л олгогддог.Үүнийг компаны дотоод нууцыг хадгалахын тулд дунд доод түвшний менежерүүдэд мэдээллээ харилцан солилцдоггүй.Энэ хамтын үйл ажиллагаа маркетингийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учруулдаг. Тиймээс ажилтан бүр мэдээлэл солилцож ажилтнууд аль өнцөг буланд байгаагаас үл хамааран нэг ижил цаг хугацаанд мэдээлэл солилцоо явагдаж байх ёстой. Байгууллагынхаа намтрын хуудсыг электрон хэлбэрээр хөтөл. Ажилтнууд тань түүнийг судалж ашиглахад хялбар байх болно.
5.      Цаасан хэлбэрээр явагддаг бүх процессоо электрон хэлбэрт шилжүүл. Энэ нь цаас хэмнэж, цаг хожих болно. Микрософт компани 1997-1998 онд уг системээ хэрэгжүүлж 40 сая доллар хэмнэсэн байдаг.Ингэснээр удирдлагын явцуу хүрээ арилж, оюуны хөдөлмөр эрхлэгч ажилтнууд илүү чухал даалгаварыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах болно.

Ажил хэргийн үйл ажиллагааны хүрээнд:                                                                                                                                                                           
6.      Хэвшил болсон нэг ажлыг үргэлж гүйцэтгэж байдаг ажлын байрыг устгахас электрон хэрэгслийг ашигла, эсвэл эдгээр ажлын байрыг оюун ухааны дадал туршлага шаардах ажилын байр болгон хувирга. Ажил дээрх хэрэгцээгүй ажилыг халж шинэ ажлын байр бэлтгэх. Өөрөөр хэлбэл электрон систем хэрэгжүүлсний улмаас гарсан шаардалаггүй хэлтсийг тарааж оронд нь шинэчлэлт хийх үйл явц юм.
7.      Эргэх холбооны электрон бүтцийг үүсгэ, ажилтны биеэр гүйцэтгэх ажлын үр дүн, үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний үр дүнг дээшлүүл. Өөрийн компаний үйл ажиллагааны гол гол үзүүлэлтүүдийг маш хялбархан харж байх боломжоор ажилтан бүр хангагдсан байх ёстой.
8.      Бүтээгдэхүүн үйлчилгээг төгөлдөржүүлэх ажлыг хариуцсан тэр ажилтанд шууд хүрч байхуйц нөхцөлийг хангахад электрон системийг ашиглан явуул. Энэхүү систем нь хэрэглэгчдийн талаарх бүхий л мэдээллийг тэр ажилтанд өгснөөр маркетингийн үйл ажиллагаа явуулахад хялбар байх болно. Хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй хүмүүст нь танилцуулах нь бизнесийн хөгжлийн стратегийг боловсруулж хэрэгжүүлэх чадварыг мэдэгдэхүйц сайждруулдаг.

9.      Өөрийн бизнесийн шинж чанар, түүний хил хязгаарыг өөрчлөх, дахин тодорхойлоход электрон харилцаа холбооны хэрэгслийг ашигла. Зах зээл дээрх нөхцөл  байдлаас үл хамааран өөрийн бизнестээ үнэлэлт дүгнэлт өгч  бизнесээ эрчимтэй өргөжүүл. Учир нь нэг л бутээгдэхүүнээ үүрд амжилттай борлогдоно гэж бүү бод. Бизнесийн бүх салбарын тодорхойлогч гол функц нь хэрэглэгчид байдаг.Нэг л өдөр хэрэглэгчид өөр зүйл хүсэх болно. Үргэлж шинийг илэрхийлж хайж шинэчлэлт хийж байх ёстой.

Арилжааны үйл ажиллагааны хүрээнд:
10.  Мэдээллийн солилцоог цаг тухайд нь хайж бай. Бүх түнш, нийлүүлэгчидтэйгээ хийх төлбөр тооцоог электрон хэлбэрт шилжүүлж бүтээгдэхүүний бэлтгэлийн хугацааг багасга. Бизнес процессоо бүхэлд нь яг хугацаанд нь гэдэг зарчмаар явуул. Үүнийг Майкл Дэлл гарамгай баримталж байсан ба  энэ нь түүнийг  амжилтанд хүргэсэн.
11.  Үйлчлүүлэгчидтэй хийх төлбөр тооцоондоо оролцох дундын зуучлагчдыг халахнын тулд бараа бүтээгдэхүүний борлуулалт, үйлчилгээндээ электрон аргыг нэвтрүүл. Дэлл компаний үүсгэн байгуулагч Майкл Дэлл бүг худалдаагаа электрон хэлбэрээр явуулахыг зорьж байсан. Мөн бизнес эрхлэдэг компаниудын бутээгдэхүүний нөөц 80 өдөр  байсан бол Дэлл компанийх 8  өдөр байсан ба Майкл нөөцийг үгүй хийж бүтээгдэхүүнээ эргэлтийг шууд  хийгдэж байхаар ажиллаж байсан нь Энэ нь дундын зуучлагчдыг халж бүтээгдэхүүний үнэ харьцангүй хямд болж өгж байсан нь ихээхэн давуу тал олгож байсан.  Хэрэв та өөрөө дундын зуучлагч бол санал болгож буй бараа, үйлчилгээнийхээ ашигт чанарыг нэмэгдүүлсэн электрон хэрэгслийг ашигла.
12.  Захиалагчид электрон хэрэгслийг ашигла, биечлэн уулзах, холбоо барих боломжийг үйлчлүүлэгчин хувьд хамгийн их ач холбогдолтой, нарийн түвэгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд зориулж үлдээ.  Үүнийг интернет сүлжээ өөрчилж өгөх болно.  Өөрийн компанидаа зориулж нэгдсэн интернет сүлжээ бүхий вэб хуудас байршуулан түүгээрээ худалдаа хийснээр вэб хуудас танай компаний худалдагч болно. Жишээлбэл аялал жуулчлал гэхэд тухайн вэб ямар ямар газар зочлох,үнэ төлбөт, маршрут, хаана байрлах гэх мэт бүхий л шаардлагатай цогц мэдээллийг хэрэглэчдэд хялбар байдлаар харуулж өгдөг.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл