Posts

Showing posts from July, 2014

Илтгэх урлаг ба үгийн хүч

Image
            Хүн төрөлхтөн бие биетэйгээ харилцан ойлголцдог болсон цагаас  илтгэх урлаг үүссэн бөгөөд хоёр мянган жилийн тэртээгээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж ирсэн. Илтэх урлаг нь боловсролын хамгийн эртний салбар болон хөгжиж ирснийхээ хувьд хүнд байх ёстой, хэл ярианы чадвар түүн дотор итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлтэй, уран яруу, эрч хүчтэй, сонирхолтой, зөв цэгцтэй ярих онолыг дэвшүүлэн тавьж судалсаар байна. Мөн  энэ гайхалтай урлаг нь оршин буй газар нутаг, он цаг, соёл иргэншлээс хамааран эрдэмтэн судлаачид амьдралын туршлага, судалгаан дээр үндэслэж харилцан адилгүй онолуудыг боловсруулдаг хэдий ч уг зорилго нь үгээр бусдад нөлөөлөх чадварт оршдог. Би энэ илтгэлдээ удирдагч менежер хүний гол чадвар болох илтгэх урлагыг ямар гайхалтай болох , үгийн хүчийг ашиглаж илтгэгч хүн  юу хийж чаддаг болохыг агуу илтгэгчдийн жишээн дээр тайлбарлан бага ч болов уу гэсэн ойлгуулахыг зорьлоо.