Posts

Showing posts from May, 2022

Архи суурьтай амархан хийж болох 8 коктейл

Image
1. Appletini 50 мл архи, 50 мл өтгөн алимны шүүс, 1 халбага нимбэгний шүүс, 1 цайны халбага агч сироп зэргийг мөсөөр дүүргэсэн шейкерт хийж, савны гадна талыг маш хүйтэн болтол нь сэгсэрч, мартини аяганд хийнэ. Зүсэм алимаар чимэглэж болно.  2. Bloody Mary  125 мл улаан лоолийн шүүс, 50 мл архи, 1 халбага нимбэгний шүүс, 25 мл sherry wine хийнэ, дараа нь ¼ цайны халбага Worcestershire  соус, хэдэн дусал халуун сүмс, давс, хар перец, зэргийг хийнэ. Улаан лооль, нимбэг зэргээр чимэглэж болно.  3. Moscow mule 50ml архин дээр буталсан мөс болон цагаан гааны шар айраг хийж хутгана. Бага зэрэг нэмэлтээр цагаан гаа нэмж болно. Гаа болон зэрлэг нимбэгээр чимэглэж болно.   4. Screwdriver 1 жүрж болон 1 бэрсүүт жүржийн шүүсэн дээр дөрвөлжин мөс хийнэ. Мөн мл архи болон жаахан Angostura нэмж жүржээр чимэглэж болно.  5. Cosmo 50 мл архин дээр  1 халбага жүржийн ликёр, 1 халбага нимбэгийн шүүс, 50 мл цангис жимсний шүүстэй холино. Мартини аяганд хийж, жүржийн зүсмэлээр чимнэ. 6. White Russian 50 мл

rPET Савлагаа

Image
PET гэдэг нь polyethylene terephthalate товчлол бөгөөд хуванцар савлагааг хэлдэг. Жишээ бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундааны сав юм. Энэхүү савлагаа нь байгаль орчинд маш их хог бохирдол бий болгож  байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс дэлхийн томоохон ус ундаа үйлдвэрлэгчид  rPET  буюу дахин боловсруулах боломжтой савлагааг илүүд үзэж байна.  rPET-ийн эзлэх хувь өндөр байх тусмаа байгаль орчинд ээлтэй. PET- тэй  харьцуулахад rPET үйлдвэрлэхэд эрчим хүчний зөвхөн тал хувийг зарцуулдаг ба CO2 шалгаруулалтыг тав дахин бууруулдаг. , rPET нь PET- ээс  75% илүү байгаль орчинд ээлтэй бөгөөд шилнээс хамаагүй илүү экологийн тэнцвэрт байдлыг хангадаг аж. rPET нь "PET"- ээс  арай бараан өнгөтэй бөгөөд шинж чанараараа боловсруулахад илүү төвөгтэй боловч амт чанарт огт нөлөөлдөггүй. Гэхдээ энгийн PET Савнаас илүү үнэтэй байдаг байна. rPET  ийг  ашиглан хувцас, цүнх, алчуур мөн хуванцар орсон бүхий л бүтээгдэхүүн хийхэд ашиглаж болдог байна.