Чанарын нэгдсэн удирдлага


Өнөөдөр бидний амьдрал цаг мөч бүр хөгжиж дэвшихийн төлөөх өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Харин таны, миний бизнесийн амьдрал ямар байх нь энэ өрсөлдөөнд бид “хэн” байхаас ихээхэн шалтгаалах нь тодорхой. Мэдээж энд таны эсвэл миний нэр төр  нийгэм дэхь байр суурь онц ач холбогдолгүй бөгөөд  “хэн” болохыг гагцхүү бизнесийн ирээдүй хэрхэн өрнөх байдлаар  тодорхойлж болох юм. Энэхүү бизнесийн ирээдүй байнгын өсөлтийг хангахын тулд байгууллага бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч ирсэн. Энэ үеэс чанар хэмээх ойлголт бий болсон. Тэгвэл чанар гэж  юу юм бэ? Яагаад бид энэхүү асуудалд гол анхаарлаа хандуулах гэж? хэмээх асуултууд гарч ирнэ. Чанар гэж чухамдаа олон талт ойлголт ба үүнийг бүтээгдэхүүн болон үйлчилгээнд тодорхойлбол : хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үйлдэвэрлэлийн ямар ч гологдолгүй байхыг эрмэлзсэн, бодит эерэг үр дүнг ямагт сайжруулах үйл явц хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс  бид дэлгүүрт ороод бараа худалдаж авахдаа өнгө үзэмж, шинэ хуучин, загвар хийц, биед хортой хоргүй, хэрэглэхэд хялбар  гэх мэт олон чанарын үзүүлэлтүүдийг харж байж сонголтоо хийдэг. Бид нэгэн дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй долоон тэрбум хүнээс ялгарсан цор ганц бие байдаг шиг бүтээгдэхүүн үйлчилгээ бусад төрлүүдээс ялгарах чанартай байж хэрэглэгчдийг өөртөө татна. Үүнээс үзэхэд  байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарт ямагт анхаарал хандуулснаар амжилтанд хүрэх гүүрээ засаж байна гэсэн үг. Тиймээс бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт хүрэхтэй холбогдсон асуудлуудыг  чанарын нэгдсэн удирдлага зохицуулж өгөх юм.
Чанарын нэгдсэн удирдлага нь чанартай холбоотой бүх асуудлын цогц төдийгүй чанарын төлөвлөлт, хяналт, баталгаажуулалт, сайжруулалтыг багтаадаг ба эдгээрийг бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэгжүүлэх үйл явц болж өгдөг. Мөн чанарын нэгдсэн удирдлага нь одоо байгаа бүтээгдэхүүнийг алдааг засах төдийгүй ирээдүйд  алдаа гарахаас сэргийлж өгөх ач холбогдолтой. Бизнесийн байгууллага дээр энэхүү үүргийг тусгай хэлтэс алба гаргаж хэрэгжүүлдэг. Гэхдээ чанарын асуудал нь  дан ганц хариуцсан алба хэлтсээс гадна үйлдвэрлэлийн процессд оролцож буй бүх нэгжүүдийн үүрэг хариуцлага болж өгдөг. Өөрөөр хэлбэл байгууллага урт хугацаанд оршин тогтнож, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хангасан  амжилтыг бий болгохын тулд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт бүх ажилчин нэгдэн оролцож байж чанар бий болох юм.  Тиймээс үүнийг хэрэгжүүлэх гол субъект  нь менежер байдаг.

Чанарын нэгдсэн удирдлагыг байгууллага дээр удирдан хэрэгжүүлснээр мэдээж зардал гарч бүтээгдэхүүн үйлчилгээний өртөгт нөлөөлж байдаг. Учир нь зүгээр байсан бүтээгдэхүүнд тусгай хэлтэс гаран ажиллах төдийгүй үйлдвэрлэлийн бүх нэгжүүд анхаарал хандуулах нэмэгдэл зардлууд үүсч бүтээгдэхүүний өөрийн өртөгт нөлөөлөх юм. Гэхдээ Японы эрдэмтэн Ишикава өөрийн судалгааны үндсэн дээр бүтээгдэхүүний чанар сайжруулах нь гологдлын буурал, зардлын хямдрал үйлдвэрлэлийн өөрийн өртөг, үнийн бууралттай холбоотой бөгөөд бүтээгдэхүүний чанар дээшлүүлнээр үнэ өснө гэдэг ямар ч утгагүй зүйл гэж үзэн үнийн өсөлтийн зарчмыг хувьд шинэ техникийн төвшинтэй бүх бүтээгдэхүүнтэй авч үзэж болно хэмээж байсан. Энэ үзэл санаа нь миний бодлоор бүтээгдэхүүний чанар сайжрахад өөрийн өртөг нэмэгдэх хэдий ч гарах үр дүн буюу ашиг нь тэр зардлаа нөхөөд зогсохгүй илүү их ашиг авчрах юм. Тиймээс аливаа бизнесийн байгууллага шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээл дээр байр сууриа хадгалахын тулд ямагт чанарт анхаарч түүнийг сайжруулж байхад зохино.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл