Posts

Showing posts from May, 2017

Дажгүй амттай Хятад хоол

Image
Хятад хоол аль ч талаараа бусад улс, үндэстний хоолноос ялгагдах онцлогтой нэгэн соёл болж уламжлагдан ирсэн байдаг. Ганц хоёрхон орцоор ялгагдах хэдэн мянган нэр төрлийн хоолтой хятад үндэсний хоолыг ялгаж салган олж идэх хэцүү шүү.  Хятад хоолны газар ороод л хоол захиалах гэтэл зураг юу ч байхгүй баахан л ханзнууд. Уншиж чадлаа ч хоолныхоо нэрийг нь мэдэхгүй л бол ямархуу хоол гэдгийг нь сайн мэдэж чадахгүй. Бүгд өөр өөрийн гэсэн нэртэй болохоор уншаад ямар мах, ногоотой шөлтэй шөлгүй гэдгийг нь гадарлах юмдаа. Ихэвчлэн хоолны газар ороод л тэрийг авъя, энийг авъя , ямар махтай юм гэх мэтчилэн асууж байгаад л хоолоо захиална.