Posts

Showing posts from August, 2018

Huawei утсад Google Service, Play store суулгах

Image
Хятад улсад Google нэвтрэхийг хориглодог учир Хятадад зарагддаг Huawei утаснууд Google service болон Google playstore ашиглах боломжгүй байдаг  ба Хятадад суулгах шаардлага ч мөн байдаггүй. Энэ асуудлыг  GMS апликэйшнээр шийддэг ба суулгаснаар Google service болон Google Playstore суулгах боломжтой  болдог. Дараах линкээр орж татаад утсан дээрээ хуулаад суулгаарай. Эсвэл шууд Mega.nz  апп  аар утсан дээрээ татаад суулгасан ч болно.  https://mega.nz/#!UfgAGYJB!p7a8mwSqO-NpfaWrw7tp6s5UWzceAOuppNxSUmSYOuQ

Ойролцоо утгатай үгс /Хятад хэл/

Image
Хятад хэл сурах явцад ойролцоо утга бүхий олон ханзтай маш их тааралдах болно, тэдгээр үгсээс Хятад хүмүүс яриандаа хамгийн их хэрэглэж байгааг нь бага зэрэг хугацаанд сонсож мэдээд яваандаа өөрсдөө  ганц  үгийг нь сонгон ашигладаг. Хэрвээ тэдгээр ойролцоо утгатай үгсийн энгийн ашиглах хэлбэрүүд болон ямар нөхцөлд хэрэглэхийг ойлгож авснаар Хятад хүн ярьж байх явцад нэг утга бүхий олон үгийг хэд хэдэн хүн өөрөөр ярихад шууд л ойлгох болно. Учир нь хоёр ханзнаас бүтсэн үг байхад урд хойно аль нэгийнх нь дан утгыг мэдэж байхад тэр өөр ханзтай нийлэх үед үндсэн утгаа ихэвчлэн агуулж байдаг. Мөн эсрэгээрээ ерөнхийд нь нэг утгад харьяалж болохгүй заавал ялгааг нь мэдэх шаардлагатай үг өгүүлбэрүүд HSK6-д нэлээдгүй асуултыг төлөөлдөг. Тийм учраас ярианы хэлэндээ утгачлан хураангуйлсан ч бичгийн хэлэнд өгүүлбэр дотор болон өгүүлбэрийн цар хүрээ, утгын өнгө аяс зэрэгт тохируулан хэрэглэгдэх тодорхой хэмжээний бүлэг ойролцоо үгсийн ялгааг задалж ойлгох бас зөв хэрэглэж сур