Хятадын архи уух соёл

 Хятадад согтууруулах ундааны зах зээл хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ зах зээл нь Хятад улс барууны согтууруулах ундаа хэрэглэж эхэлснээс биш, Хятадын эдийн засгийн хөгжлөөс ч мөн адил биш юм. Ер нь Хятад улс архины эртний уламжлал, архины хэрэглээний ёс зүйтэй улс юм. Энэхүү архины соёл согтууруулах ундааны хэрэглээ нь ихэвчлэн нийгмийн болон баяр ёслолын шинж чанартай байдаг бөгөөд түүхэндээ Хятадын соёлын салшгүй хэсэг байсаар ирсэн.


"酒逢知己千杯少" (Jiǔ féng zhījǐ qiān bēi shǎo) хэмээх Хятадын алдарт зүйр үг нь "дотны андтайгаа уулзахад мянган хундага дарс ч бага" гэж орчуулагддаг бөгөөд Хятадын архины соёл нийгмийн харилцааг төлөвшүүлэх, хадгалах үүргийг хадгалж ирсэн байдаг. Архи уух нь Хятадын нийгэм, соёлд найз нөхөд, гэр бүл, хамтрагчтайгаа, тэр ч байтугай ажлын байран дахь мэргэжлийн харилцаа холбоог идэвхтэй бий болгох арга зам байсаар ирсэн.

Хятадад архи уух нь хамт олонтойгоо хоолонд орох, нийгмийн арга хэмжээнд оролцох, KTV, бизнесийн үйл ажиллагаа, хурим, төрсөн өдөр, тэмдэглэлт баярууд зэрэг арга хэмжээний үеэр тохиромжтой.


Суудал: Гол эзэн нь ширээний “толгойд” суух бөгөөд энэ суудал нь шууд өрөөний үүд рүү харсан хоймор суудал юм. "Үндсэн" зочин нь ихэвчлэн албан тушаал, ахмад нас, заримдаа бүр нэр хүндтэй учраас гэрийн эзний баруун талд сууна. Дараа нь хоёр дахь хамгийн чухал зочин зүүн талд сууна.

Уулзалт зохион байгуулж буй гол эзний хамт яваа хүн эсвэл туслах нь  ширээний нөгөө үзүүрт шууд эсрэг талд суух ба  ихэвчлэн хоол захиалах, төлбөр тооцоо хийх, зочдод шаардлагатай зүйлсийг хангахад тусалдаг. Гурав, дөрөв дэх хамгийн чухал зочдыг туслахын  баруун болон зүүн талд тус тус суулгана.

Хэрэв онцгой анхаарал хандуулах шаардлагатай зочид байгаа бол тэднийг гол эзнээс баруун, зүүн талд нь цааш үргэлжлүүлэн суулгана. Чухал зочдод анхаарал тавьсны дараа үлдсэн суудлыг хамаагүй хуваарилна.

Оройн хоолоо зөв эхлүүлэхийн тулд гол эзэн хүн бүрт эхний  хундага өргөж, гол зочноо хооллож эхлэхийг урих болно. Ширээний бусад хүмүүс үндсэн гэрийн эзэн, гол зочин ширээнээс хоол авч идсэний дараа л савхаа хөдөлгөж эхлэх нь эелдэг гэж үздэг. Энэ үед ширээн дээр байгаа зүйл нь хэд хэдэн "хүйтэн хоол" 冷菜(lěngcài) эсвэл зууш  酒菜(jiǔcài) байх ба эдгээр нь согтууруулах ундаатай хослуулах зориулалттай. Дараа нь гол зочноос эхлэн нэг нэгээр нь хундага өргөж ширээгээ тойрох болно. Гол эзний туслах гол зочиндоо хундага өргөж, дараа нь ширээний ард сууж болно. Энэ үед зочдод мөн гэрийн эздэд хундага өргөж эхлэх бөгөөд хэсэг хугацааны дараа бүгд ууж, бие биедээ хундага өргөж байх ёстой.

"Халуун хоол" 热菜(rècài) захиалга хийхдээ  зочдод хүндтэй чухал гэдгийг мэдрүүлэхийн тулд  загас,  далайн хоол эсвэл тухайн бүс нутгийн зарим онцлог хоол зэргийг захиалдаг.  热菜(rècài) идсэний дараа бага зэрэг үлдээх нь чухал ба гэрийн эзэн зочдоос нэмэлт хоол  主食(zhǔshí)  авахыг хүсэж  байгаа эсэхийг асуух ёстой. Хоол идэж байх явцдаа аягатай будаанд савх зоож орхиж болохгүй ба энэ нь манайхаар бурхны өмнө хүж өргөхтэй адил зүйлийг илэрхийлдэг байна.

"Ганбэй": Хэрвээ танд Хятад  найзууд байдаг бол  таныг  архи уухыг урьсан нь гайхах зүйл биш юм. Хятадууд хамтдаа архи уух нь нөхөрлөлийг бэхжүүлдэг гэж үздэг. Уухын өмнө "Ганбэй" (干杯) гэж хэлж баяр хөөрийг илэрхийлдэг. Шууд орчуулга нь "хоосон хундага" гэсэн үг бөгөөд хундага дуустал уухыг илэрхийлдэг. Харин хундаганаас нэг ч балгахгүй байх нь бүдүүлэг үйлдэл гэж тооцогддог ч заавал дуусгах шаардлагагүй.  Дуусгасан үед нөгөө талдаа талархах, хүндэтгэл  илэрхийлж байна гэсэг үг.

Хятадад хоолноос өмнө ихэвчлэн хундага өргөж эхэлдэг бөгөөд ширээний ард байгаа хүмүүсийг бэлэн болоогүй байхад  идэж, ууж эхлэх нь бүдүүлэг үйлдэл гэж үзэж болно - санаа нь анхаарал болгоомжтой байж, бусад бүх хүмүүсийг нэгэн зэрэг идэж эхлэхийг хүлээх явдал юм. Мөн гэрийн эзэн хундага өргөхөөс өмнө уух нь ерөнхийдөө бүдүүлэг үйлдэл юм. Ихэвчлэн эхний хундага архи  хүндэтгэлийн шинжтэй  бөгөөд үйл ажиллагаа  эхлүүлэх арга зам болдог ба  "干杯" хийдэг. Ганбэй хийхэд хундаганд архи, согтууруулах ундаа байх ёстой ба бусад уух зүйлсийг тулгах нь тохиромжгүй  байх болно.

Эхний хундага барихдаа баруун гараараа барих ба  хундагыг хүндэтгэлтэй хүнийхээ доогуур тулгадаг. Мөн зүүн гараа баруун гараараа барьж байх үед хундаганы доор байрлуулж болно.

Хятадад уух ёс журам, зочломтгой байдал нь зочны хундага хэзээ ч хоосон байж болохгүй байдал юм. Гэрийн эзэн эсвэл найз нөхөд хундага хоосон үед хүсээгүй байсан ч бие биеийхээ хундагыг дүүргэдэг заншилтай. Ер нь залуу хүн ахимаг насны эсвэл өөрөөсөө илүү (дарга, найз, гэр бүлийн ахмад гишүүн гэх мэт) хүмүүсийн хундагыг дүүргэх ёстой.

Хятад хүмүүс хэр их согтууруулах ундааг хариуцлагатай хэрэглэж чаддагаараа бахархдаг ч архины хэмжээ нь архи ууж байгаа хүмүүстээ итгэх итгэл гэж ойлгож болно. Согтууруулах ундаа хэрэглэх нь нийгмийн үйл ажиллагаа гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.


“Ганбэй” уусны дараа уух хундага бүхэлд нь дуусгах нь таны  чин сэтгэлийг харуулж чадна. Таны хүндлэл, үнэнч байдлыг гэрийн эзний хүсэлтээр эсвэл өөрийн хүслээр хэр их архи уухад бэлэн байгаагаар, тэр ч байтугай бусдад хэр их нөлөөлж байгаагаар хэмжиж болно. Барууныхан  бусдыг архи уу гэж шахах нь  дарамт гэж сөрөг талаас нь харж болох ч Хятад улсын хувьд тогтсон жишиг, нөхөрлөлийн илэрхийлэл юм.

Үүнийг "劝酒" quànjiǔ /архиар шахах/ гэж нэрлэдэг бөгөөд эрт дээр үеэс уламжлал болсон. Жишээлбэл, Тан гүрний яруу найрагч Ван Вэй (王维, 701-761) алс холын Анси руу явж буй найздаа салах ёс гүйцэтгэх шүлэгтээ Quanjiu-г ашигласан: "Ян давааны цаана танил найз нөхөд байхгүй тул би чамайг надтай хамт уухыг хүсэж  байна."

Эелдгээр татгалзах: Хятадад согтууруулах ундаа, нийгмийн харилцаа хоорондоо хэрхэн уялдаатай байгааг харахад зочдод соёлын хэм хэмжээ, эсвэл ундаанаас татгалзах эелдэг арга барилыг мэддэггүй бол уух ёс зүйг дагаж мөрдөхгүй байх нь эрсдэлтэй байдаг. Архи ууна гэсэн хүлээлт нь хэт согтуу мэт харагдуулахыг зөвшөөрөхгүй, ялангуяа гэрийн эзний хувьд. Гэрийн эзний зочломтгой байдлыг харгалзан тааруулж уух  шаардлагатай ба хэт их согтож болохгүй. Тасарч нэр нүүрээ алдалгүйгээр хэр ууж чадахаас шалтгаалан мөн хүндэтгэл авдаг.

Хэрхэн согтохгүй  байж чадах вэ? Хэрэв зочин хоолны дундуур биш харин хоолны эхэнд хэт ууж чадахгүйгээ илэрхийлбэл  илүү хялбар байх болно. Согтууруулах ундаа бага ууж байгаагаа илэрхийлэхийн тулд "我酒量不好" (wǒ jiǔliàng bùhǎo – би архи сайн ууж чаддаггүй)  гэж эелдгээр хэлж болно, эсвэл урьдчилан ямар нэгэн шалтаг хэлж болно (бие нь сайнгүй байх, маргааш өглөө эрт гарах, эрүүл мэндийн асуудал гэх мэт). Зарим хүмүүс архины урсгалыг үргэлжлүүлэхийг хүсдэг хэт зочломтгой эзнийг зогсоохын тулд аягаа гараараа тагладаг.

Ихэнхдээ Хятад уламжлалт архи байжиу-ын оронд шар айргаар (Чиндао, Харбин гэх мэт) сольж болох нь зочдод хурдан согтохгүйгээр илүү их уухад тусалдаг. Мэдээжийн хэрэг, энэ нь тухайн газарт ямар төрлийн ундаа уух боломжтой байгаагаас хамаарна.

Бас нэг уухгүй байх арга нь цайг ашиглах явдал юм. (以茶代酒yi cha dai jiu)" гэдэг нь согтууруулах ундааг цайгаар орлуулах гэсэн утгатай. Энэ нь архи ууж чаддаггүй эсвэл архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүст зориулсан арга  боловч бизнес уулзалт,  үйл ажиллагаанд байнга ашиглах боломжгүй байдаг.

Нөхөрлөлийн хүч: Өөр нэг боломж бол таны өмнөөс сайн найздаа архи уулгах  явдал юм. Хэдийгээр энэ нь бизнесийн орчинд үргэлж үр дүнтэй байдаггүй ч илүү сайн архи уудаг хүмүүс өөр хэн нэгнээс хундага авах тохиолдол байдаг.

Эдгээр бүх аргын цаад түлхүүр нь хүндэтгэлтэй, эелдэг, тууштай байх явдал юм. Согтууруулах ундаа нь архи уудаг хүмүүстэйгээ харилцах харилцааны чанарыг харуулдаг тул таны татгалзсан байдал нь үл хүндэтгэсэн, дайсагналын шинж биш гэдгийг батлах нь чухал юм. Хятадад архи уух нь зүгээр л архи уухаас илүүтэй хүмүүсийн харилцаа, баяр ёслолын тухай байдаг тул сайн гэрийн эзэн зочдоо хүссэн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийг хэзээ ч албадах ёсгүй.

Ажлын байран дахь архины соёл: Хятадын бизнесийн соёлд архи маш чухал байр суурь эзэлдэг нь зарим гадаадыханд гайхмаар соёл юм. Энэ нь хамт ажиллагсад нь ажил тарсны дараа хөгжилдөж уухыг хэлдэггүй, харин ажлын цайллага, бизнес арга хэмжээ, үйлчлүүлэгчийн оройн зоог, эсвэл илүү олон нийтийн шинж чанартай аливаа арга хэмжээн дээр уухыг хэлдэг.

Бизнесийн ертөнцөд  архи согтууруулах ундааг харилцаа холбоо тогтооход ашигладаг соёл бөгөөд  компани болон үйлчлүүлэгчдийн хоорондын итгэлцэл, хүндэтгэл нь хамтдаа ууснаар бий болдог гэж үздэг. Мөн ажил дээрээ архи уух нь чухал үйлчлүүлэгчид болон удирдах ажилтнуудад хүндэтгэлтэй хандсанаар харилцаа холбоо тогтооход тохиромжтой.

Гэсэн хэдий ч Хятадын ажлын байран дахь архины соёл сүүлийн жилүүдэд нэлээд бэрхшээлтэй тулгарч байна. 2020 оны 8-р сард Шиамэнь олон улсын банкны ажилтан архи уухаас татгалзаж, дарга нь түүнийг алгадсан. Диди Глобал Ин. болон Алибабагийн хоёр эмэгтэй ажилчид  архи хэтрүүлэн хэрэглэсний дараа үйлчлүүлэгч болон дээд албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол бүртгэгдсэн тул эмэгтэйчүүд эдгээр нөхцөл байдалд илүү эмзэг байдаг.

Хятадад ямар архи түгээмэл байдаг вэ? Байжиу /Цагаан архи  白酒/ бол хятадын хамгийн алдартай архи бөгөөд шар, будаа эсвэл улаан буудайгаар хийдэг  бөгөөд маш их хэмжээний спирт агуулдаг. Хамгийн алдартай дээд зэрэглэлийн байжиу бол Kweichow Moutai бөгөөд 2021 онд Sotheby's-д 24 шил 1.4 сая доллараар зарагдсан байна. Улаан дарс, бренди, виски, текила, архи зэрэг согтууруулах ундаа мөн алдартай болж, архины эрэлт хэрэгцээ залуу хэрэглэгчдийн дунд нэмэгдсээр байна.


Моутай архи нь Хятадад хамгийн алдартай цагаан архи бөгөөд хүндтэй зочидтой өргөн барьдаг.  Нэг шил архи нь 2000 орчим юань үнэтэй бөгөөд жил ахих тусам 500 юань орчмоор үнэд ордог. Согтууруулах түвшин нь 53% маш өндөр байдаг ба 10мл жүнзээр уудаг. Уг жүнзээ 100мл тухайн жүнзэнд тохируулсан савнаас хундагаа дүүрэгдэг. 

Хятад дахь дарсны соёл: Хятадын ард түмэн усан үзэм бол

он чавга, тоор зэргээр баялаг ба 3000 гаруй жилийн турш дарс ууж ирсэн. Одоогийн байдлаар Хятадын дарс үйлдвэрлэлд  50 гаруй төрлийн усан үзэм хэрэглэдэг бөгөөд зарим нь хоорондоо холилдсон байхад зарим нь өвөрмөц сорт хэвээр байдаг ба дарс үйлдвэрлэх технологийн дэвшлийн ачаар илүү олон сорт олдох тусам энэ тоо жил бүр өссөөр байна.

Түүхээс харахад дарс нь урлаг, соёлтой холбоотой байдаг. Зүүн Жин гүрний алдарт уран бичээч Ван Шижи хамгийн агуу бүтээлээ дарс уусан үедээ бүтээсэн байдаг. Ли Бай, Хан Ю зэрэг эртний яруу найрагчид бүгд дарс, дарсаар урлаг бүтээх үйл ажиллагааны талаар бичсэн байдаг.

Хятадад улаан дарс алдаршсан нь Хятадын соёлд зонхилох азын өнгө болох өлзий улаан өнгөтэй холбоотой байж болох юм. Хятадын уламжлалт анагаах ухаан улаан дарс нь эрүүл мэндэд тустай гэж үздэг бөгөөд энэ нь байжиу дарсыг илүү эрүүл хувилбар болгодог.

Өнөөдөр Хятад улс дэлхийн хамгийн том дарс үйлдвэрлэгч 10 орны нэг бөгөөд Ниншя нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн бүс нутаг юм. Тиймээс Хятадын хэрэглэгчид өмнөхөөсөө илүү хятад дарс амтлах хүсэлтэй байгаа бөгөөд зах зээлд зөвхөн Франц, Итали, АНУ, Австрали давамгайлахаа больсон.

Хятадын дарс хэрэглэгчдийн боловсрол, нийгэм, эдийн засгийн байдал ерөнхийдөө сайжирч, дарс уух нь илүү өндөр, тансаг амьдралын хэв маягийн нэг хэсэг гэж үздэг. Тиймээс дарсны хэрэглээ нь нийгмийн статустай мөн холбоотой байдаг. Судалгаанаас харахад хятад худалдан авагчид эрсдэлээс зайлсхийхийн тулд нэр хүнд, гарал үүслээр дарс худалдаж авах хандлагатай байдаг бөгөөд алдартай брэнд илүүд үздэг. Дарс нь нийгмийн болон дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн учраас ерөнхийдөө бизнесийн үйл ажиллагаа, онцгой тохиолдлуудад ууж, бэлэг болгон авдаг.

Дүгнэлт: Хятадын архины соёл нь олон зууны турш байсаар ирсэн ба согтууруулах ундааг харилцаа тогтоох арга хэрэгсэл болгон ашигладаг. Мөн согтууруулах ундаа нь бизнесийн харилцааг бий болгоход ашиглагддаг бөгөөд архи уух чадвар нь бизнесийн ертөнцөд бодитоор нөлөөлдөг. Хэрэв хэн нэгэн танд хундага өргөхөд  уухгүй байх нь бүдүүлэг хэрэг. Хундага өргөх, авахдаа хоёр гараа үргэлж ашиглах ёстой. "Ганбэй" гэдэг үгийг "баяр хөөр" гэж хэрэглэдэг боловч шууд утгаараа "хоосон хундага" гэж орчуулагддаг бөгөөд найз нөхдөө хундагатай архийг бүрэн дуусгахыг илэрхийлдэг.  Архины хэрэглээ нь зочломтгой байдал, нөхөрлөлийн хэмжүүр болгон ашигладаг ба хүндэтгэсэн хүнийхээ доогуур тулгах ёстой. Хэрвээ уухаас татгалзахдаа үгэндээ болгоомжтой хандах нь чухал юм. Шар айраг гэх мэт хөнгөн ундаа руу шилжих, таны өмнөөс уух найз олох, гэрийн эзэнтэй урьдчилан харилцах, зөв шалтаг хэлэх, цай ууж архинаас бүрэн татгалзах зэргээр архи ууж, бүдүүлэг зүйл хийхгүйгээр уухыг хязгаарлах боломжтой.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл