Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Борлуулалтыг төлөвлөх нь байгууллагын урт богино хугацааны санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байдаг. Ерөнхийдөө борлуулалтыг төлөвлөхдөө эрэлт нийлүүлэлтийг хэрхэн тэнцвэржүүлэх, бүтээгдэхүүн нэр төрлөө хэрхэн эрэлт нийлүүлэлттэйгээ уялдуулан тоо хэмжээг тодорхойлох зэргийг авч үздэг. Энэ нь санхүүгийн төлөвлөгөөтэй уялдаж байдаг. Борлуулалтыг төлөвлөх хэд хэдэн арга байдаг. Энэ дундаас өөрийн мэддэг борлуулалтын төлөвлөлт хийх процесс танилцуулъя.

 
1. Мэдээлэл цуглуулахаас л бүх юм эхэлнэ - Энэ хэсэгт өмнөх сарын борлуулалт, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний нөөц зэргийн мэдээллийг цуглуулан борлуулалтын мэдээллээ шинэчлэх.


2. Эрэлтийг төлөвлөх - Цуглуулсан мэдээллээ ашиглан эрэлтийн таамаглал гаргах. Хэрэв шинээр  бүтээгдэхүүн гаргах гэж байгаа бол түүнийгээ ч бас уялдуулах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Мэдээж таамаглал гаргахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлөхийг тооцоолох хэрэгтэй. Үүнд: зах зээлийн байдал, шинэ бүтээгдэхүүний нэвтрэлт, зар сурталчилгаа, өрсөлдөгчийн бодлого, эдийн засгийн нөхцөл, улирлын нөлөө зэрэг хүчин зүйлс.

3. Нийлүүлэлтийг төлөвлөх - Бүтээгдэхүүний тоо хэмжээ, багцтай холбоотой үйл ажиллагааг төлөвлөнө. Үүнд борлуулалтын таамаглалд үндэслэн үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан авч үзнэ. Нөөц, хуримтлал зэргийг шалгаж тодорхой өөрчлөлт гарсан бол шинэчлэх хэрэгтэй.

4. Боловсруулалт хийх - Эрэлт нийлүүлэлтийнхээ төлөвлөлт хийсний дараагаар тэнцвэржүүлэлт хийнэ.  Энэ төлөвлөлтөөр явах үгүйг тодорхойлон борлуулалтыг нэмэгдүүлэх бууруулах, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх эсэх, үйлдвэрлэлийн хүчин чадал, ажиллах хүч зэрэг асуудлуудыг шийдвэрлэн боловсруулалт хийнэ.


5. Дүгнэлт болон хяналт хийх - Бизнес төлөвлөгөө хэрхэн уялдаж байгаа болон санхүүгийн нөөц бололцоо орж гарах мөнгөн урсгал түүнчлэн цаашид авах арга хэмжээнүүдийг тодорхойлж хяналт хийснээр борлуулалтын төлөвлөлт дуусах болно.   


Comments

Popular posts from this blog

Менежер ба байгууллагын соёл