Салхин цахилгаан станц барих нь ашигтай юу?

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс анхлан Монгол орны салхины нөөцийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд “Монгол орны салхины салхины эрчим хүчний нөөцийн атлас”-ыг АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран Монгол улсын салхины эрчим хүчний нөөцийг 2,550 ТВт чадалтай гэж тогтоосон байдаг. Манай улсын хамгийн том цахилгаан станц болох 4 дүгээр дулааны цахилгаан станц 740МВт чадалтай гэж бодоход л асар их нөөцтэй нь төсөөлөгдөж байгаа байх. 

Эх сурвалж: Global Wind Atlas


Улаарч харагдаж байгаа хэсэг бол 8м/с ээс дээш хурдтай буюу салхин цахилгаан станц барихад асуудалгүй бүс юм. Гэхдээ энэ дээрх зураг газраас дээш 150м дээрх салхины хурдыг харуулж байгаа юм. 

Тэгвэл салхин цахилгаан үүсгүүрүүд хэр өндөр байдаг вэ? 


 Зурган дээрээс чадал ихсэх тусам хэр өндөр байгааг харж байгаа байх. Манай улсад амжилттай хэрэгжсэн гурван салхин цахилгаан станц нэг турбин 100м өндөрт байдаг. 

Хамгийн анх 2013 онд ашиглалтад орсон Салхит цахилгаан станц нь 50МВт суурилагдсан хүчин чадалтайгаар Төв аймгийн Сэргэлэн сумд байгуулагдсан. Удаах салхин цахилгаан станц 2017 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан Цэций 50МВт суурилагдсан хүчин чадалтай станц. Гурав дахь станц болон Сайншанд салхин парк нь 54МВт суурилагдсан хүчин чадалтай системд 52МВт нийлүүлэх боломжтойгоор 2018 онд байгуулагдсан байна. Эдгээр цахилгаан станцуудын нэг салхин турбин 2МВт хүчин чадалтай Дани улсын VESTAS /Дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа салхин турбин үйлдвэрлэгч/ брэндийн үүсгүүрүүд байдаг. 

Эдгээр цахилгаан станцуудын байршил 7.7-8.5м/с салхины дундаж хурдтай бөгөөд станц барихад тохиромжтой газруудад суурилагдсан юм.  Ер нь 8м/с салхины дундаж хурдтай газар салхин турбин суурилуулах нь тохиромжтой, мөн ашигтай юм.  

Гэхдээ манай нөхцөлд турбин болгон ашигтай биш бөгөөд жижиг хэмжээний 20кВт-300кВт-ын турбинууд төдийлөн ашигтай биш юм. Учир нь тийм ч өндөрт биш тул  салхины хурд бага, мөн саад тотгор  салхины хурдыг бууруулах магадлалтай. 

Хоёрдугаарт 2022 оны байдлаар анхны хөрөнгө оруулалт өндөр буюу 1кВт чадалд ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээ 1500 ам.доллар-с их  байна. 100кВт турбины үнэ гэхэд л ойролцоогоор 100,000 гаруй  ам.доллар байгаа ба тээврийн үнэ, суурилуулалт, холболт гэх мэт зардуул нэмэгдээд 150,000 орчим болж байгаа юм. 

Гуравдугаарт Монгол улсын цахилгаан эрчим хүчний үнэ хямд байгаа нь эргэн төлөгдөх хугацааг их болгож  төсөл ашиггүй болгоход хүргэж байгаа юм. 

Дөрөвдүгээрт Манай улсад бага чадлын турбин засвар үйлчилгээ хийх компани байхгүй ба эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хугацаа алдах, засварын өндөр зардал гарах магадлалтай.

Харин үр өгөөжтэй болох үндэслэл нь : Нэгж турбин 1МВт- -аас  өндөр хүчин чадлын салхин турбин суурилуулах. Чадал ихсэх тусам 1 кВт  чадалд ноогдох анхны хөрөнгө оруулалт буурч байгаа юм. 100кВт - 100к ам доллар байсан бол 1МВт чадалтай турбин 750к ам.доллар байх жишээний. Мөн манай улсад Сэргээгдэх эрчим хүчний хууль байдаг ба системд нийлүүлсэн салхин цахилгаан эрчим хүчийг хамгийн ихдээ 8.5 цент-ээр худалдаж авна гэсэн тариф байдаг. /Сонирхуулахад 2019 оны б атлагдсан хуулиарнарных 12 цент байдаг/ Иймд үйлдвэрлэсэн цахилгаанаа дотоод хэрэгцээндээ ашиглах бус системд нийлүүлсэн тохиолдолд ашигтай байна.



Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл