Экспортын тулгамдаж буй асуудал хэлэлцүүлэг



Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан Экспортын тулгамдаж буй асуудал хэлэлцүүлэг семинарт суулаа




1. Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол улсын худалдааг дэмжих TRAM төсөл одоогоор голчлон 4 хэсэгт  гол анхаарал хандуулан ажиллаж байна.
1. Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн,
2 Чацаргана, чацарганын тос,
3. Ноос /Сарлагийн хөөвөр/
4. Мах /Адууны мах/ зэрэг эдгээр бүтээгдэхүүний экспорт дэмжих бодлогууд хийгдэж байна.  

2. Арьс шир ноос ноолуурын салбарын экспортын тулгамдаж буй асуудлын хүрээнд 
Ноолуурын хувьд харьцангуй амжилттай явж буй тул ноос, арьс, ширэн бүтээгдэхүүний талаар түлхүү ярилаа. 
Хятад Монгол улсын экспортын хамтын ажиллагаа сайн хэрэгжихгүй байна. Эрээнээр гардаг хилийг Улсын биш Эрээний Бүсийн татварын системээр зохицуулагдаж татвар буурах биш илүү нэмэгдэх хандлага гарч ирч байгаа. Мөн маш олон  хэрэгтэй хэрэггүй үзэсгэлэн худалдаа Өвөр Монголд  хийгдэж үр дүн муутай байна. Энэ асуудлыг цэгцэлж хөнгөлөлттэй, үр дүнтэй үзэсгэлэн худалдаанд оролцож байхыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд сануулж байна. 
Түүнчлэн Гаалийн бүрдүүлбэр  маш олон цагийг зарцуулж байгаа. Судалгаагаар 60% асуудал нь Монгол талаас 40% ийн асуудал экспортлох гэж буй улсаас шалтгаалж байна. Тиймээс бид өөрөө өөрсдөдөө төвөг удаад байгаа асуудал байгаа. Үүнийг нэг цэгийн үйлчилгээ бий болгож шийдэх боломжтой байгаа.
Гутал экспортын хувьд урд хөрш рүү ганзагын наймаагаар л хийгдэж байна. Албан бус тоогоор өдөрт 500 гутал урд хөрш рүү ямар ч бүрдүүлбэр байхгүй экспорт хийж борлуулж байна. Гаалийн бүрдүүлбэр хийвэл асуудалтай болоод ирдэг, Монгол талаасаа асуудалгүй гарахаар Хятад тал дээрээ хүлээж авдаггүй гэх мэтчилэн асуудлууд байна. 



3. Цахим худалдааны боломж 
Shoppy.mn үүсгэн байгуулагчдын дурдсанаар  Таван нүдэн брендийг Хятадад хийлгэж Бутан улсад борлуулж байна гэнэ. Брендийг  экспорт хийх улсынхаа нийгэм, улс төр, шашин шүтлэг, хүн ам зэрэг бүхий л судалгааг хийсний үндсэн дээр бий болгож улмаар хаана хямд өртөгтэй хамгийн сайн чанартай үйлдвэрлэж болох газар нь үйлдвэрлүүлсэн байна.  Ийм төрлийн бизнесийг хийхэд судалгаанд 10.000$ орчим зарцуулан маш их борлуулалт хийх боломжийг бий болгож байгааг онцолж байна. 
Цахим худалдааны хувьд тулгарч буй асуудлуудын хувьд 
1. Тээвэр логистикийн асуудал 
2. Тээврийн мэдээлэл байхгүй /яг хаана бараа нь явж байгаа мэдээлэл худалдан авагчдад очдоггүй/ 
3. Гааль бүрдүүлбэр 
4. Хууран мэхлэх 
5. Төлбөр тооцооны асуудал /Нэгдсэн систем байхгүй/ 
Бараа бүтээгдэхүүнээ онлайн худалдаагаар худалдаалах гэж байгаа бол нарийн дэлгэрэнгүй мэдээллээ оруулж өгөх шаардлагатай. Үүнд: бүтээгдэхүүний чанар, хэмжээ, тээврийн асуудал, албан ёсны сертификат, гаалын бичиг баримт  зэргийг зурагаар оруулах нь илүү үр дүнтэй болохыг зөвлөлөө.

4. Махны экспорт
Махны экспортын хувьд манай улс 66 сая гаруй малтай ба үүнээс маш бага хэмжээг экспорт хийж байгаа. Бидэнд бүхий л боломж нь байгаа. Асуудлууд нь чанарын шаардлага хангадаггүй,  чанарын шаардлага хангасан үйлдвэр цөөхөн, тээврийн асуудал зэргийг дурдлаа. Арьс ширний хувьд 80% шимэгчтэй, гэмтэлтэй учир борлуулах үнээсээ 3 дахин бага үнээр борлуулагдаж байна. Энэ асуудлыг угаалга хийх байдлаар багасгаж байна. Мөн хууль бус махны экспорт, Хятадууд орж ирэн худалдаж авах зэрэг асуудлыг байхгүй болгож байна махны экспорт хөгжихийг дурдлаа.



Жонон Од ХХК захирал Гантулга /jononod@yahoo.com 99192514/  гэдэг хүнтэй танилцлаа. Онлайн худалдаа экспорт импорт хийдэг компани юм байна.  Англи улс руу ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн экспорт хийж борлуулалт хийж байгаа юм байна. Европын орнуудын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргаж байвал  тээвэр логистик, борлуулалт хийх тийм ч их асуудалтай биш гэнэ. Наад зах нь ноос ноолуураа ямар саван гаар угаадаг вэ гэсэн асуултыг худалдан авагчдаас  тавьдаг гэж байна.  

2018 оны 10 сарын 19

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл