Хүний нөөцийн удирдлага энгийнээр



Байгууллага нь  алсын хараа, эрхэм зорилго, бизнесийн зорилт, стратегид, үнэт зүйлс зэрэг олон хүчин зүйлс дээр тогтдог билээ. Байгууллага гэж ер нь юу вэ? энгийнээр тайлбарлахад 1 зорилгын төлөө нэгдсэн бүлэг хүмүүсийг хэлдэг. Тэгвэл энэ зорилгодоо хүрэхийн тулд хүний нөөц юу хийдэг вэ гэхээр зорилгодоо нийцсэн хүнийг олох, тохирсон албан тушаалд тавих, бүтээмжийг нь үнэлэх, тушаал дэвших боломжийг нь тодорхойлох, цалин шагнал урамшууллын системийг бий болгох, хүнээ хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийдэг. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа зорилгод хүрэхэд шаардагдах  гол хөдөлгүүрийг бий болгох үүрэгтэй ажилладаг байх нь.


Япон улсын хувьд  хүний нөөцийн удирдлага 1950-1980-иад онуудад ажлын туршлага, ажилласан жилд тулгуурлан тэтгэвэрт гартал нь ажиллуулах тогтолцоотой байсан ба 1980-2000 он хүртэл мэргэжлийн ур чадварт тулгуурласан хүний нөөцийн удирдлага зохион байгуулагддаг байж. Харин 2000 оноос хойш гүйцэтгэлд тулгуурладаг болсон ба цалингийн системээ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бууралттай уялдуулан тооцдог болсон байна. Тиймээс өнөө үед  хүний нөөцийн менежер ажлын ур чадвар + ажлын гүйцэтгэл хоёр дээр үндэслэн цалин + бонус зарчим хэрэгжүүлж улмаар ур чадварыг нь нэмэгдүүлж тушаал дэвшүүлэх суурийг нь бэлдэж өгдөг байна


Хамгийн гол асуудал нь Хүний нөөцийн менежер байгууллагынхаа бүх ажилтныг мэддэг байх хэрэгтэй ба дээд албан тушаалтнаасаа эхлээд хамгийн доод албан тушаалтныхаа эрх үүрэг, хэрхэн ажилладаг, ажлыг  яаж хийдэг зэрэг бүхий л асуудлын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй ба энэ нь судалгаа шинжилгээ хийхэд хялбар, хүнээ зөв сонгож ажиллуулах зэрэг улмаар  ажилтныхаа хүсэл зорилго, чадварыг мэдэрч хооронд нь уялдуулан ажиллах боломжийг бий болгодог.   Жишээлбэл цэвэрлэгч хүн юу хийдэг вэ? Цэвэрлэгч хүний кареер гэж юу вэ? зэрэг олон зүйлийг мэдсэнээр яаж шалыг олон цагаар цэвэрхэн байлгах, өөрт нь яаж хялбар аргаар угаадаг болгох, ямар техник тоноглол хэрэгтэй байгаа зэргийг судлан олж ажлын бүтээмж ажилтны сэтгэл ханамжийг хамтад нь  хангах юм.  Төгсгөлд нь хэлэхэд  хүний нөөц бол  байгууллага оршиж байгаа үндэс суурь нь  юм.




Бонус мэдээлэл:
1. Хүний нөөцийн зардал : 1. Цалингийн зарадал (хөдөлмөрийн хөлс + илүү цаг + шагнал урамшуулал )
                                       2. Бэлэн бус зардал (халагдсаны тэтгэмж, халамжийн зардал, сургалтын зардал)
2. Цалингийн бүтэц:  Тогтмол цалин + Тогтмол бус / илүү цаг, амралтын өдрийн нэмэгдэл/
3. Цалин тогтоох : стандарт амьжиргааны зардал + насны онцлог/ нас ахих тусам зардал өснө/ + мэргэжлийн ур чадвар + туршлага +  шагнал урамшуулал 
4. Компанийн хувьд цалин тогтоох : Байгууллагын цалин олгох чадвар + Стандарт амьжиргааны зардал + Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн хамаарал, Ижил салбарын ажилчдын цалингийн төвшин/ 
5. Цалин нэмэх:  1. Суурь цалин / инфляцын түвшин, гүйцэтгэл, ур чадвар/
                               2.  Бусад /тушаал дэвших, сургалтад хамруулах /

Comments

  1. Товч тодорхой ойлгомжтой болсон бна

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл