Далянь хот Лүшүн дүүрэг

Далянь хот Лүшүн дүүрэг

Энэ аялал нь гурван өдрийн турш Даляний хотын Лүшүн дүүрэг дэх үзэсгэлэнт газруудыг үзсэн тухай байх болно. Лүшүн дүүргийн байрлал болон бяцхан мэдээллийг http://narantsengel.blogspot.com/2016/08/blog-post.html эндээс уншиж болно. 



Эхний өдрийн аялсан газрууд :

1. 白玉山景区 Цагаан хаш уул
2. 旅顺胜利塔 Ялалтын цамхаг 
3. 旅顺历史博物馆 Лүшүн түүхийн музей


          Бидний эхний үзсэн газар бол БайЮуШан буюу Цагаан хаш уул юм. Энэ уул нь Далянь хотын төвөөсөө 2 цаг орчим автобусаар явж очдог газар юм. Порт Артур хойд эрэг дэх  Цагаан хаш уул нь Лүшүн дүүргийн төвд байрлах үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд өмнө нь Чин гүрний үед баруун ноёны уул гэсэн нэртэй байжээ. 
Энэ уулын оргил тийм ч өндөр биш 130м орчим өндөртэй бөгөөд дээрээ Япон-Оросын дайны үед баригдсан  цамхагтай юм. Энэ цамхаг нь Лүшүний боомт, тэнгисийг бүхлээр нь харах  боломжтой их тохиромжтой байрлалтай  юм. 
Хэлбэрийг нь харж байгаа байх орой нь бууны сумны хэлбэртэй баригдсан. Мөн энэ уулын оргил дээрээс харахад баруун хэсэгт буй арал нь барын сүүл гэдэг нэрээр алдартай юм.  

       Эндээс Лүшүний түүхийн музейг зорих замдаа Ялалтын цамхагтай таарч зургаа авахуулаад амжлаа. Энэ цамхаг нь дэлхийн хоёрдугаар дайн буюу фашистыг ялсан ялалтын 10 жилийн ойг тохиолдуулан баригдсан цамхаг юм. Уг цамхаг дээр 20 орчим юань төлөөд дээр нь гарч болох юм. За одоо түүхийн музей бол их сонирхолтой. Далянь хотыг зорьж ирсэн бол энэ түүхийн музейг үзээд явах л хэрэгтэй гэж бодож байна. Маш их үзмэртэй тэр дундаас манай үзмэрүүд болох Юань гүрний үеийн зоос, цаасан мөнгө, гэрэгэ, хутга, тогоо зэрэг их сонирхол төрүүлсэн. Музей нь гоёмсог хоёр барилгаас бүрдэж байгаа ба үзэхэд үнэ төлбөргүй үнэмлэхээ үзүүлээд орж болно.




















































































































Хоёр дахь өдрийн аялсан газрууд :


4. 世界奇观 Дэлхийн гайхамшиг /далайн зааг/
5. 旅顺日俄监狱旧址博物馆 Орос-Японы шорон 
6. 清代南子弹库 Чин гүрний үеийн бэхлэлт 
7. 203樱花园 203 Тоор модны цэцэрлэгт хүрээлэн 


         Эндээс хоёр дахь өдрийн аялал эхэлж хоёр далайн зааг үзэхээр явлаа. Дэлхийн гайхамшиг гэх нэртэй энэ газраас хоёр өөр өнгөтэй далай нийлж буй зурвасыг олж харах болно. Үнэндээ Бохай тэнгист үзэгдэх энэ үзэгдэл нь газрын шилжилт хөдөлгөөний улмаас ингэж харагддаг гэж бодож байна. Мэдэж байгаа хүмүүс нь тайлбар хийх биз. 


            Цааш үргэлжлүүлэн Орос - Японы шорон үзэхээр явлаа. Хамт аялж явсан зарим гишүүд маань шорон орохоос айгаад буцсан бөлгөө. Аймшиггүй гурав цааш аяллаа үргэлжлүүлэн уг музейг бүхлээр нь үзлээ. Шорон нь анх 1902 онд Оросын эзэнт гүрний үед баригдсан гэдэг. 1904-1907 Орос-Японы дайны үед хээрийн эмнэлгийн зориулалттай ашиглагдаж байжээ. Улмаар Японы мэдэлд орохдоо улам өргөжжээ. 1907-1945 он хүртэл Япончуудын эсрэг боссон Хятад, Солонгосчууд энэ газарт хоригдож, үхэж байсан түүхтэй юм байна. Тиймээс ч музейн тайлбарууд бүгд Солонгос, Хятад хэл дээр хийгдсэн байгаа нь харагдаж байсан. 


        Шоронгоо үзэж дуусаад Чин гүрний үеийн бэхлэлт үзэхээр явлаа. Чин гүрний үеийн бэхлэлт ерөнхийдөө умард тэнгисийн цэрэг зэвсгийнх нь том бааз байсан ба одоо мөн л музей хэлбэрээр хадгалагдан үлдсэн байна. Тийм ч сонирхолтой газар биш ч дайны үеийн их буу, сум, түүх сонирхдог бол заавал очих газруудын нэг юм. 
























































































































Нэмэлт аялал:


Аялсан газрын нэрс:
8. Интоорын тариалан
9. 大连外国语大学  Далянь хотын гадаад хэлний их сургууль
10. 大连医科大学 Далянь хотын анагаахын их сургууль

     За энэ модонд ургасан интоорыг харж байгаа байх. Лүшүн дүүрэгт интоор тариалдаг хүрээлэнгүүд байдаг ба 30 юань төлж ороод хүссэнээрээ идэж болдог. Хүрэн тод өнгөтэй интоорууд нь нөгөө компот шигээ сайхан чихэрлэг амттай. Улаан өнгөтэй нь бол амт сул исгэлэн ер нь боловсроогүй жимс ямар байдаг шиг л амттай. Мөн эндээс дуртайгаа түүгээд гарахдаа жинлээд худалдаж авах боломжтой юм. Дараагийн газар бол Сакура буюу тоор модны цэцэрлэгт хүрээлэн. Үзэхэд тохиромжтой цаг нь дөрөвдүгээр сараас тавдугаар сар. Энэ л үед сакура дэлбээлж үзэсгэлэнтэй харагдана. Лүшүнд хоёр тоор модны цэцэрлэгт хүрээлэнд байдаг ба энэ хүрээлэн нь харьцангуй жижиг жижиг моднуудтай хирнээ тод өнгөтэй. Нөгөө цэцэрлэгт хүрээлэн нь том модтой цайвар ягаан, цагаан өнгийн навчис тайгаараа ялгагддаг. Одоогоор заргануудаа хуулж авчраагүй тул хуулсан үедээ нэмээд оруулах болно. 


Далянь хотын Анагаах ухааны сургууль нь 1947 Онд үүсгэн байгуулагдсан.1994 Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн. Кампус нь далайн эрэг дээр томоохон газрыг эзэмшдэг. Кампус дотроо далай эрэг дээр очиж харах, зарим сургуулиас нь шууд далай харах боломжтой. 224 сая юанийн хөрөнгө оруулалтаар боссон, 38 эмнэлэгтэй хамтарч ажилладаг томоохон сургууль юм.


      Харин гадаад хэлний сургуулийн хувьд анх1964 онд Хятадын элчин сайд Зоу Энлай үүсгэн байгуулсан. Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн. Урлаг, менежмент, хятад хэл, эдийн засаг, хууль, боловсрол, утга зохиол гэх мэтчилэн мэргэжлээр сургадаг ба маш их гадаад оюутнууд ирж суралцдаг сургууль юм. 



























































Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл