Далянь хотын Лүшүн дүүрэг дэх аялал


          Далянь хотын захын дүүрэг болох Лүшүнкоу/旅顺口/ дүүргээр аяллаа. Энэ дүүрэг нь өмнө нь Порт-Артур, Японоор: Рюжун гэдэг нэртэй байсан.  Учир нь 1860-аад онд William C. Arthur / Их британий усан цэргийн офицер/ Лүшүнд байхад Порт-Артур гэж нэрлэгдсэн. Энэ үед бэхлэлт хамгаалалтгүй загас агнуурын тосгон байсан гэдэг.  Үүний дараагаар 1894-1895 онд Сино-Японы дайны үед Лүшүн нь Японы мэдэлд орж цэрэг стратегийн төв болсон байдаг.             Үүнээс 10 жилийн дараа мөн уг газар нь дахин дайны талбар болж 1904-1905 оны Орос-Японы дайны гол бус нутаг болсон бөгөөд ЗХУ-ын мэдэлд Порт-Артур гэсэн нэртэйгээр  40 гаруй жил байжээ. 1953 оноос хойш БНХАУ мэдэлд орж Далянь хотын Лүшүнкоу дүүрэг болжээ.






Лүшүнкоу дүүрэг 512.15 km2    талбай газар нутагтай далайн гурван хэсгээр хүрээлэгдсэн далайн боомт юм.  Мэдээж энэ газар түүхээ дагаад үзэж харах зүйл ихээхэн учраас аялах 3 өдөр гарган явсан. Үүнд :

          1. Лүшүн дүүрэгт байрлах Далянь хотын их сургуулиудтай танилцах 




 Далянь хотын анагаахын их сургууль /大连医科大学/


Далянь хотын зам тээврийн сургууль /大连交通大学/



Далянь хотын гадаад хэлний их сургууль /大连外国语大学/

       2. Лүшүний түүхийн мүзей болон Бай Юу Шан/白玉山-Цагаан хаш уул гэсэн утгатай/ 

Лүшүний түүхийн музейн урд 

Бай Юу Шан/白玉山-Цагаан хаш уул/ -дээрх цамхаг 

    3. Хоёр далайн зааг, Орос-Японы шорон, Чин /1644-1911/ гүрний үеийн бэхлэлт- ийг үзэж сонирхлоо. 


Хоёр далайн зааг


Орос-Японы шорон 


Чин гүрний үеийн бэхлэлт 

Энэ гурван өдрийн аяллыг дараа дараагийн нийтлэлд тус тусад нь оруулах болно. :)






Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл