Бизнесийг эхлүүлж, хөгжүүлэх нь

Агуу санааг энгийнээр тайлбарлах нь  цуврал номын Бизнес хэсгээс уншсан эхний тэмдэглэл




          Бизнес эхлэхэд тулгардаг хүндрэлүүдийг даван гарахын тулд өөрийнхөө сайхан санааг маш сайн бизнес төлөвлөгөөтэй холбох хэрэгтэй байдаг. Дараагаар нь төлөвлөгөөгөө үйл хэрэг болгох бизнесийн овсгоо самбаа, шийдэмгий байдал , эрсдэл хүлээхэд бэлэн байдал зэрэг чадварыг шаарддаг.  Ямар ч сайн бизнес төлөвлөгөөнд хөрөнгө оруулагчид санхүүжилт өгөхөд бэлэн байдаг. Мөн бизнес дөнгөж эхлэхэд хөрөнгө биш авьяас хэрэгтэй болдог. Шинэ бизнес эхлүүлэхэд эрсдэл нь мөнгө биш харин цаг хугацаа байдаг ба өдөр бүр цаг хормыг алдалгүй ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ та өөрийнхөө юу хийж байгаад итгэж л байвал энэ бүхэн ажил гэж санагдахгүй байх болно.

             Сайн бизнес төлөвлөгөө гаргахын тулд Бизнес санаагаа зах зээлд хэрхэн суулгах вэ?  Миний санаа шинэ зах зээл үү ? эсвэл өрсөлдөөн дунд уралдах уу?  гэх мэтчилэн маш олон асуултад хариулах хэрэг гарна. Ямар ч гэсэн маш олон зах зээлд олон компани эцсийн эцэстээ нэг үйлчлүүлэгчийн араас л хөөцөлддөг. Өрсөлдөөн эдгээр компанийн  ашиг орлогын бууруулдаг хэдий ч зах зээлийн шинэ орон зайг харж чадсан компани л их хэмжээний  ашиг олох боломжтой байдаг.  Харин эсрэгээрээ өрсөлдөгчдийнхөө байгаа зах зээл рүү явах юм бол та дампуурах болно гэж Blackberry -н захирал асан Тортстон Хайнс хэлсэн байдаг.  


      Тиймээс бид бизнесийнхээ стратегийн төлөвлөгөө гаргахдаа SWOT шинжилгээ хийж хоосон орон зайг эрэлхийлдэг.  Энэ орон зайг цөөхөн компани л ашиглаж монополи байдлын давуу талыг ашигладаг. Энэ давуу байдлаа удаан үргэлжлүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл маркетингаараа амархан хуулбарлагдмааргүй тактик гарган бусдаас ялгарах хэрэгтэй болдог. Мөн зах зээлдээ анхдагч эсвэл дагаж орох гэж буй бол зах зээлдээ хамгийн сайн нь байх хэрэгтэй гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй. Анхдагч байх нь зах зээлийн тэргүүлэх боломжийг өгдөг хэдий ч маш их эрсдэлтэй байдаг. Харин дагаж орогсод зах зээлийн алдаа бүрд суралцаж эрсдэлээс зайлах боломжтой болдог. Хэрэв дагаж ороод зах зээлийг эзэлж чаддаг л юм бол зах зээлд сүүлдэж орсон нь дээр. Гэхдээ л анхдагч байх нь тэргүүлэгч байх өндөр боломжтой. Тиймээс анхдагчид эрсдлээ маш сайн тодорхойлох шаардлагатай. 

          Эрсдэлийг хяналт болон удирдлагын тусламжтайгаар боломжит хэмжээг тодорхойлж болдог ба үүнийг тараан байршуулах эсвэл нэг халаасандаа бүгдийг нь хийх зэргийг шийдэж сайн зохицуулах хэрэгтэй. Эрсдэлийг удирдах нь зардал болон үр ашгийг тэнцвэржүүлдэг стратегийн үйл ажиллагаа юм. 

          Зах зээл компанийг хурдан ч биш удаан ч биш тогтвортой хөгжлийг байнга шаардаж байдаг бөгөөд  ямар ч агуу зүйл гэнэт бий болдоггүйг анхаарах хэрэгтэй .  Тиймээс Компани бүр алсын хараа, эрхэм зорилгынхоо төлөө тасралтгүй зүтгэж өргөжин тэлдэг. Ашиг их оллоо гээд хэт их хөрөнгө оруулалт хийх нь эргээд бэлэн мөнгөний урсгалд саад хийдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.  Компани өргөжих тусам менежментийн үүрэг хариуцлага төрөлжиж эхэлдэг. Учир нь компанийн бүтэц болон уян хатан байдлыг тэнцүү хэмжээнд байлгах хэрэгтэй.  Хэрэв та үйл ажиллагаагаа ямар дарааллаар хийж байгаагаа тодорхойлж чадахгүй бол та юу хийж байгаагаа ч мэдэхгүйтэй адил. Мөн зах зээлийн шаардлагын дагуу бараа бүтээгдэхүүнээ өөрчлөхөд хүргэдэг. 

         Энэ уян хатан байдал нь компанийг зах зээлд хариу үйлдэл үзүүлэх болон өрсөлдөөний давуу талыг олж авахад тусалдаг. Бизнес амьд үлдэхийн тулд зохицох шаардлагатай төдийгүй дахин нээлт хийх хэрэгтэй.  Маш сайн компани төгс байдалд итгэдэггүй бөгөөд байнга сайжирч өөрчлөлтөд орж байдаг. Тиймээс байнгын өсөлт дэвшилт нь амжилтыг утга учиртай болгодог. 


       Шинэ бизнес нь ажиллахад маш сонирхолтой газар хэдий ч өргөжих тусам зайлшгүй хямралыг дагуулдаг. Эдгээр хямралыг таамаглах боломжтой бөгөөд Греинэрийн мурийн тусламжтай удирдаж болно.
      Эхний үе шат бол компани дөнгөж бий болсон жижиг хэмжээтэй байх үйлдвэрлэл ихсэх тусам ажилтан албан хаагч нэмэгдэж илүү их хөрөнгө оруулалт шаардаж банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө татаж эхэлдэг. Энэ үед албан ёсны системд шилжиж менежментийн үүрэг хариуцлага ирдэг. Иймд манлайлагчдыг тодорхойлж үүсэж болзошгүй шинэ менежментийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үздэг. 

      Хоёрдох шат нь албан ёсны систем бүрэлдэж тогтвортой өсөлт руу шилждэг. Энэ үед удирдан чиглүүлэх үүргийг илүү мэргэшсэн шинэ менежерүүдэд жолоодлогыг өгөх хэрэгтэй болдог.  Яваандаа эдгээр менежерүүд илүү их эрх чөлөөг шаардаж гурав дахь хямралыг бий болгодог.  Энэ үед дунд төвшний менежерүүдийг хүнд суртлаас нь арилгах болон компанийг төсөөллөөр хөгжих буюу гуравдугаар үе шатанд хүргэснээр даан гарч чадна. 

    Өдөр тутмын жижиг асуудлуудыг шийдвэрлэх ачаанаас салсан ерөнхий менежерүүд компанийн стратеги болон урт хугацааны өсөлтөд анхаарлаа хандуулах боломжтой болдог. 
Дараагийн үе болох компани улам томрох эсвэл ухарч энэ хивэндээ сайн нь байх хоёрын аль нэгийг шийдэх үе, Ухарснаар дөрөв дөх шат үе буюу хамтын ажиллагаагаар өргөжих гэсэн үе шатны шаардлагаас зайлсхийж болно. Энэ үед олон үйл ажиллагаа эрхэлдэг групп болсон байх бөгөөд туршлагатай CEO томилон ажиллуулж шинэ хэв маягт ордог. Гэхдээ энэ шинэчлэлт улаан туузын хямрал бөгөөд хүнд сурлаас үүдэн үйл ажиллагаа удааширч өсөлт зогсонги байдалд ордог. 

       Хачирхалтай нь хамтын ажиллагаагаар өсөх буюу өсөлтийн тав дахь үе шат нь өмнөх үеийн уян хатан байдал руу эргэж очихыг шаарддаг аж. Системүүд багийн ажиллагаа нэвтрүүлэх болон матриц бүтцийг ашиглан бизнес эхлэх үеийн хамтын ажиллагааны үндсэн шинж чанарыг дахин бий болгоно. Өөрөөр хэлбэл компани дахин нэг удаа бүтээлч, хурдан шаламгай үйл ажиллагаа явуулахаар оролддог ажээ. 

         Нэгэнт энд хүрсэн болон дотоод өсөлтийн хязгаарлалттай холбоотой хямрал үүсдэг. Хувьцаа эзэмшигчдээс тогтмол ирэх ногдол ашгийг өсгөх дарамтаас шалтгаалж компани өөр ямар нэг компанитай түншлэл үүсгэж байж л цаашид хөгжих боломжтой юм.  Сүүлийн үе шатанд компани зах зээлээ давж гадаад өсөлтийг хайж эхэлдэг ба өөртөө компаниудыг нэгтгэх замаар хөгждөг.  
     Энэ Греинерийн мурийн өсөлтийн үе шат компани бүр харилцан адилгүй. Facebook гэхэд л удирдлагын хямрал дээрээ аварга том компани болсон байдаг. Олонх компани олон жилийн турш жижиг хивэндээ үлддэг ба магадгүй удирдлагын хямралын үе шатанд очихгүй байхыг ч үгүйсгэхгүй. 

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл