Шанхайд нэг удаа


2015 оны 10 сарын аялал маань Шанхай хот байлаа. Орой буусан тул буудал руугаа шууд явж хоноод өглөө гарлаа. Эргэн тойрон гудамжнууд нөгөө л нэг хятад хорооллууд. Хөглөрсөн энд тэндгүй л цахилгаан холбооны утаснууд. Сайхан төсөөллөөс минь өөр л санагдлаа. 


Эхлээд юу ч гэсэн Шанхайн музей үзэхээр шийдэн метронд нь суугаад шууд очлоо. Очер дараа их байсан нь маш их жуулчид энэ музейг үздэг бололтой. Музей нь 3, 4 давхар 2, 3 цаг үзээд барахгүй их үзмэртэй байсан шүү. За ингээд үзээд явж байтал манай Үзэмчин дээл гараад ирвээ. Тайлбар дээр нь Манжийн эрхшээлд байх үеийн монгол хувцас гэсэн байх юм. Мөн шатар, дөрөө, хөөрөг, мөнгөн аяга гэх мэт үзмэрүүд ар араасаа. 

Ер нь хараад байхад Хятадын музей болгонд Монгол үзмэр байдаг юм байна. Цаг бага байсан тул маш хурдан үзэж дуусаад Нанжинг худалдааны гудамжаар өнгөрөн нөгөө алдартай Пудонг дүүрэг буюу Шинэ Шанхайг зорилоо. Энэ л миний үзэх гээд байсан гайхалтай Шанхай хот бололтой. Тэнгэр баганадсан өндөр өндөр барилгууд дундаас манан дунд цухуйн харагдах хамгийн өндөр барилга дээр нь гарч үзэхээр шийдлээ. Зурган дээрх хамгийн өндөр барилга болох Шанхай цамхаг нь 2015 онд ашиглалтад хараахан ороогүй байлаа. Тиймээс тэр бөглөө онгойлгогч шиг хэлбэртэй барилга болох 

Дэлхийн санхүүгийн төв, тухайн үед дэлхийд өндрөөрөө 4 дүгээрт жагсаж буй барилга дээр гарж үзлээ. Тэндээс Шанхай билэг тэмдэг болсон дорнын сувд телевизийн цамхгийн орой нь тэр доор харагдаж байнлээ шүү. 101 давхар бараг хагас км уг барилгаас Шанхай хотыг 30 минут орчим ажиглаж харлаа. Манантай өдөр байсан тул төдийлөн гоё харагдсангүй. Хэрвээ та бүхэн очихоор бол Оройн цаг хамгийн тохиромжтой юм шиг санагдлаа. 

Үзэж дуусаад эртний худалдааны гудамжаар аялж мөн Вайбайду гүүрийн ойролцоо хэд хэдэн зураг дараад авлаа. Энэ гүүрийг танилцуулбал 1856 онд анх баригдсан ба зөвхөн Англи, Франц хүмүүс л замаа товчлож энэ гүүрээр гардаг байсан гэнэ. Харин Хятад хүмүүс тодорхой хэмжээний төлбөр төлж гардаг байсан ба хятад хүмүүс үүнд нь дургүй байдаг байж. Хожим нь 1906 онд шинэчлэн барьж зурган дээрх шиг төмөр гүүр болгожээ. 

Дараагийн өдөр нь Галлерэй үзэх санаатай гарч их л сонин мухар гудамжаар явж явж 1001 арт галерейг олж үзлээ. Тэндээс та сонирхсон зураг, баримал шууд худалдаж авах боломжтой. Үзэж дуусаад лааны тосон музей /Madame Tussauds/ - г очиж үзлээ. Зурган дээрээс ямархүү музей болох нь харагдаж байгаа байх. Харин тэр доор нь байгаа зурган дунд масктай залуучууд чихрийг бол яаж л бол яаж хийж байнлээ шүү. Өнгө, дурс, хэлбэр гээд л... амт нь ч дажгүй.

Ингээд эцэст нь сүүлийн зогсоол болох урлагийн музей. Музейн архитектур бол үнэхээр гайхалтай. Үзмэрүүд нь ч бас. Шанхайн бүхий л цаг үеийг зургаар харья гэвэл үүнийг л зорьж үзэх хэрэгтэй. Бас нэг сонирхол татсан зүйл гэвэл Сүн гүрний үе буюу 1000 аад оны үеийн аж байдлын 20, 30 м шахуй зурган хүүхэлдэй. Манайхаар марзан Шаравын Монголын нэг өдөр гэдэг зураг шиг юм уудаа. Гэхдээ энэ зураг уртаас гадна өдөр, шөнө гэж ялган бүтэн 24 цагийн турш юу хийж яаж амьдрал өрнөж байгааг харуулсан нь гайхалтай болжээ.

Аялсан газруудын нэрс:

1. Шанхай музей - 上海博物馆 /Shànghǎi bówùguǎn/
2. Хуан Пү гол - 黄浦江 ./Huángpǔ jiāng/
3. Нанжинг худалдааны гудамж - 南京路步行街 /Nánjīng lù bùxíngjiē/
4. Шанхайн Дэлхийн санхүүгийн төв - 上海环球金融中心
5. Хуучин сүм - 老城隍庙 /Lǎo chénghuángmiào/
6. Шанхайн лааны тосон музей /Madame Tussauds/ - 上海杜莎夫人蜡像馆 /Shànghǎi dù shā fūrén làxiàng guǎn/
7. Вайбайду гүүр - 外白渡桥 /Wàibáidùqiáo/
8. 1001 Арт галерей
9. Хятадын урлагийн музей中华艺术宫 /.Zhōnghuá yìshù gōng/








































































































































Энэ дээр нэрийг нь юу гээд орчуулчихсан юм бүү мэд. СэЛаСи бол Монголын хуурчдын алтан үеийн их багш, өнөө цагийн морин хуурыг үндэслэгч , хөгжимчин төдийгүй ардын урлагт их хувь нэмэр оруулсан хүн юм. Түүний бүтээлээс дурдвал Тао ли туульс туулих, Ба Да Мэй Лин зэрэг өнөө үеийн ардын дуу дуулах, хөөмийлөх зэрэг мундаг ур чадвартай хуучин өнөө цагийн их багш юм. Энэ хөшөө нь Монголын хөгжмийн түүхэн дэх нэгэн дурсгал юм гэж бичжээ.













































































Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл