Бизнесээ хэрхэн тодорхойлох вэ?


Бизнесээ цаашид хэрхэн тогтвортой авч явах вэ? яаж илүү үр дүнтэй ажиллах вэ? бизнесээ хэрхэн томруулах вэ  гэсэн асуултууд удирдлагуудын толгойд байнга эргэлдэж байдаг.  Бизнес өөрөө байнга хувьсан шинэчлэлт хийхийг шаардаж байдаг нь өнөө цаг үеийн шалгуур билээ. Тиймээс бизнесээ хэрхэн тодорхойлох, бизнес маань ямар загварт оршин байгааг мэдэх хэд хэдэн алхмыг танилцуулъя.




1. Хэрэглэгчийн сегментүүд
Хэрэглэгчийн сегментээ тодорхойлох. Ямар зах зээл дээр оршин тогтнох вэ? 1 сегмент дээр төвлөрөх үү эсвэл олонт талт сегмент үү? /олон талт зах зээлүүд - олон хэрэглэгчдийн сегменттэй харилцах. Өөрөөр хэлбэл сэтгүүл сонин уншигчтайгаа харилцахаас гадна сэтгүүл дээр сурталчилгаа байршуулах компаниудтай харилцдаг./

2. Хэрэглэгчдэд хүргэх үнэ цэнэ /хэрэглэгчид тулгарч буй асуудлыг шийдвэрлэж сэтгэл ханамжийг бий болгох/
Үнэ цэнэ буюу бусдаас ялгарах онцлог.
- Шинэлэг байдал буюу шинэ техник технологи...
- Бүтээмж - Илүү сайн график дизайн, мэдээ мэдээлэл
- Сонгох - Тухайн ганц сегментэд тохируулан сайжруулах
- Үнийн бодлого
- Хүртээмжийг тэлэх
- Илүү хялбар гэх мэт зүйлсээр ялгарч болно.

3. Борлуулалтын сувгууд /үнэ цэнийг борлуулалтын сувгуудаар дамжуулж хүргэнэ/
Аль суваг бидний хэрэглэгчдийн сегментэд хамгийн тохиромжтой вэ гэсэн асуултанд хариулах болно.
Сувгуудын үе шат
1. Бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг хэрхэн таниулах вэ?
2. Хаанаас авж болохыг хэрэглэгчдэд хэрхэн мэдээлэх вэ?
3. Борлуулалтын дараах үйлчилгээг яаж үзүүлэх вэ гэсэн асуултад хариулах болно.

4. Хэрэглэгчтэй тогтоох харилцаа /хэрэглэгчийн сегмент бүртэй холбоо харилцаа тогтоож, байнга эргэх холбоотой байна/

5. Орлогын урсгал  /хэрэглэгчдэд хүргэсэн үнэ цэнэ/
Хэрэглэгчид ямар үнэ цэнийн төлөө мөнгө төлөхөд бэлэн байдаг вэ?
Хэрхэн төлөхийг хүсдэг вэ? Орлогын урсгалыг хэрхэн тэлэх вэ? гэсэн асуултуудын хариултуудыг тодорхойлох хэрэгтэй.

6. Нөөц /дээрхийг бий болгох шаардлагатай зүйлс болон үйл ажиллагаанууд/
Дээр дурдсан 5 зүйлийг бий болгоход шаардагдах хүний нөөц, санхүү, материаллаг, оюуны өмчийн , зөвлөгч, түнш зэргийг тодорхойлно.

7. Өртөг, зардлын бүтэц /үр дүн/
Манай бүтээгдэхүүний гол зардал юу вэ? Юунд бид хэдий хэмжээний зардал гаргах вэ? Бүх зардлуудаа ангилан хуваарилах, Зардлын бүтцийг харуулах гэх мэт ажлууд багтана.

Эцэст нь хэлэхэд эдгээр алхамууд өдөр бүр хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд бизнесийхээ ирдээдүйг төлөвлөхөд туслана гэж найдаж байна.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл