Хятад улсын тухай


Wallstreet Wire-аас тодруулсан Хятадын нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэг Лан Шень Пин профессор Баян хятад орон, ядуу хятад иргэн номондоо хятад иргэн хэрхэн амьдарч байгаа талаар болон далд эдийн засаг нь хөгжсөн хятад улсын  төр засаг нь юунд төвлөрөн ажиллаж байгаа дэлгэн харуулжээ. Уг номыг уншсан тэмдэглэлээс та бүхэнд толилуулъя:
Хятад иргэнд тулгарч буй

 Wallstreet Wire-аас тодруулсан Хятадын нөлөө бүхий 10 эдийн засагчийн нэг Лан Шень Пин профессор Баян хятад орон, ядуу хятад иргэн номондоо хятад иргэн хэрхэн амьдарч байгаа талаар болон далд эдийн засаг нь хөгжсөн хятад улсын  төр засаг нь юунд төвлөрөн ажиллаж байгаа дэлгэн харуулжээ. Уг номыг уншсан тэмдэглэлээс та бүхэнд толилуулъя:

Хятад иргэнд тулгарч буй асуудлууд....
Шинэчлэлийг бий болгох гэж 30-аад жил ажиллаж буй Хятад улсын иргэдийн орлогын төвшин  бусад улсаас холдоод байгаа учир нь юу вэ? Хятадууд ажилсаг биш байна уу эсвэл эдийн засагт нь байгаа уу? Хятад хүний ажлын жилийн дундаж цаг 2200 цаг байхад Америк 1600 цаг Англи 1460 цаг байна. Гэтэл хөдөлмөрийн орлогын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь Америк 58% Англи 56% харин хятад ердөө 8% байгаа нь гайхалтай. Учир нь хятад үйлдвэрүүдийн ард хүчирхэг барсууд оршиж байгаа юм. Хятадууд эдийн засгаа нээлттэй болгож бараа бүтээгдэхүүн ихийг үйлдвэрлэх тусам америк, европчууд л сайхан амьдарна гэсэн үг юм. Иймд хятадын далд эдийн засаг улам хүчээ авсаар л байна. Хуурамч аз жаргалыг бүтээж буй хятад иргэн хуурамч бараа бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэж, хууль бус үйл ажиллагаа эрхлэх нь элбэг болоод байна.


Нэг жишээ дурдахад хаягдал тосны бизнес. Энэ бизнес нь Хятадын үйлдвэрлэлийн хамгийн төгс сүлжээ болтлоо хөгжиж, мэргэжлийн өндөр төвшинд хүрээд байгаа билээ. Хаягдал тосыг цуглуулж дээр нь химийн бодис хийснээр өнгө нь тунгалаг, үнэр нь сайхан ялгагдахын аргагүй сайхан тос болж хувирах нь тэр. Хаа сайгүй л энэ тосыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. Гудамжанд зарж буй хоол сайхан амттай ч гахай нохой ч тоож идэхгүй хаягдал тосоор шарж хайрж байгааг хэн ч мэдэхгүй амтархан идэж байна. Хаягдал тос борлуулагч жилдээ 1.5-2 тэрбум юаны ашиг олж байхад яаж энэ хүн чанаргүй хэрнээ сайхан бизнесийг хэн орхих билээ. Япон улс  хаягдал тосыг цуглуулж тодорхой үнээр буцаан худалдаж авч эрчим хүч үйлдвэрлэж байхад хятадын төр засаг яагаад үүнд анхаарал хандуулахгүй байна вэ? Ерөнхийдөө хятадын төр засаг гал гарсан хэсэгт л намжаах арга хэмжээ авч байгаа төдий, гол цөмд нь хэзээ ч хүрэхгүй байна.
Хятадад гарсан меламинтай сүүний хэрэг мандахад Хонгконг тэр даруй хууль эрх зүйн хүрээнд яаралтай шийдэж шалгалтууд хяналтаа өндөр төвшинд хүргэж байхад Хятадууд гол буруутанг цаазлаад л өнгөрсөн. Цаана нь меламинтай сүү зарагдаад л байж байх жишээний. Хуурамч үнийн хөөрөгдөл хаа сайгүй. Сармис, Вандуй дээр жишээ авахад: 1 олны танил хүн Сармис, Вандуй идэхэд өвчин зовлон тусахгүй, урт насална гээд л хэлчихэд Сармис, Вандуйн эрэлт ихсээд л явна. Ардын эмч болох нь тэр. Очер дараатай баян ядуугүй орж үзүүлнэ. Нөгөөдөх нь Сармис, вандуй сайн ид гээд л явуулна. Гэтэл цаа нь сармис, вандуйн тариаланчдын бизнесийг 1 хүн атгаж байх жишээний. Хувьцаа авснаас сармис, вандуй ав гэмээн үнээр хүссэнээрээ тоглоно. Хятадын төр засаг өргөн хэрэглээний бараанд хяналтаа чадах үгүйтэй тавьж байхад үүнд анхаарал хандуулна гэж үү.
 Аж ахуй нэгжийн хувьд гэхэд Apple компаны үйлдвэрлэгч болох Foxconn компани нийлүүлэгчийн хүсэлтээр ажилчидаа өдрийн 12 цагаар ямарч амралтгүй ажиллуулж  бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Үүнээс болж тус компанийн 13 ажилчин амиа хорлоход Apple компанийн 2хон % хүртдэг Foxconn компанид Apple тус жилийнхээ ашгийн 2%-г нэмж өгснөөр эмгэнэл илэрхийлээд л асуудлаас бултаад өнгөрлөө. Ийм байдлаар өч төчнөөн аж ахуй эрхлэгчид хөгжих нь битгий хэл хохироод л үлддэг.
Эрүүл мэндийн салбар нь бизнес болтлоо доройтжээ.Олон мянган ойролцоо үйлчилгээтэй эм гаргаж цаад батлуулах байгууллагадаа мөнгө өгөөд л шийдчих нь. Эм зарахдаа эмчийн бичиггүй л бол худалдаална гэж байхгүй.Эмч нь эм үйлдвэрлэгчтэй хуйвалдана. Эмнэлэгт үзүүлнэ гэж олон эмчээр дамжин, баахан эм бичиж өгцгөөнө. Ядуу хүн эмчид үзүүлэх гэсээр байтал өвчин нь эдгээд очих юм гэсэн яриа хүртэл гарна. Баян хүнийг баахан эмч дамжин хоорондоо өрсөлдөн үзнэ.  Хүүхдийн эмч хүртэл үзэх нь тэр.

Боловсролын системийн хувьд Монгол улс тун адилхан санагдсан учир илүү дэлгэрэнгүй бичлээ. Хятад гэсний оронд Монгол гээд л уншчихад утга алдагдахааргүй мэт.

Хятад оюутнуудад их дээд сургуулиа төгссөний дараа нийгэмд хөл тавьж, аль нэг аж ахуйн нэгж юмуу байгууллагад элсэж нэгдэх тун яггүй даваа байдаг. Олон сурагч их дээд сургуульд орохын тулд хичээлээс гадуур сургалтад хамрагдаж, элсэлтийн шалгалтад бэлдэхэд бүхнээ дайчилдаг. Тэгээд оюутан болсон хойноо кредитээ бүрэн цуглуулахын тулд ширүүн өрсөлдөж хичээллэдэг. Гэвч арай хийж сургуулиа төгсөөд нийгэмд хөл тавих мөчид юу хийхээ мэдэхгүй тээнэгэлзэх нь маш элбэг. Энэ нь хятадын боловсролын систем доголдолтой байгаагын шинж. Хэвлэл мэдээллээр байнга дурддаг их дээд сургуулиудыг захиргаадалтыг архаг өвчинтэй гэж үздэг. Иймээс үүнийг засаж залруулахын тулд их дээд сургуулиуд удирдлагжихаас ангижрах буюу багшийг албан хаагчаар томилохгүй, удирдлагын албан тушаал олгохгүй байх ёстой. Хятадын их дээд сургуулийн удирдлагын албан эрх мэдэл нэлээд хүчирхэг болохоор цал буурал өвгөн багш хүртэл толгой гудайлгаж ёслох нь цөөнгүй. Харин барууны орны их дээд сургуулийн Удирдах албан тушаалтан нь багш нарынхаа үгийг сонсдог, оюутнуудтайгаа байнгын харилцаатай байдаг. Английн системтэй Хонгконг дахь Жүнюнь сургуулийн захирал оюутнуудтайгаа Африкт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шөнө дөл болтол хамт үзсэн гээд боддоо. Хятадад ийм дүр зураг нүдний гэм. Оюутан болоод захиралтайгаа нэг удаа уулзвал их юм. Ширээ тавиад суучих чимээгүйхэн ч газаргүй их дээд сургууль аль болох олон оюутан элсүүлэхийг зорино. Учир нь оюутны тоогоор улсаас санхүүгийн дэмжлэг олгодогт байгаа  юм. Ийнхүү сохроор хүрээгээ тэлж томрох нь эцэстээ ном сурах бичгийн агуулгыг цээжлээд зогсож байдаг багш нараар оюутныг сургах сөрөг орчил бий болгодог.
Мөн орхигдуулж болохгүй өөр нэг асуудал нь их дээд сургуулийг хэн үнэлж төсөв олгох ёстой вэ? Оюутанд зааж үзээгүй төрийн албан хаагч их дээд сургуулийг үнэлж, мөнгө олгохоо мэддэггүй. Оюутанд хичээл зааж үзсэн сургуулийн удирдлага байлаа ч хөрөнгө санхүү тооцох тохиромжгүй байдаг. Хонгконгийн их дээд сургуулийн хувьд санхүүгийн хороо нь гадаадын мэргэжилтэн, салбарын бүрийн ахмад гишүүд, засгийн газрын бус боловсон хүчнээс бүрддэг. Эдгээр хүмүүсийг боловсролын сайд томилдог хэдий ч төрийн төлөөлөл биш цэвэр мэргэжилтний баг байдаг нь санаа бодлоо харьцангуй чөлөөтэй илэрхийлдэг бие даасан байдалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй, шударга шинж хадгалсан байдгаас үнэлгээ нь найдаж болохуйц байдаг. Тус хорооны гишүүд тодорхой хугацаанд уг албыг хашиж сургуулиудын олон янзын санаа бодлыг цаг алдалгүй, чөлөөтэй, саадгүй тусгаж, гишүүдийн үзэл дүгнэлтээр төсвийг дахин нягтлах боломжтой байдаг.
Эцэг эх, оютнууд өөрсдөө сургуульд төлбөр төлсөн болохоор их дээд сургууль тэдний өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Зовж зовж сургуулиа төгссөн оюутан хэдэн жил сурч мэдсэн зүйл нь ажилд ороход ямар ч хэрэггүйг мэдвэл яах ёстой вэ? Энэ тохиолдолд аж ахуй нэгж байгууллага давтан сургалтаар асуудлыг шийдвэрлэх гэж оролддог боловч энэ нь их дээд сургуульд хүчтэй дарамт шахалт болж чадахгүй. Ингээд Хятадад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв борооны дараах мөөг шиг олширч байна. Томоохон компаниуд их дээд сургуулийн чанаргүйг мэддэг учир шинэ ажилчин шалгаруулж авахдаа хэдхэн хүчин зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг.
1. Аль сургууль төгссөнийг анхааран үзнэ. Нэртэй сургууль төгссөн бол салбар тус бүрт явцын дундаа ажилдаа сайжирч болох юм. 2. Өөрийх нь нөөц бололцоо хангалттай гэж үзвэл өөрийн компани дотроо сургаад авчихдаг болсон.  Иймээс давтан сургалт, ажлын өмнөх бэлтгэх сургалтын зах зээл бий болж их дээд сургууль шинэчлэл хийх хэрэгтэйг сайн ойлгодоггүй.
Оюутнууд хичээлийн нэг улиралд 5-6 мянган юань зарж нэртэй сургууль төгссөн гэсэн нэр зүүх юмуу дипломтой болж авах гэж л мэрийж байгаа нь Хятадын эмгэнэл мөн. Гэтэл бодит амьдрал дээр ямар билээ? Дипломтой боллоо гээд нийгэмд хөл тавиад гарцаагүй амжилт олно гэсэн баталгаа байхгүй хэдий ч, дипломгүй бол нийгэмд хөл тавьчиж чадахгүй. Энэ бас л их дээд сургуулийн дангаар ноёлох байдлын зайлшгүй үр дагавар. Хятад оюутан хүсвэл Хонгконг, Тайвань өөр бусад улсад очоод ч сурч боловсорч болно. Тиймээс энэ гурван бүс нутгийн өрсөлдөөн их чухал. Хонгконгийн их сургууль Шэньжэньд байгуулагдах болсон нь завшаан юм. Америкт юмуу Хонгконгт суралцахаар сонголт хийх эрхийг оюутанд өгвөл хятадын их дээд сургуулиудад дарамт шахалт мэдэрч шинэчлэл хийх ёстойгоо ухаарна. Энэ бол их дээд сургуулийг шинэчлэл хэрэгжүүлэхэд хүргэх гадаад хүчин зүйл буюу гол хөдөлгөгч хүч мөн.


Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл