Бизнесийн номлол


Шинээр бизнес эрхлэж байгаа болон эхлүүлэх гэж буй бизнесменүүдэд зориулсан зөвлөгөө болон анхаарах асуудал цаашид баримтлах зарчмын талаар тусгалаа. 



1. Шинээр байгуулсан компанийхаа хөрөнгийг зөвхөн ирээдүйн зорилгодоо тулгуурлан зарцуулах ёстой. Хэрэгцээгүй, сайхан харагдах  зүйлд хөрөнгө оруулах гэсний хэрэггүй бөгөөд бололцоотой хэрэглэгдэх зүйлсэд л хөрөнгөө тооцоол

2. Компани бүр бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Одоогийн байдлаа тодорхойлж ирээдүйг дүрсэл.
" Эхлэж байгаа бизнес төлөвлөсөн зорилгодоо 2 дахин удаан хүрч. 2 дахих их зардал гаргадаг "
Энэ дүрмийг санаж авах хэрэгтэй. Учир нь таны хөрөнгө төлөвлөснөөсөө маш хурдан дуусдаг 80/20 буюу ажлын 80% бүтэж байхад мөнгө дуусчихдаг. 20% хувьд хөрөнгө оруулагчдаас хөрөнгө ахиад л шаардах хэрэг гарна.  Үүнээс хөрөнгө оруулагчдын итгэл алдагдаж дампууралд хүрэх аюултай. Иймд бизнес төлөвлөгөөг маш нарийн бодитой гаргаж + гарч болзошгүй зардлыг тусгасан байх шаардлагатай /15-20%/ Бизнес төлөвлөгөөг гаргахдаа эхний 2 жилийг сар бүрээр, үлдсэн 3 жилийг улирал бүрээр гаргавал зохино.

3. " Хүсэл байгаа цагт арга зам заавал олдоно " ~ Амжилт олсон бизнес Vision /алсын хараа/ - дээр л тогтдог. Бизнесийн алс хэтийн зорилго мөнгө олохдоо бус илүү өндөрт байх ёстой.


4. Бизнес эрхлэгч та өөрийн зөн совиндоо итгэж байх хэрэгтэй. Бүтэлгүйтлийг та төсөөлж чадах уу?


Үүнийг төсөөлөөд ч хэрэггүй. Үргэлж амжилтыг төсөөлж итгэж байх хэрэгтэй.

5. Муу бизнес гэж байдаггүй муу менежер л гэж байдаг. 

6. Тулгарч байгаа бэрхшээл, саад бүхний цаана түүнтэй адил хэмжээний боломж нуугдсан байдаг бөгөөд энэ зарчим бол алсын хараатай, ирээдүйтэй бизнесийн гол түлхүүр болж өгдөг.

7. Компаний зорилго ямарч удирдлага ажилчдын нэн тэргүүнд байж, компани эргээд ажилтнаа халамжлах болно.

8. Ажилчид бол компанийн үнэт хөрөнгө. Түүнд тохируулсан гарын авлага урамшууллын систем бий болго. Энэ нь хуулийн янз бүрийн маргаанаас сэргийлнэ. 

9. Ашгийнхаа талыг ажилчиддаа зориул. Үлдсэн талыг компанидаа зориул. Энэ нь ганцаараа ашиг хүртэснээс хамаагүй илүү ашгийг ирээдүйд бий болгоно.

10. Ажилчдаа дэмжих, сургах, байгаль орчноо сэргээж, сайн үйлсэд хөрөнгө оруулах нь бизнест чинь үргэлж сайнаар нөлөөлнө.



11. Edgar hoover-г ардаа орхи. Ажилчин бүртээ өөр өөрсдийхөөр нь ажиллах боломжийг олго. 
Ажилчин бүртээ дуртай байх тэр ажлыг нь олж өг. Удирдлагийн тогтолцоо дээрээс доошоо бус доороос дээшээ чиглэх хэрэгтэй.


12. Дэлхий ертөнц байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Бизнесээ тогтмол байна гэж бүү бод үргэлж шинийг илэрлхийлж өөрчлөлтөнд дурла.

13. Хэрэглэгчдээ хамгийн сайн бараа үйлчилгээг санал болгож харилцаагаа тогтвортой хэвээр авч үлд.

14. Өөрийн амьдралдаа, ажилдаа шинэ хүч, шинэ ирээдүйг олж авахын тулд өөрийн өдөр тутмын амьдралаас үе үе хөндийрч байх хэрэгтэй. Юу хийх нь хамаагүй өөрийгөө бясалгаж шинэ урам зориг, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж урамшуулах хэрэгтэй.

15. Бизнес бол мод. Ургах үедээ ургаж, цэцэглэх үедээ цэцэглэнэ. Нялх балчир үедээ байнга арчилгаа шаарддаг шиг шинэ бизнест мөн адил халамж хэрэгтэй болно. 5,6 жил арчилсны эцэст мод өөрөө ургадаг шиг таны бизнес мөн адил хөлөө олсон үед эргээд чамайг тэтгэнэ. Таны бизнес нас биед хүрсэн үед л мөнгөө хэрхэн зарцуулах талаар сайн төлөвлөх хэрэгтэй. Ашигаа нэгэнт өгөөд эхэлсэн бол ашгынхаа 10%-ийг  сайн үйлсэд зориулах хэрэгтэй. Их мөнгө өгөх тусам эргээд танд түүнээс илүү их баяр баясгалан бахархлыг авчрах болно.



Эх сурвалж: Mark Allen - Visionary Business: An Entrepreneur's Guide to Success ном уншсан тэмдэглэлээс


Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл