Мэдлэг хуваалцах өдөр

Монголын бүтээмжийн төвөөс явуулж буй “Мэдлэг хуваалцах өдөр” сэдэвт  нээлттэй сургалтад оролцлоо. 
Уг сургалтад:
1.Хөдаа аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх
2.Мэдлэгийн менежмент
3.Эрчим хүчний бодлогын талаар ярилцлаа. 


1.ХАА нь гаршуулсан амьтан болон ургамлыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн үржүүлэх замаар баялгыг бий болгодог билээ.  Япон улс нь уг салбарт бүтээмж дээшлүүлэх хэд хэдэн аргыг туршиж судлаж байна. Судалгаа нь гол төлөв  хиймэл оюун ухаантай программчлагдсан робот руу чиглэж багаа бөгөөд  хүний хөдөлмөрийг орлож бүтээмжийг бий болгоход оршиж байна. Зарим судалгаа туршилтаас  авч үзвэл :
1. ХАА-н робот
Автомат робот бүхий будаа суулгагч. Уг робот нь энгийн тракторыг ашиглаж GPS ийн тусламжтай тодорхой байршилд хөдлөхийг програмчилж өгснөөр хүний үйл ажиллагаа оролцохгүйгээр бүтээмжийг бий болгож байгаа юм. Одоогийн байдлаар уг технологи нь маш өндөр өртөгтэй байгаа хэдий ч хүн ам нийслэл рүүгээ төвлөрч байгаа үед  хөдөө орон нутагт шаардлагтай байгаа хүний бүтээмжийг орлох гайхалтай технологи юм.
 Уламжлалт будаа суулгах технологи
Туршилтын загвар. Талбайг програмчилж өгснөөр робот ажиллаж эхлэх ба  зөвхөн тэгш газарт л амжилттай хэрэгжиж байна. Судалгаа бүрэн дуусаж  хаана ямарч талбайд ажиллах хямд өртөгтэй робот бий болохыг хүлээх л үлдлээ.

2. Ургамлын үйлдвэр /Хүнсний үйлдвэрллийн шинэ технологи/
Энэ үйлдвэр нь ногоо, хүнсний ургамлуудыг  энгийн тарилтаас хэд дахин илүү хурдан, үр өгөөжтэй ургуулдаг үйлдвэр юм.

Давуу тал нь хурдан ургуулахаас гадна  хөрсөнд биш зөвхөн усанд тарьж ургуулдаг.

Ургуулсан ургамлыг роботоор хураан авч мөн програмчлагдсан роботоор савлана.


Уг технологиор хэрэгжиж буй хүнсний аж үйлдвэрийн загвар.



Дэлгэрэнгүйг :   http://www.slideshare.net/slideshow/embed_code/29443515

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл