Цахилгааны бирж


8.1 Цахилгааны биржийн худалдааны үндсэн аргууд
Цахилгааны бирж дээр арилжаа явагдах гол зорилго:
-          Гэрээ хийгдсэний дараа өөрчлөгдөж болзошгүй байдалтай уялдуулж богино хугацааны гэрээ хэлцэл шуурхай хийх боломж олгох
-          2 талын гэрээ байгуулахад цахилгааны үнийг бодитой хэмжигдэхүүн бий болгох
-          Баланын зөрөөг арилжааны аргаар тохируулах болон санхүүгийн гэрээ байгуулах ба зохицуулалт хийх
Улс орнуудын цахилгааны бирж тухайн нөхцлөөсөө хамаарч  өөр өөр байдаг. Жишээ нь: Цахилгааны биржийн тоглогч болох Системийн оператор арилжаанд сайн дураар оролцох , оролцохгүй байх гэх мэтээр ялгарч байдаг.
Цахилгааны бирж дээрх арилжаа явагдах аргууд:
-          Тасралтгүй арилжааны арга
-          Дараалалсан арилжааны арга
-          Fixing арилжааны арга
-          1 ба 2 талын дуудлага худадлаа
Эдгээр аргуудыг урт болон богино хугацааны гэрээнүүд ашиглаж хэрэгжүүлдэг ба арилжаа хийхдээ харилцаа холбоо ашигладаг.


8.2  Тасралтгүй арилжааны арга
Энэ арга нь нэг удаагийн арилжаа тасралтгүй хэдэн цагийн турш үргэлжилдэг ба арилжаа явагдаж байх үедээ оролцогчид цахилгаан худалдах ба худалдаж авах хэмжээ, үнийхээ цахиалгаа биржид өгдөг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн бирж дээрх хувьцааны худалдаатай ижилхэн бөгөөд захиалга өгсөн үнэ хэмжээ худалдан авагчдаа нийцэж байвал шууд хэлцэл автоматаар хийгддэг. Хэрэв үнэ, хэмжээ худалдан авагчид нийцэхгүй бол хүлээлтийн горимд шилждэг.


8.3 Fixing арилжааны арга.
Энэ арга нь  бирж дээр санал болгосон бүх үнийг нэгтгэж  эрэлт нийлүүлэлтийг тэнцэвжүүлдэг ба арилжаа эхлэхийн өмнө урьдчилсан үнэ тогтоодог. Харин оролцогчид арилжаа эхлэхээс өмнө худалдах, худалдан авах захиалгаа өгнө. Хэрэв урьдчилсан захиалга ирээгүй бол арилжаа хийгдэхгүй ба хүчингүй болсныг оролцогчдод зарлана.
Хэрэв эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр хангагдаагүй тохиолдолд:
1.      Эрэлт нийлүүлэтээс давж байгаа тохиолдолд үнийг нэг алхмаар нэмнэ.
2.      Нийлүүлэлт эрэлтээс давж байгаа бол үнийг нэг алхмаар бууруулах зарчимаар тэнцвэржүүлнэ.
Үнэ өөрчилсөн алхам хийгдсэний дараа худалдан авагчид хэмжээгээ өөрчилсөн захиалга өгөх эрхтэй болдог.
8.4 Нэг талын дуудлага худалдааны арга
Энэ арга нь  системийн операторын ачааллын прогноз эсвэл худалдан авагчдын захиалгыг үндэслэн  зөвхөн худалдагчид хоорондоо өрсөлддөг арга юм. Тиймээс худалдан авагчид үнээ заахгүй зөвхөн хэмжээг нь заасан захиалга ирүүлдэг бол худалдагчид худалдах хэмжээ үнийг заасан захиалга ирүүлдэг.
Арилжааны явцаг цахилгааны үнийн өсөлтөөр жагсаасан захиалгыг үндэслэсэн нийлүүлэлтийн муруй, худалдан авагчдын хэмжээг үндэслэсэн эрэлтийн муруйд үндэслэн худалдан авах үнэ тогтдог.
Энэ аргын дутагдалтай тал нь худалдан авагчид үнэ бүрдэлтэнд оролцдоггүй.
8.5 Хоёр талын дуудлага худалдааны арга.
Энэ арга нь 2 талын дуудлага худалдааны зарчим дээр явагдах ба нийлүүлэлт / цахилгаан худалдах үнийн өсөх дарааллар нь зэрэглэсэн захиалга/  эрэлтийн / цахилгаан худалдаж авах үнийн буурах дарааллаар зэрэглэсэн захиалга/ муруйн огтолцлын цэгээр үнэ тодорхойлогддог.
Давуу тал ь үнэ тогтоохоод худалдагч болон худалдан авагч 2 уулаа оролцдог.
Худалдаж авах болон худалдах захиалгын төрөл:
-          Энгийн / үнэ хэмжээг ,  хоногийн цаг тутамд /
-          Блоклосон /үнэ хэмжээг , тодорхой цагуудад/
-          Үнийн хамааралтай / Хэмжээ  арилжааны явцад бий болох үнээс хамаардаг/
Энгийн захиалга өгөх үед бий болох нөхцлүүд:
1.      Нийлүүлэлтийн муруй эрэлтийн муруйнаас дээш байрласан. /Худалдагчийн санал болгосон хамгийн бага үнээр цахилган худалдан авах нэг ч худалдан авагч байхгүй үе/ энэ үед арилжаа явагдахгүй
2.      Эрэлт нийлүүлэлтийн муруйнууд огтолцсон цэг дээрх арилжаалагдсан цахилгааны хэмжээ нэгдсэн үнийг тодорхойлно.
3.      Эрэлт нийлүүлэлтийн муруй зөв байрлалтай байна. Гэхдээ эрэлт нийлүүлэтээс  байгаа үед хэлцлийн хэмжээ эрэлтийн хэмжээтэй тэнцэж худалдаж авах сүүлчийн захиаглга тухайн арилжааны бүх хэлсцлийн нэгсэн үнийг тодорхойлно.
4.      Эрэлт нийлүүлэлтийн хэмжээ тэнцүү үед  үнэ худалдах ба худалдаж авах сүүлчийн захиалгын арифметик дундажтай тэнцүү байна.
8.6 Франкфуртын арилжааны арга
Худалдах болоон худалдаж авах захиалгуудыг үнээр нь зэрэглэхэд шаталсан мури гардаг учраас огтолцлоос илүү гарсныг clearing /тайрах үнийн хүрээ/ хийж үнийг тогтоодог.
Худалдаг энэ илүү гарсан нийлүүлэлтийг clearing-н үнээр хэлцэл байгуулах санал гаргаж болдог.
-          Хэрэв тайрах үнийн хүрээнд зөвхөн нийлүүлэлт, эсвэл эрэлтийн захиалга байга бол тайрах үнийг хүрээний хамгийн өндөр ба хамгийн хямд үэнтэй тэнцүү байхаар сонгож авдаг.
-          Харин тайрах үнийн хүрээнд эрэлт нийлүүлэт аль аль нь байгаа бол хангагдаж чадаагүй захиалга аль болох цөөн үлдэхээр тогтооно.
-          Тайрах үнийн хүрээнд хангагдаагүй эрэлт нийлүүлэлтийн захиалга үлдээгүй бол тайрах үнийг лавлагааны үнэ-д ойрхон байгаа өмнөх арилжааны тайрах үнэтэй тэнцүү байхаар сонгож авна.

Тайрах үнэ тогтоосны дараа балансжуулахад оролцогчид нэмэлт захиалга өгч болдог.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл