Цахилгааны зах зээл Төрийн зохицуулалттай байх нь зөв үү?


Төрийн зохицуулалттай Цахилгааны зах зээл үү /Монгол улсад одоо хэрэгжиж буй цахилгааны зах зээл/ ? Чөлөөт үйлдвэрлэгчтэй /станц/ өрсөлдөөнт зах зээл үү?

Цахилгааны зах зээлийг төрийн зохицуулалттай болгох нь  зүй ёсны монополь байсан цахилгааны зах зээлийг өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлэх нэг алхам болдог. Гол зорилго нь цахилгааны үнийг ахиуц зардалтай (P=MC) тэнцүү болгох,  үйлдвэрлэгчдийн (цахилгаан станц) зардлыг бууруулахыг зорьдог. Гэхдээ амьдрал дээр энэ зорилго нь одоог хүртэл биелэгдээгүй ба  үнэ тогтоох асуудал нь зах зээл, хэрэглэгчдийн олон жилийн судалгаа шинжилгээ болон маш их хөдөлмөр зарцуулдаг тул үнийг ойр ойрхон өөрчлөх бололцоо байдаггүйтэй холбоотой.
Тиймээс цахилгааны үнийг тогтоохдоо урт хугацаанд өөрчлөхгүй байхаар "Тариф" -т үнэ тогтоодог. Энэ тариф нь станцын урт хугацааны ашиг-г шингээж зардал дээр үндэслэдэг тул үйлдвэрлэгч зардлаа  бууруулаад үнээ хямдруулах  сонирхол байдаггүй. Иймд  зохицуулалттай зах зээл дээр зардал бууруулах нь өрсөлдөөнт зах зээл шиг ашгийг нэмэгдүүлдэггүй зөвхөн цахилгааны үнийг хямдруулахад хүргэдэг учраас станц шинэчлэл хийдэггүй.
Харин үнийн дээд хязгаар (инфляци тооцох г.м)  тогтоож тариф тогтооход станцын зардлаа бууруулсан ашиг нь өөрт нь ноогддог. Энэ үед станц зардлаа бууруулаад шинэчлэл хийсэн үр шимээ хүртэхийн тулд тогтоосон Тариф урт хугацаанд мөрдөгдөх шаардлагатай.  Гэхдээ энэ тариф нь өрсөлдөөнт зах зээл дээрх үнэтэй харьцуулахад хэт өндөр байдаг хэдий ч энэ зах зээл нь хэд хэдэн давуу талтай байдаг.
-Цахилгааны их хэрэглээ буюу ачаалалтай үед станцуудыг зохицуулж зах зээлийг тодорхойлоход  хялбар
-Хөрөнгө оруулах эрсдэл бага
-Цахилгаан станцуудын ажиллах горимыг оновчлох
-Хөгжлийн асуудлыг төвлөрсөн журмаар төлөвлөн хэрэгжүүлдэг учраас эрчмийн системийн найдваржилт сайн гэх мэт давуу талуудтай байдаг.

Цахилгааны зах зээлийг төрийн зохицуулалтаас гаргаж чөлөөлсөн Дэлхийн зарим улс орнуудын амжилт нь жигд биш байгаа бөгөөд бүүр хүндрэлд орсон улс орнууд ч байдаг.
Иймээс төрийн зохицуулалттай зах зээлээс өрсөлдөөнт зах зээл рүү шилжихдээ  :
-Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох
-Цахилгааны томоохон хэрэглэгчид /уул уурхайн үйлдвэрүүд, төмөрлөгийн үйлдвэр г.м/  цөөн байх
-Одоо байгаа  станцууд дээрээ нарийвчлан судалгаа шинжилгээ хийх
-Улсын онцлого, цахилгааны  зах зээлийн бүтцийг сайтар судлаж хэрэгжүүлэх арга ажиллагаанууд болон дүрэм журам тогтоох гэх мэт маш олон хүчин зүйлийг тогтоосны үндсэн дээр шилжих хэрэгтэй юм.



Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл