Цахилгааныг "Зохицуулагч"


Цахилгааны үйлдвэрлэл-хэрэглээ нь нэг зэрэг, эгшин зуурт явагддаг ба одоог хүртэл их хэмжээгээр нөөцлөн хадгалах арга олж чадаагүй байгаа билээ. Түүнчлэн  цахилгаан хэмээх онцгой бүтээгдэхүүний чанарын стандарт болох гүйдэл, хүчдэл, давтамж нь яг тогтсон хэмжээндээ байж та бидний хэрэглэж эдлэж буй электрон бараанууд маань хэвийн ажилладаг юм. Энэ чанарын стандарт нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчээс үүдэн алдагдах аюул байдаг. Тиймээс цахилгааны чанар стандарт, зах зээлийг зохицуулах зохицуулагч буюу Диспетчер чухал үүргийг гүйцэтгэдэг юм.


       Эрчмийн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор цахилгааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг уялдуулж, системийн горимын зөвшөөрөгдөх хэмжээг зохицуулах үүрэгтэй диспетчер-г Технологийн деспетчер гэдэг. Харин  Цахилгааны зах зээлд оролцогчдын арилжааны ашиг сонирхлыг харгалзан үзэж, хамгаалахын зэрэгцээгээр, тэдний үйл ажиллагааны эрх тэгш байдлыг хангах, худалдаа арилжааг зохион байгуулах, арлилжаанд оролцогчдод хяналт тавих, маргаантай асуудлуудыг шийдвэрлэх чухал үүргийг гүйцэтгэдэг зохицуулагчыг Арилжааны оператор гэдэг.  Энэ оператор нь техникийн болон эдийн засгийн үйл ажиллагаатай бүх мэдээллийг боловсруулж шийдвэр гаргах чадвартай байдаг.
      Зах зээлийн нөхцөл байдлаас хамааран энэ хоёр зохицуулагч нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг. Жишээ нь : Технологийн диспетчер системийн найдвартай ажиллагаанд хяналт тавьж , холбогдох үүрэг даалгавар өгч байхад Арилжааны оператор нь өгсөн үүрэг даалгаварт ашгийн талаас нь тооцон үнэлж зах зээлийг зохицуулдаг байна.


Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл