Эрчмийн салбарын зах зээл ба хувьчлах үндэслэл


Эрчмийн салбар нь дулаан, цахилгаан гэсэн хоёр хэсгээс бүрддэг боловч дулааны үйлдвэрлэл, хангамж нь тухайн хот суурин газартайгаа нягт холбоотой, орон нутгийн шинж чанартай байдаг тул зах зээл нь мөн адил тухайн газар нутгаар хязгаарлагдмал байдаг. Харин цахилгаан гэх бүтээгдэхүүнийг хол зайд дамжуулах боломжтой байдаг учир зах зээл нь хөрш зэргэлдээ улс орнуудын болон бүс нутгийн хэмжээнд байдаг. Иймээс энэ салбарыг хувьчлах асуудал нь цахилгааны зах зээлд дээр орших юм.
Энэ зах зээл дээр Цахилгааныг үйлдвэрлэгч, Цахилгааныг хэрэглэгч хооронд бий болох арилжаа худалдааны бүхий л үйл ажиллагаа багтах юм. Өөрөөр хэлбэл Цахилгааныг үйлдвэрлээд /Цахилгаан станцууд/ --> 2.Дамжуулаад /манай улсад Цахилгаан дамжуулах ТӨХК/ --> 3.Түгээгээд /Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК/ --> 4.Цахилгаан хэрэглэгчид эцэст нь хэрэглэх  энэ процесс дунд цахилгааны зах зээл оршдог.  Цахилгаан гэх бүтээгдэхүүнийг тээвэрлэлтээс нь салгаж авч үзвэл цахилгаан нь энгийн  барааны нэгэн адил нэг газраас, хэрэгцээтэй өөр газар руу худалдаж, худалдан авдаг зах зээл дээр оршдог нэгэн бараа юм. Эрчмийн салбарыг хувьчлах асуудал энэ зах зээл дээр явдагдах бөгөөд дэлхийн улс орнууд хэрхэн авч үзсэн талаар авч үзье.

1980-д он хүртэл дэлхийн улс орнуудад том цахилгаан станцуудыг барьж төвлөрүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай байсан учраас хэрэглээ ихсэх тусам хүчин чадлыг нь нэмж төрөөс тодорхой хууль дүрмийн дагуу зохион байгуулагдаж иржээ. 90 ээд оноос нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж инфляцийн төвшин зэргээс үүдэн цахилгааны компаниудын зардлууд өсөж үүнийгээ шууд тарифаа дагуулан нэмэх замаар шийдэж ирсэн нь хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч, энэ салбарын компаниудын төрийн зохицуулалт менежмент муу байгаа байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Түүнчлэн атомын цахилгаан станц, нар, салхи, усан цахилгаан станцууд ихээр бий болж хэрэглээнээсээ их үйлдвэрлэл бий болж үүнийгээ  хэрэглэгчдээр төлүүлэх болсон нь энэ салбарын монополь байдлыг задлаж, бололцоотой үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь зах зээлийн өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлэх үндэс тавигдсан. Дэлхийн улс орнууд энэ салбарыг задлахдаа цахилгааныг дамжуулах, хуваарилах компаниудыг монополь хэлбэрт нь үлдээж үйлдвэр/станц/, борлуулалтын үйл ажиллагааг хувьчилж эхэлсэн байна. Өнөө үед техник технологи асар хурдтай хөгжиж томоохон хүчин чадалтай цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хямд эх үүсвэртэй станцууд бий болсон нь цахилгаан үйлдвэрлэлийг зүй ёсны монополь байх ёстой гэдэг ойлголтыг сулруулахад хүргэсэн байна. Түүнчлэн цахилгааны томоохон хэрэглэгчид яагаад өөрөө цахилгаан станц барьж болохгүй гэж? нийлүүлэгчээ өөрсдөө яагаад сонгож болохгүй гэсэн асуудлууд ар араасаа гарах болсон. Нөгөө талаар эрчмийн салбарт  улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалт, зээл тусламж үзүүлэх сонирхол төдийлөн байдаггүй. Иймээс эрчмийн салбарт бүтцийн өөрчлөлт хийх шаардлага үндсэндээ бүрэлдсэн юм.




Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл