Ойролцоо утгатай үгс /Хятад хэл/
Хятад хэл сурах явцад ойролцоо утга бүхий олон ханзтай маш их тааралдах болно, тэдгээр үгсээс Хятад хүмүүс яриандаа хамгийн их хэрэглэж байгааг нь бага зэрэг хугацаанд сонсож мэдээд яваандаа өөрсдөө ганц үгийг нь сонгон ашигладаг. Хэрвээ тэдгээр ойролцоо утгатай үгсийн энгийн ашиглах хэлбэрүүд болон ямар нөхцөлд хэрэглэхийг ойлгож авснаар Хятад хүн ярьж байх явцад нэг утга бүхий олон үгийг хэд хэдэн хүн өөрөөр ярихад шууд л ойлгох болно. Учир нь хоёр ханзнаас бүтсэн үг байхад урд хойно аль нэгийнх нь дан утгыг мэдэж байхад тэр өөр ханзтай нийлэх үед үндсэн утгаа ихэвчлэн агуулж байдаг. Мөн эсрэгээрээ ерөнхийд нь нэг утгад харьяалж болохгүй заавал ялгааг нь мэдэх шаардлагатай үг өгүүлбэрүүд HSK6-д нэлээдгүй асуултыг төлөөлдөг. Тийм учраас ярианы хэлэндээ утгачлан хураангуйлсан ч бичгийн хэлэнд өгүүлбэр дотор болон өгүүлбэрийн цар хүрээ, утгын өнгө аяс зэрэгт тохируулан хэрэглэгдэх тодорхой хэмжээний бүлэг ойролцоо үгсийн ялгааг задалж ойлгох бас зөв хэр...