Posts

Showing posts with the label Power

Цахилгааны бирж

Image
8.1  Цахилгааны биржийн худалдааны үндсэн аргууд Цахилгааны бирж дээр арилжаа явагдах гол зорилго: -           Гэрээ хийгдсэний дараа өөрчлөгдөж болзошгүй байдалтай уялдуулж богино хугацааны гэрээ хэлцэл шуурхай хийх боломж олгох -           2 талын гэрээ байгуулахад цахилгааны үнийг бодитой хэмжигдэхүүн бий болгох -           Баланын зөрөөг арилжааны аргаар тохируулах болон санхүүгийн гэрээ байгуулах ба зохицуулалт хийх Улс орнуудын цахилгааны бирж тухайн нөхцлөөсөө хамаарч  өөр өөр байдаг. Жишээ нь: Цахилгааны биржийн тоглогч болох Системийн оператор арилжаанд сайн дураар оролцох , оролцохгүй байх гэх мэтээр ялгарч байдаг. Цахилгааны бирж дээрх арилжаа явагдах аргууд: -           Тасралтгүй арилжааны арга -           Дараалалсан арил...

Эрчмийн салбарын дахь төрийн удирдлагын хэлбэрүүд

Image
Эрчмийн салбарын компаниуд болох Станц, Цахилгаан дамжуулах, Түгээх компаниуд-г зах зээлийн харилцаанд шилжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой байдаг ба шинэчлэлийн үр дүнд үр ашигтай ажиллах нөхцлийг хангахын тулд төрийн удирдлага зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс төрөөс зах зээлийг удирдахдаа дараах 3 байдлаар удирдаж болдог ба энэ нь тухайн улс орны нийгэм. эдийн засгын байдлаас шалтгаалан хэрэгждэг байна. 1. Төрийн шууд удирдлага: Төрөөс хөрөнгө оруулалтыг гаргаж  өөрийн эрх бүхий байгууллагаар дамжуулан /яам/ станцууудын цахилгааны үйлдвэрлэл, борлуулалт, үнэ зэрэг  бүхийл асуудлын шийдвэрийг гаргадаг. 2.Төрийн өмчийн компаниар дамжуулан удирдах: Станц, Цахилгаан дамжуулах, Түгээх компаниуд нь Төрийн удирдлагад байх хэдий ч үйл ажиллагаа сайжруулж ашиг олох чиглэлээр бие даасан шийдвэр гаргах эрхтэй болдог. 3. Цахилгааны чөлөөт зах зээлийн төрийн удирдлага: Эрчмийн салбарын бүх үйлдвэр болон аль нэг компани хувьчлагдсан үеийн төрий...

Цахилгааны зах зээл Төрийн зохицуулалттай байх нь зөв үү?

Image
Төрийн зохицуулалттай Цахилгааны зах зээл үү /Монгол улсад одоо хэрэгжиж буй цахилгааны зах зээл/ ? Чөлөөт үйлдвэрлэгчтэй /станц/ өрсөлдөөнт зах зээл үү?

Цахилгааныг "Зохицуулагч"

Image
Цахилгааны үйлдвэрлэл-хэрэглээ нь нэг зэрэг, эгшин зуурт явагддаг ба одоог хүртэл их хэмжээгээр нөөцлөн хадгалах арга олж чадаагүй байгаа билээ. Түүнчлэн  цахилгаан хэмээх онцгой бүтээгдэхүүний чанарын стандарт болох гүйдэл, хүчдэл, давтамж нь яг тогтсон хэмжээндээ байж та бидний хэрэглэж эдлэж буй электрон бараанууд маань хэвийн ажилладаг юм. Энэ чанарын стандарт нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчээс үүдэн алдагдах аюул байдаг. Тиймээс цахилгааны чанар стандарт, зах зээлийг зохицуулах зохицуулагч буюу Диспетчер чухал үүргийг гүйцэтгэдэг юм.

Эрчмийн салбарын зах зээл ба хувьчлах үндэслэл

Image
Эрчмийн салбар нь дулаан, цахилгаан гэсэн хоёр хэсгээс бүрддэг боловч дулааны үйлдвэрлэл, хангамж нь тухайн хот суурин газартайгаа нягт холбоотой, орон нутгийн шинж чанартай байдаг тул зах зээл нь мөн адил тухайн газар нутгаар хязгаарлагдмал байдаг. Харин цахилгаан гэх бүтээгдэхүүнийг хол зайд дамжуулах боломжтой байдаг учир зах зээл нь хөрш зэргэлдээ улс орнуудын болон бүс нутгийн хэмжээнд байдаг. Иймээс энэ салбарыг хувьчлах асуудал нь цахилгааны зах зээлд дээр орших юм.

Атомын цахилгаан станцын тухай

Image
Атомын цахилгаан станцын тухай