Чиндао хот
2016 оны 10 сарын 3 ны өдөр Янтай хотын маань аялал дуусаж 10 сарын 4ны өдрөөс Чиндао хотын аялал эхлэв ээ. Чиндао хот нь Хятадын Шандон мужийн урд хэсэгт бас л далай, тэнгисээр хүрээлэгдсэн хот юм. Энэ хот нь 7-н дүүрэгтэй ба 10.645 км талбайд 8,1 сая гаруй хүн амьдардаг. Ер нь Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан газар, Күнзийн хөшөө дурсгал түүх соёлоороо алдартай хот юм байна.