Posts

Showing posts with the label Harbin

ЖонгЯанг Худалдааны гудамж

Image
ЖонгЯанг гудамж буюу төв гудамж нь Харбины хамгийн том худалдаа үйлчилгээний гудамжнуудын нэг юм. Анх 1898 он байгуулагдсан ба 1,45 км урт энэхүү гудамжнаас европ хэв загварын байшин барилга, зоогийн газар, нарийн боовны газар, загварын дэлгүүрүүдийг олж харах болно. Хамгийн гайхалтай хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй чулуугаар хийсэн шалыг байгуулагдсан цагаасаа одоо хүртэл засаж янзлаагүй тэр хэвээрээ оршиж байгаа нь юм. Мөн энэ гудамжнаас Оросуудын нөлөөгөөр үлдсэн Харбины алдартай Орос талх, Харбин хиам, сүүтэй зайрмаг зэргийг авч идэж болно. Хятад нэр : 中央大街步行街

Харбин хотын Ядуусын хороолол

Image
Харбин хот нь нэг зууны өмнө зүүн / Daoli 道理 утга: хороолол дотор/, баруун /Daowai 道外 хорооллын гадна/ гэсэн хоёр хороололтой байсан ба зүүн хэсэгт нь чинээлэг хүмүүс, харин баруун хэсэгт нь ядуус амьдардаг байж. Энэхүү зурагнууд нь 100 жилийн өмнө баригдсан ядуусын хороолол буюу ДаоВая хороололд авсан зурагнууд юм. Одоогоор энэ хорооллыг ЛаоДаоВая /LaoDaoWai/ гэдэг ба дахин шинэчлэн аялал жуулчлалын бүс болгожээ. Аялагчид уг хорооллын Хятад гоёмсог, эрээн мяраан хэв маягтай барилга, хуучны барилга архитектурыг сонирхохоос гадна хэд хэдэн алдартай хоолны газруудад үйлчлүүлэхээр зорьж ирдэг байна.

Хэй Лонг Жианг мужийн музей

Image
Музейн барилга нь 1906 онд Оросын их дэлгүүрийн загвараар анх баригджээ. Үүнээс хойш 1962 онд уг барилгыг Хэй Лонг Жианг мужийн түүхэн музей болгосон юм. Музей дотор ерөнхийдөө чулуун зэвсгийн үе, тан гүрний олдворууд болон ан амьтад гэх мэтчилэн түүхэн олдворуудаас бүрдэх ба тийм ч онц гойд хэлээд байхааргүй энгийн байдаг нэг музей байсан. 

Луун цамхаг

Image
Long Ta радио телевизийн цамхаг нь 336м өндөр бөгөөд Харбин хотын хамгийн өндөр барилга юм. Мөн Хэй Лүнг Жианг /Харбин хот нь Хэй Лүнг Жианг мужийн төв/ цамхаг ч гэж нэрлэдэг. Цамхгийн 1-3 давхарт музей бас бус үзэх үзмэрийн хэсэгтэй. Эдгээр нь орох тасалбараас гадна нэмэлт төлбөр төлж үйлчлүүлдэг. Дээр буй нисдэг таваг шиг хэсэг нь 181-206м-т байрладаг ба тэндээс Харбин хотыг бүхлээр харж болох юм. Мөн 200 м дээрх буфет, зоогийн газраар үйлчлүүлж болно.

Гэгээн Софиа сүм

Image
Харбин хотод төв хэсэгт байрлах Оросын ортодокс сүм болох үнэн алдартны Софиа сүм нь анх 1907 онд байгуулагджээ. Сүмийг 1923 онд дахин сэргээн 9 жил засварласан 1932 онд дууссан гэдэг. Одоо сүм нь музей хэлбэрээр оршиж Харбин хотод ирсэн жуулчдын заавал очиж үзэх ёстой газруудын нэг болсон байна.

Харбин шар айрагийн музей

Image
Харбин шар айрагийн үйлдвэр нь 1900 онд байгуулагдсан Хятадын шар айрагийн ууган үйлдвэр юм. Музей нь үйлдвэрийнхээ хажууд байдаг ба хотоосоо нэлээд зайтай. Бараг 25 гаруй буудал автобусаар яваад 3, 4 км алхаж очиж байсан. Хэрэв очихоор бол шууд машинтай явж очсон нь дээр санагдсан. Музейг үзсэнээр Харбин шар айрагийн түүх, шар айраг хийх үйл явцыг мэдэхээс гадна чөлөөт мултьмедиа өрөөнүүдтэй, сагсан бөмбөг, кино үзэх, xbox тоглох боломжтой нь сонирхолтой санагдлаа.