Posts

Showing posts with the label Social Network

Ask.fm бидэнд хэрэгтэй юу?

Image
Олон нийтийн харилцааны  аппликейшн болох Ask.fm залуучуудын дунд өргөнөөр ашиглагдах болжээ. Энэхүү аппликейшний гол давуу тал нь асуулт асууж буй эзнийг нь мэдэх боломжгүй байдаг нь хүссэн хүнээсээ дуртай асуултаа асууж хариултаа  мэдэх боломжийг олгодогт л байгаа юм.  Миний хувьд уг аппликейшнийг ашиглаад 1 долоо хоноход 50 гаруй асуулт ирсэн. Ердөө 7 хоноход л надад ямар асуулт ирсэн болоо гэж бодоод л утсаа гаргаад хардаг болгочихлоо хэхэ. Гэхдээ энэ 50 асуултад хэрэгтэй асуулт хариулт ганц ч байсангүй. Ажиглаад байхад бусдын ask талбар ч  мөн адил ялгаагүй хэрэгцээгүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ энэ нь  бие биенийгээ мэдэхэд дөхөм болгож өгч байгаа нь бас буруу зүйл биш юм. Бодоод байх нь энэ аппликейшнийг их дээд сургуулийн  болон ерөнхий боловсролын багш нар ашиглавал их зохимжтой юм шиг. Оюутан, сурагчид мэдэхгүй байгаа зүйлсээ өөрийгөө заавал илэрхийлээд байхгүйгээр асуултаа асуугаад түүнд тохирсон хариултыг багш нар маань өгөөд байвал оюутан, с...

Facebook Group - тээ бүх найзуудаа нэмэх

Image
Хүмүүс ямар нэгэн сурталчилгаа явуулах зорилгоор Групп үүсгэн  түүндээ маш олон хэрэглэгчдийг татах болсон. Тиймээс олон гишүүн элсүүлэх шаардлага гардаг ба  нэг нэгээр нь нэмэх ядаргаатай ажил үлддэг байна.  Тэгвэл үүнийг шийдэх арга буюу өөрийнхөө бүх  Friends -г нэг дор группын гишүүн болгох боломжтой юм. 1. Гишүүн нэмэхдээ заавал Chrome ашиглах хэрэгтэй. Хэрэв танд байхгүй бол Энд дар. 2. http://www.mediafire.com/view/cbvfs9ryrfdwg33/facebook.txt 3. Дээрх тект дээрх бүгдийг  нь "хуул" /copy/ 4. Гишүүн элсүүлэх гэж буй групптээ ороод F12 ийг дар 5. Console  гэсэн хэсэгт уг хуулсан кодоо paste хийгээд Enter дар. Ингээд л таны Friends Группт хуулагдаж эхлэх ба 1 хэрэглэгч 700-с илүү гишүүн элсүүлэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь 800 -с илүү хэрэглэгч нэг дор нэмэхэд автоматаар тухайн хэрэглэгч группт гишүүн элсүүлэхийг нь хорьдог юм.

Facebook хаягаа устгах

Image
1. Устгах гэж буй хаягаараа Facebook.com -д нэвтэр. 2. https://www.facebook.com/help/delete_account энэ холбоос руу нэвтэр 3. Deletge my account товчин дээр дараад нууц үгээ оруулаад баталгаажуулаад л гүйцээ. Энэ алхамыг хийсний дараа 14 хоног уг хаягаар нэвтрэхгүй бол таны хаяг бүрэн устгагдах болно.

Facebook хаягаа шууд Page болгох

Image
1. Та Facebook Account-а Page болгохын өмнө өөрийнхөө шаардлагатай мэдээллийг авсан байх хэрэгтэй. Мэдээллийг авахдаа: Баруун дээд буланд байрлах    товч дээр даран  Account Settings - нэвтэр Зүүн баганын хамгийн дээд хэсэгт байрлах General руу ор Доор байрлах  "Download a copy of your Facebook data" хэсэг рүү нэвтэр Start My Archive нэвтэрч нууц үгээ оруулаад л гүйцээ  2. Хэрвээ таны Facebook account  бусад Group болон Page - н админ бол админ эрхээ өөр хэрэглэгч рүү шилжүүлэхээ мартуузай. Group - н админ шилжүүлэх Group -рүүгээ нэвтэр Members -  хэсэг рүү ороод админ болгох хэрэглэгчийг сонго Сонгосны дараа  дараад Make Admin Page - н админ шилжүүлэх Page - н дээд хэсэгт байрлах Edit Page дараад  Manage Admin Roles луу нэвтэр Content Creator гэснийг Manager болгон өөрчлөөд Manager болгох хэрэглэгчийн e-mail г оруул Save товчин дээр дараад өөрийн нууц үгээ оруулаад идэвхжүүлээд гүйцээ. 3. Одоо https://www.fa...