Posts

Showing posts with the label Travel

Хятадаар аялахад шаардлагтай АПП

Image
Хятад улсаар аялах гэж байгаа бол дараах  апп - уудыг  утсан дээрээ заавал суулгаад яваарай.

Далянь хот Лүшүн дүүрэг

Image
Далянь хот  Лүшүн  дүүрэг Энэ аялал нь гурван өдрийн турш  Даляний  хотын  Лүшүн  дүүрэг дэх үзэсгэлэнт газруудыг үзсэн тухай байх болно.  Лүшүн  дүүргийн байрлал болон бяцхан мэдээллийг  http://narantsengel.blogspot.com/2016/08/blog-post.html  эндээс уншиж болно. 

Чиндао хот

Image
2016 оны 10 сарын 3  ны  өдөр Янтай хотын маань аялал дуусаж 10 сарын 4ны өдрөөс  Чиндао  хотын аялал эхлэв ээ.  Чиндао  хот нь Хятадын  Шандон  мужийн урд хэсэгт бас л далай, тэнгисээр хүрээлэгдсэн хот юм. Энэ хот нь 7-н дүүрэгтэй ба 10.645 км талбайд 8,1 сая гаруй хүн амьдардаг. Ер нь Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан газар,  Күнзийн  хөшөө дурсгал түүх соёлоороо алдартай хот юм байна.

Шанхайд нэг удаа

Image
2015 оны 10 сарын аялал маань Шанхай хот байлаа. Орой буусан тул буудал руугаа шууд явж хоноод өглөө гарлаа. Эргэн тойрон гудамжнууд нөгөө л нэг хятад хорооллууд. Хөглөрсөн энд тэндгүй л цахилгаан холбооны утаснууд. Сайхан төсөөллөөс минь өөр л санагдлаа. 

Янтай хот

Image
2016 оны 10 сарын 1нд СЭЗИС-ын оюутан Nargil ийн хамт Шандун мужийг зорилоо. Бид Далянь хотоос хөдөлсөн тул далайгаар хамгийн ойр цэг болох Янтай хотруу 6 цаг усан онгоцоор явж очсон юм. Янтай /烟台 Yantai/ хот нь Хятадын дорнод нутгийн Шандун мужид байрладаг ба хэдэн 100км урт тэнгисийн эргийн шугам дагуу, торгон элстэй газар юм.

Манжуур хот

Image
              2016-08-26 нд Ээжтэйгээ цуг Манжуур хотын зүг гарлаа. Яаж явсан бэ гэхээр Улаанбаатар-Дорнод, Дорнод-Алтан-Эмээл, Алтан-Эмээл-Манжуур хот гэсэн маршруттай автобус, истана д суугаад л 80.000 орчим төгрөгөөр газраар яваад л ирлээ. Явахад жаахан төвөгтэй л санагдсан. Гэхдээ адал явдал хайсан хүнд бол дажгүй шүү.               Ер нь Манжуур хот нь (Хятад: 满洲里; Mǎnzhōulǐ) нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймагт ОХУ-тай хиллэн оршдог хот юм. Европ загварын барилгууд зонхилсон ж ижигхэн дажгүй л хот юм. Үзсэн гол гол газруудаас дурдвал Матрёшка талбай, Арслан зааны хүрээлэн, түүхийн музей, худалдааны гудамж зэргийг үзлээ.

Тяньжин хот

Image
2016 оны 7 сарын 14 буюу Наадмын үеэр Тяньжин хотоор аяллаа. Богино хугацаагаар аялсан болохоор төв музейнүүд болон хэдэн алдартай гудамжаар явж байгаад л ирсэн. Юуны өмнө Тяньжин хотын талаар товч дурдъя. Хот нь Бээжингээс урагшаа хурдны галт тэргээр 30 минутын зайтай ба эдийн засгийн нээлттэй томоохон боомт хот юм. Хотын нийт газар нутгийн 40 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Мөн эрчим хүчний томоохон нөөцтөй хот гэж үздэг. Тяньжин нь түүх соёлын маш олон дурсгалт газруудтай төдийгүй музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Хамгийн сонирхолтой нь түүх, байгалийн, урлагийн музейнүүд нь нэг дор байрладаг. Хэрвээ та үзэхийг хүсэж байвал бүтэн нэг өдрийг зарцуулах гайхалтай аялал байх болно. Мөн хотын гудамжаар явж байхад өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй байгаа нь зурагнаас харагдаж бай...

ЖонгЯанг Худалдааны гудамж

Image
ЖонгЯанг гудамж буюу төв гудамж нь Харбины хамгийн том худалдаа үйлчилгээний гудамжнуудын нэг юм. Анх 1898 он байгуулагдсан ба 1,45 км урт энэхүү гудамжнаас европ хэв загварын байшин барилга, зоогийн газар, нарийн боовны газар, загварын дэлгүүрүүдийг олж харах болно. Хамгийн гайхалтай хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй чулуугаар хийсэн шалыг байгуулагдсан цагаасаа одоо хүртэл засаж янзлаагүй тэр хэвээрээ оршиж байгаа нь юм. Мөн энэ гудамжнаас Оросуудын нөлөөгөөр үлдсэн Харбины алдартай Орос талх, Харбин хиам, сүүтэй зайрмаг зэргийг авч идэж болно. Хятад нэр : 中央大街步行街

Харбин хотын Ядуусын хороолол

Image
Харбин хот нь нэг зууны өмнө зүүн / Daoli 道理 утга: хороолол дотор/, баруун /Daowai 道外 хорооллын гадна/ гэсэн хоёр хороололтой байсан ба зүүн хэсэгт нь чинээлэг хүмүүс, харин баруун хэсэгт нь ядуус амьдардаг байж. Энэхүү зурагнууд нь 100 жилийн өмнө баригдсан ядуусын хороолол буюу ДаоВая хороололд авсан зурагнууд юм. Одоогоор энэ хорооллыг ЛаоДаоВая /LaoDaoWai/ гэдэг ба дахин шинэчлэн аялал жуулчлалын бүс болгожээ. Аялагчид уг хорооллын Хятад гоёмсог, эрээн мяраан хэв маягтай барилга, хуучны барилга архитектурыг сонирхохоос гадна хэд хэдэн алдартай хоолны газруудад үйлчлүүлэхээр зорьж ирдэг байна.

Хэй Лонг Жианг мужийн музей

Image
Музейн барилга нь 1906 онд Оросын их дэлгүүрийн загвараар анх баригджээ. Үүнээс хойш 1962 онд уг барилгыг Хэй Лонг Жианг мужийн түүхэн музей болгосон юм. Музей дотор ерөнхийдөө чулуун зэвсгийн үе, тан гүрний олдворууд болон ан амьтад гэх мэтчилэн түүхэн олдворуудаас бүрдэх ба тийм ч онц гойд хэлээд байхааргүй энгийн байдаг нэг музей байсан. 

Луун цамхаг

Image
Long Ta радио телевизийн цамхаг нь 336м өндөр бөгөөд Харбин хотын хамгийн өндөр барилга юм. Мөн Хэй Лүнг Жианг /Харбин хот нь Хэй Лүнг Жианг мужийн төв/ цамхаг ч гэж нэрлэдэг. Цамхгийн 1-3 давхарт музей бас бус үзэх үзмэрийн хэсэгтэй. Эдгээр нь орох тасалбараас гадна нэмэлт төлбөр төлж үйлчлүүлдэг. Дээр буй нисдэг таваг шиг хэсэг нь 181-206м-т байрладаг ба тэндээс Харбин хотыг бүхлээр харж болох юм. Мөн 200 м дээрх буфет, зоогийн газраар үйлчлүүлж болно.

Гэгээн Софиа сүм

Image
Харбин хотод төв хэсэгт байрлах Оросын ортодокс сүм болох үнэн алдартны Софиа сүм нь анх 1907 онд байгуулагджээ. Сүмийг 1923 онд дахин сэргээн 9 жил засварласан 1932 онд дууссан гэдэг. Одоо сүм нь музей хэлбэрээр оршиж Харбин хотод ирсэн жуулчдын заавал очиж үзэх ёстой газруудын нэг болсон байна.

Харбин шар айрагийн музей

Image
Харбин шар айрагийн үйлдвэр нь 1900 онд байгуулагдсан Хятадын шар айрагийн ууган үйлдвэр юм. Музей нь үйлдвэрийнхээ хажууд байдаг ба хотоосоо нэлээд зайтай. Бараг 25 гаруй буудал автобусаар яваад 3, 4 км алхаж очиж байсан. Хэрэв очихоор бол шууд машинтай явж очсон нь дээр санагдсан. Музейг үзсэнээр Харбин шар айрагийн түүх, шар айраг хийх үйл явцыг мэдэхээс гадна чөлөөт мултьмедиа өрөөнүүдтэй, сагсан бөмбөг, кино үзэх, xbox тоглох боломжтой нь сонирхолтой санагдлаа.

Харбин хотын Өвлийн мөсөн наадам 2017

Image
      Хятадын зүүн хойд мужийн Харбин хотын олон улсын 33 дахь удаагийн Өвлийн Мөсөн наадам очиж үзлээ. Харбины Мөсөн наадамд тавигдсан цас мөсөн сийлбэрүүд, ялангуяа мөсөөр урласан Монгол багын бүтээлүүд үнэхээр гайхалтай болсон байна.

Сургуулийн соёлын өдөрлөг

Image
                 Жил болгон сургууль гадаад оюутнуудын дунд соёлын өдөрлөг зохион байгуулдаг юм байна. Энэ өдрөөр  яадаг вэ гэвэл улс бүрийн оюутнууд өөрсдийнхөө улсын соёлыг харилцан өөр хоорондоо  танилцуулдаг . Сургууль нь улс тус бүр  нэг байрлал  өгж  , оюутнууд нь тэр байраа тохижуулан үндэснийхээ  хувцсыг  өмсөж  улсынхаа  хоол ундыг хийн тавьж танилцуулдаг. Зарим сургууль энэ үйл ажиллагаанд зарцуулах мөнгөн тэтгэмж өгдөг.               Энэ үйл ажиллагааны хөтөлбөр ерөнхийдөө хоолны  амтлагаа ,  урлагийн  тоглолт, үзүүлэн зэрэг үйл ажиллагаа багтсан байдаг ба ирсэн хүн болгон улс бүрийн хоолноос амсаад зогсохгүй тухайн улсын соёлын үзүүлбэр болох дуу. хөгжим, бүжиг гээд л бүхий зүйлийг үзээд авчихна. Манай улсын хувьд энэ жил сайхан хуушуур хайраад боорцогтой сүүтэй цайгаар дайлж, үндэсний бүжиг дуугаа өргөөд л улсаа  танилцу...

Далянь хотын Лүшүн дүүрэг дэх аялал

Image
          Далянь хотын захын дүүрэг болох Лүшүнкоу/ 旅顺口/  дүүргээр аяллаа. Энэ дүүрэг нь өмнө нь Порт-Артур, Японоор: Рюжун гэдэг нэртэй байсан.  Учир нь 1860-аад онд William C. Arthur / Их британий усан цэргийн офицер/ Лүшүнд байхад Порт-Артур гэж нэрлэгдсэн. Энэ үед бэхлэлт хамгаалалтгүй загас агнуурын тосгон байсан гэдэг.  Үүний дараагаар 1894-1895 онд Сино-Японы дайны үед Лүшүн нь Японы мэдэлд орж цэрэг стратегийн төв болсон байдаг.             Үүнээс 10 жилийн дараа мөн уг газар нь дахин дайны талбар болж 1904-1905 оны Орос-Японы дайны гол бус нутаг болсон бөгөөд ЗХУ-ын мэдэлд Порт-Артур гэсэн нэртэйгээр  40 гаруй жил байжээ. 1953 оноос хойш БНХАУ мэдэлд орж Далянь хотын Лүшүнкоу дүүрэг болжээ.

Dongbei University of Finance and Economics

Image
Dongbei University of Finance and Economics  / Chinese :  东北财经大学 ; P inyin :  Dōngběi Cáijīng Dàxué/

Далянь хотын тухай

Image
Далянь хотын тухай товч дурдъя

Golden Pebble Beach

Image
Golden Pebble Beach  Далянь жил бүр олон жуулчдыг татдаг газрын нэг нь Golden Pebble Beach юм. Энэ нь геологийн алдартай  газар нутаг бөгөөд ягаан чулуу, цэнхэр далай, ногоон зүлэг болон гайхалтай ой, уур амьсгалын зөөлөн байдал зэрэг нь аялал жуулчлалын гайхалтай газар болгосон юм.  Мөн энэхүү газар нь  далайн элементүүдийг хослуулсан байдаг. Энэ нь жилийн турш далайн элэгдэлд орсон ер бусын сайхан хэлбэртэй далай эрэг болон далайн эрэг  дээрх хад цохионууд нь  өвөрмөц геологийн тогтоцтой болсон бөгөөд үүнийг ашиглан парк болгон хөгжүүлсэн байна.  Golden Pebble Beach - д   усан сэлэлт, наран шарлаг, завьтай аялал, орчин тойрны байгалийн гайхамшгийг үзэх явган аялал зэрэг үйл ажиллагаанууд явагдаж байна. Ингээд энэхүү газраар аялсан зургаа доор орууллаа.

Mysterious Life Museum /Dalian/

Image
Mysterious Life Museum /Dalian, Jinshitan/ Далянь хотод байрлах энэхүү музей нь сая сая жуулчдыг өөртөө татаж чадсан гайхалтай музей юм. Үзмэрүүд нь ерөнхийдөө далайн амьтад, газрын амьтад, хүний дотоод бүтэц бие бүрэлдэхүүн хэсгүүдийг харуулсан үндсэн 3 хэсгээс бүрддэг. Энэ музейг үзэснэрээр далайн хамгийн том амьтан, газар дээрх хамгийн хүчтэй амьтан, цөлийн хамгийн тэсвэртэй амьтан, дэлхий дээрх хамгийн том шувуу гэх мэтчилэн маш олон зүйлсийн хариултыг олж авах юм. Түүнчлэн тэдгээр амьтдын эд эртхэн нэг бүрчлэн харуулсан үзмэрүүд, цаг хугацааны эрхээр хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн хувьслыг  яг л хажуухнаас нь харж буй мэт бодитоор харах болно. Хамгийн сүүлийн хэсэг болох хүн. Мөн адил хүний бүхий л зүйлийг харуулсан үзмэрүүд. Эд эрхтэн бүрийг ангилан харуулж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа дотоод бүтэц булчингийн ажиллагаа гээд хэлээд дуусахгүй олон гайхалтай үзмэрүүдийг үзлээ. Бүгд л маш их сонирхолтой үзмэрүүд тэр дундаас хү...