TOEFL:Reading section???


TOEFL шалгалтын Унших хэсэг бол өгөгдсөн эхийг ойлгох болон унших чадварыг шалгадаг. Үүнд гол санааг олох, үгний утга олох, зохиогчийн санааг тодорхойлох, эх доторх өгүүлбэрийг өөрчлөх зэрэг багтдаг. Унших хэсэг 3-5 эх байдаг.  /1 эх 650-750 үгтэй/ 1 эх  дээр ажиллах хугацаа 20 минут байдаг ба эх бүр дотроо 12-14 асуулт агуулдаг. Эдгээр асуултууд ерөнхийдөө 9 төрөлд хуваагддаг.


1. Facts and Details - Эх дээр өгөгдсөн мэдээллийг олох асуулт
Fact - Жинхэнэ болон үнэн илэрхийлэгдсэн мэдээлэл байдаг.
Detail - Мэдээллийн тодорхой нэгж хэсэг.  /reason, statistic, description, illustration/
Facts and Details  Асуултын хэлбэр:
According to the passage, what...? which...? why...? how...? who...? where...? when...?
According to the passage, which of the following statements is true?
In paragraph_? what does the author say about_?
What point does the author make about_?
What reason is given for_?
The author argues that_.
The author mentions_as ane example of_
Which of the following statements applies to _?
Which statement best describes_?

Унших 3 чадварыг ашиглаж хариултыг сонгоно.
Унших 3 чадвар
1. Skimming/Гүйлгэж унших/ - Гол санааг ойлгохын тулд нэг бүрчлэн уншаад байхгүй  гүйлгэж уншиж байхдаа эхийн бүтэц гол санааг гаргаж ирэх юм.
2. Scanning - Гол мэдээллийг хайж олж унших. Энэ унших чадварыг FACT, DETAILS олоход ашигладаг. Үүнд reason, examples, causes, effects гэх мэт.
3. Scrolling - Scroll bar Ашиглан шууд эхийг бүхлээр нь гүйлгэж харах. Scan болон Skim хийж байхад энэ чадвар маш хэрэгцээтэй юм.
Буруу хариулт:
1. Асуултын гол хариулт биш ч гэсэн эх дээрх мэдээлэл байдаг.
2. Эх дээрх мэдээллийг буруу дурдсан.
3. Худал эсвэл тодорхой бус мэдээлэл
4.. Хамааралгүй эсвэл дурдагдаагүй мэдээлэл өгөгдсөн байдаг

2. Identifying negative facts - Эх дээр өгөгдөөгүйг олох асуулт
Negative facts өгөгдөөгүй буруу, худал мэдээлэл. 4 хариултаас 3 зөв 1 буруу байх.
Асуултад EXCEPT, NOT орсон л байвал энэ төрлийн асуулт байдаг. Буруу хариултыг олохдоо эхээс Scanning хийж олно.

3. Understanding vocabulary in context - Үгийн сангийн асуулт
Үгний ойролцоо утга /synonym/ олох ба үгний утгыг мэдэхдээ өгүүлбэрийг унших хэрэгтэй. 1 үг маш олон утга санаа илэрхийлдэг учраас өгүүлбэрээс сэжүүр хайх хэрэгтэй. Сэжүүр нь эхийн агуулга, цэг таслал, to be, or, adjective clause, phrase, list, series, example, contrast  зэргийг ашиглан үгийн утгыг олох юм. Сэжүүр олдохгүй тохиолдолд таах аргыг ашигладаг. Энэ арга нь үгний suffix, root, prefix -г ашиглан таах юм.

4. Making inferences - Дүгнэлт хийх буюу гол санааг олох асуулт
Зохиогчийн юу хэлэх гээд байгааг дүгнэх асуулт юм. Өгөгдсөн асуулт 1 өгүүлбэрийг ойлгох эсвэл хэсэг, бүтэн эх тэр чигээр ойлгож байж хариулах хэлбэртэй байдаг. Ерөнхийдөө зохиогчийн далд санааг ойлгож дүгнэн хариулах юм.
Асуултын хэлбэр:
What can be inerred about_?
It can be inferred from paragraph_that_/
Which of the following can be inferred from paragraph_?
Which of the following statements is most likely true about_?
What probably occurred after_?
It can be inferred  from the passage that the author most likely believes which of the following about_?
Wich of the following statements most accurately reflects the author's opinion about_?
Paragraph_supports which of the following statements about_?
Буруу хариулт нь эх дээрх далд болон ил санааг дэмжээгүй байх, хэт ерөнхий эсвэл тодорхой бус байх, худал эсвэл өгөгдөөгүй байдаг.

5. Determining purpose - Зорилго тодорхойлох асуулт
Эхийн зорилго нь зохиогч яагаад бичих болсон шалтгаан байдаг ба үүнийг тайлбарлах, тодорхойлох, мэдэгдэх, харьцуулах шүүмжлэх зэргээр гаргаж ирдэг. Эх дээрх хэсэг бүр өөр өөр зорилго агуулж байдаг.
Асуултын төрөл:
Why does the author discuss_?
Why does the author mention_in paragraph_?
Why does the author compare_to_?
The author mentions_in order to_?
The author discusses_ in paragraph_in order to_?
Why does the author order the information by_?
Why does the author us the word_ in discussing_?
What is the main purpose of paragraph_?
Хариулт дотроос дараах үгээр эхлэхийг харах болно:
Argue, define, illustrate, prove, caution, emphasize, introduce, show, criticize... гэх мэт.
Буруу хариулт нь хэт ерөнхий, худлаа, өгөгдөөгүй хариултууд байдаг.

6. Recognizing paraphrases -Өгөгдсөн өгүүлбэрийг дахин илэрхийлэх асуулт
Paraphrase хийхдээ өгүүлбэрийн бүтцийг нь өөрчлөөд оруулсан байдаг.  Мөн synonym буюу ижил төстэй үгээр сольж оруулдаг. Анхаарах зүйлс нь өгүүлбэрийн бүтэц, synonym оос гадна  төлөөний нэрийг /Pronoun/ анхаарах хэрэгтэй. /тодруулсан өгүүлбэр дэх төлөөний нэр нь өмнөх өгүүлбэрийнхээ ямар нэгэн зүйлийг төлөөлж байдаг ба түүнийг нь paraphrase хийсэн өгүүлбэрт ашигласан байж болдог./
Буруу хариулт нь тодруулсан өгүүлбэрийн гол санаанаас өөр, гол мэдээллийг орхигдуулсан, өгөгдөөгүй мэдээлэл нэмсэн байдаг.

7. Recognizing coherence - Эх дээр өгүүлбэр оруулах асуулт
Эх дээрх өгүүлбэрийг нөхөж оруулахдаа уялдаа холбоо, дэс дарааллыг нь олж оруулах хэрэгтэй. Өгүүлбэрийн уялдаа холбоо болон зорилго нь хоорондоо холбоотой байдаг нь логик дэс дараалалд оруулахад дөхөм байдаг. Гол сэжүүр нь Pronoun болон Transition.
Буруу хариулт нь мэдээж дэс дараалал нь алдагдсан, харилцаа холбоогүй байна.

8. Summarizing important ideas - Хураангуйлах асуулт
Эхээ бүрэн гүйцэд ойлгож байж энэ асуултад хариулдаг ба 6 хариултаас 3-ыг сонгодог. Хариултуудаас гол гол зөв санааг нь сонгох ба туслах болон хэт жижиг санаанууд нь буруу хариулт байдаг.

9. Organizing information - Ангилах асуулт
Эх дээр өгөгдсөн мэдээллийг 2 ерөнхий хэсэгт ангилан нөхдөг. Хариулахдаа эх дээрээс Scanning  хийх ба өгөгдсөн хариултуудаас өгөгдөөгүй буруу хариултыг ялгаж зөвийг ялган нөхнө.






Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл