rPET Савлагаа
PET гэдэг нь polyethylene terephthalate товчлол бөгөөд хуванцар савлагааг хэлдэг. Жишээ бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундааны сав юм. Энэхүү савлагаа нь байгаль орчинд маш их хог бохирдол бий болгож байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс дэлхийн томоохон ус ундаа үйлдвэрлэгчид rPET буюу дахин боловсруулах боломжтой савлагааг илүүд үзэж байна.
rPET-ийн эзлэх хувь өндөр байх тусмаа байгаль орчинд ээлтэй. PET-тэй харьцуулахад rPET үйлдвэрлэхэд эрчим хүчний зөвхөн тал хувийг зарцуулдаг ба CO2 шалгаруулалтыг тав дахин бууруулдаг. , rPET нь PET-ээс 75% илүү байгаль орчинд ээлтэй бөгөөд шилнээс хамаагүй илүү экологийн тэнцвэрт байдлыг хангадаг аж. rPET нь "PET"-ээс арай бараан өнгөтэй бөгөөд шинж чанараараа боловсруулахад илүү төвөгтэй боловч амт чанарт огт нөлөөлдөггүй. Гэхдээ энгийн PET Савнаас илүү үнэтэй байдаг байна. rPET ийг ашиглан хувцас, цүнх, алчуур мөн хуванцар орсон бүхий л бүтээгдэхүүн хийхэд ашиглаж болдог байна.
Comments
Post a Comment