Хятадаар аялахад шаардлагтай АПП

Хятад улсаар аялах гэж байгаа бол дараах апп-уудыг утсан дээрээ заавал суулгаад яваарай.



1. VPN-Хятад улсад Facebook, Google нэвтрэх боломжгүй тул заавал VPN ашиглаж серверээ сольж байж л ашиглах эрхтэй болно. Playstore, Itunes-ээсээ хэд хэдийг суулгачихсан байхад гэмгүй, Яагаад гэвэл зарим нь сайн ажилладаггүй.
2. Pleco толь бичиг болон, Google translate
3. Baidumap - маш хэрэгтэй MAP  энэтээ байхад Хятадад төөрнө гэж байхгүй, хаашаа яаж ямар замаар юугаар явахыг харуулаад л өгнө. Ханзаа мэдэхгүй бол , толь бичгээсээ харж байгаад л хайгаад яваад байна даа.
4. Wechat - Хятадын Facebook Хятадад бол хүмүүстэй үүгээр л харилцана даа. Аялахаасаа өмнө Монголчуудын групп олоод орчихвол зүгээр. Мэдэхгүй зүйл гарвал асуугаад явна.
5.  应用宝-yingyongbao - Хятадын Playstore-Хятадад хэрэгцээтэй АПП -уудаа эндээс татна.
6. Didi - taxi үйлчилгээний апп яг л UBER 
7. Аяллын турш хөгжимгүй байна гэж юу байхав QQ music, Netease music, Xiaomi music аль нь ч болно. Их зүгээр дууны апп-ууд шүү. 
8. Whatscall, мэдээж Монгол руу залгах хэрэг гарч магадгүй оноо цуглуулаад дэлхийн хаашаа ч ярьж болдог их зүгээр апп.
9. 美团 - Meituan - буудал, үйлчилгээ, аялал, галт тэрэг онгоцны билет гээд л бүхий л зүйл энд байгаа.
10. Mafengwo.com app-ийг нь татаад суулгасан ч болно. Аяллын апп ба заавал үзэх ёстой газрууд болон ойр хавьд байгаа үзвэрүүдийг гаргаад л ирнэ. 




Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл