Үнэн гэдэг чинь харьцангуй ойлголт



Амралтын өдөр ч ирлээ. Викинчүүд цувралын маань шинэ анги гарчхаж. Энэ анги дээр харин /цуврал8-5дугаар анги /байлдаан шууд өрнөж,  нөгөө л  нэг шашны урсгалууд буруу зөв номтнууд гээд алалцаж өгж байнаа . Викинчүүдэд олзлогдсон Хамба зөвхөн ганц л бурхан бий та нар буруу номтнууд гэм зэмгүй хүн алдаг гээд л өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ. Викинг болох Рагнарокын хүү би бол Один, Тор бурхадтай  уулзсан гээд л... та нар гэм зэмгүй хүмүүс алж болоод бид нар яагаад болохгүй гэж хариулахад Хамба бас л бодолхийлнэ дээ,  Буруу номтон бол гэм зэмгүй хүн биш гэж буцаан хариулсан ч дараах ангиудад үзэл бодол нь өөрчлөгдөх юм шиг ээ... Ингэхэд аль нь зөв яриад байгаа юм бэ?  За энэ ч яахав ...

Ер нь би нээх шашин шүтээд байдаг хүн биш. Гэхдээ зарим шашны ном дээр бичигдсэн зарим зүйл нь үнэн, зарим нь илэрхий худлаа байдаг.
Шүтлэгтэй хүнээс асуучхад бурхад бүгдийг мэддэг гэж үү? ??   Бараг бүгд  тийм л гэж хариулах байхдаа.  Шашин бүрт олон бурхан бий, Кинон дээрээс харахад нөгөө олон бурхад нь өөр хоорондоо санал зөрөлдөөд байдаг байхаа. Тэгвэл энэ  бурхад нь юуны төлөө хоорондоо санал зөрөлддөг юм бэ?>  нөгөө л нэг үнэн , худал . Эндээс харвал бурхан бүгдийг мэддэг гэж үү?

За бүр больё. Хэрвээ бурхан байдаг гэж үзвэл, бурхнаас агуу зүйл гэж хаана ч байхгүй. Гэтэл энэ үзэл бодол зөвхөн чиний тархинд л байгаа. Төсөөлөлд л байгаа болохоос биш бодит байдал дээр биш. Яг л уншсан гайхалтай номоор чинь хийсэн кино сэтгэлд чинь хүрдэггүйтэй адил. Чиний төсөөлөл бодит байдлаас тэс ондоо, бодит байдлаас хэд дахин илүү байдаг. Тэгэхээр үнэхээр бурхан байдаг бол биднээс огт ялагдахааргүй илүү зүйл байхгүй нэгэн байж таарна.  Үнэхээр агуу нэгэн байлаа гэхэд чиний төсөөлөлд л байгаа. Тиймээс бодит байдал дээр төсөөлж чадахгүй болохоор л Бурханд итгэдэг. Санал нийлж байна уу?


Эндээс ер нь дүгнээд үзэхэд хүмүүс өөрсдийн ертөнцийг үзэх үзлийг л үнэн гэдэгт итгэдэг. Үнэн гэдэг чинь харьцангуй ойлголт. Яагаад гэж үү? Жишээгээр хэлбэл  Монголд өнөөдөр 10 хэм дулаан байлаа гэж бодъё. Антарктидаас ирсэн хүн энэ ямар дулаан газар вэ гэж бодно. Харин Африк халуун орноос ирсэн хүнээс энд ямархуу байна вэ гэж асуувал, Ямар хүйтэн юм бэ л гэнэ. Энэ 2 хүн хоёулаа үнэнийг л ярьж байна. Тиймээс л  бурхан байдаг гэдэг нь үнэн бас худал бөгөөд үнэнийг тогтооё  гэвэл хувь хүний ертөнцийг үзэх үзлээр л тодорхойлох байхдаа. 

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл