Санал болгох 10 цуврал кино


Үзэж байсан ба үзэж байгаа цуврал кинонуудаас хамгийн таалагдсан хэдээ доор орууллаа. Сонирхож үзээд үзэх үгүйгээ шийднэ биз.



1. Black Mirror 


  • Гарч эхэлсэн: 2011-
  • Хугацаа: 60 минут (1 анги)
  • Төрөл: Драм, Нууцлаг, Уран зөгнөлт
  • Насны ангилал: TV-MA
  • IMDb үнэлгээ: 8.9
Үзэж байсан маш сонирхолтой цувралуудын нэг. Оннц дүмд үзэж байсан бол энэ кино нь өнөөгийн нийгмийг ирээдүйн байдлаар илэрхийлж буй кино гэж ойлгож болно. serisu.ga дээрээс монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзэрэй. 

Танилцуулга: 


2. Game of Thrones 


АНУ-ын зохиолч George R. R. Martin - ийн 1991 оноос эхлүүлэн бичиж буй уран зөгнөлт A Song of Ice and Fire романаас сэдэвлэн бүтээсэн Game of Thrones  нь одоогоор дэлхийн хамгийн шилдэг цуврал гэж болохоор алдартай кино юм. 

  • Гарч эхэлсэн: 2011-
  • Хугацаа: 60 минут (1 анги)
  • Төрөл: Адал явдалт, Драм, Фантастик 
  • Насны ангилал: TV-MA
  • IMDb үнэлгээ: 9.5

Танилцуулга: 

3. Vikings 


Викингчүүд нь 9-11-р зууны хооронд Европын ихэнх хэсгийг эзлэн колончилж байсан Скандинавын жуулчид, дайчид, худалдаачид болон далайн дээрэмчид юм. Тэд өөрсдийн алдарт урт хөлөг онгоцоор зүүн тийш Волга мөрнөөр Константинополь хүртэл, баруун тийш Исланд, Гренланд болон бусад шинэ нээгдсэн газар орнууд руу зорчдог байлаа. Энэхүү Викингчүүдийн үе нь Европын дундад зууны түүхийн нэлээдгүй том хэсгийг бүрдүүлжээ. "History" телевизийн бүтээл болох Викингчүүд цуврал нь анх 2013 оны 3-р сараас гарч эхэлснээсээ хойш дэлхийн олон залуучуудыг байлдан дагуулсаар байгаа билээ.

  • Гарч эхэлсэн: 2011-
  • Хугацаа: 44минут (1 анги)
  • Төрөл: Адал явдалт, Драм, Түүхэн 
  • Насны ангилал: TV-14
  • IMDb үнэлгээ: 8.6 
Танилцуулга:


4. Peaky Blinders 

1919 он Англи улс Бирмингем хот. Дээрэмчин гэр бүлийн нууцлаг толгойлогч Томми Шелби. Тэднийг "Ирт Саравч Бүлэглэл" гэх ба тэр хотод танихгүй хүн үгүй, тэднийг бүгд хүндэлнэ. Гэвч тэднийг зогсоохоор бүхэл бүтэн арми ирэхээр болсноор эхний цуврал маань үйл явдал нь өрнөх болно. Гол залуу болох толгойлогч Томми Шелбийн ухаалаг шийдвэрүүд ер нь миний сонирхлыг их татдаг. Мафитай кинонд дуртай бол заавал үзээрэй.






  • Гарч эхэлсэн: 2013-
  • Хугацаа: 44минут (1 анги)
  • Төрөл: Гэмт хэрэгДрам
  • Насны ангилал: TV-МА 
  • IMDb үнэлгээ: 8.8


  • Танилцуулга: 

    5. Stranger Things


    Постерийг нь харсан байх. Пацанууд байхаар нь жоохон хүүхдийн кино юм болов уу гэж бодсон харин овоо пацанууд байсан юм билээ. Кино эхлэхдээ жижиг хотын 12 настай хүү ор сураггүй алга болдог. Хотын цагдаа, найз нөхөд ба гэр бүл нь хүүгийн эрэлд гарах бөгөөд тэд төрийн маш нууц туршилт, ер бусын хүүхдүүд, хар хүч зэрэг хачирхалтай, учир битүүлэг үйл явдлуудтай тулгарна. Киноны үйл явдал ерөнхийдөө 1980-иад онд өрнөх болно. 





  • Гарч эхэлсэн: 2016-
  • Хугацаа: 41минут (1 анги)
  • Төрөл: Драм, Фантастик, Аймшиг 
  • Насны ангилал: TV-14
  • IMDb үнэлгээ: 9

  • Танилцуулга: 


    6. Walking dead 


    Walking Dead Эхний бүлэг нь Зомбитой ёстой гоё цуврал гэмээр сайхан эхэлнэ. Яван явсаар  иргэний дайн бүр хүмүүс хоорондын дайн болж дуусаж байгаа цуврал кинодоо. Бас л нэгэнт үзсэнийх үзээд л байгаа цуврал.






  • Гарч эхэлсэн: 2010-
  • Хугацаа: 44 минут (1 анги)
  • Төрөл: Драм,  Аймшиг,  
  • Насны ангилал: TV-MA 
  • IMDb үнэлгээ: 8.5

  • Танилцуулга: 


    7. Prison Break 


    Оргож чадахгүй шорон гэж байхгүй маш ухаантай залуу Майк Скотифиэлдийн  талаар гарах болно. Бүлэг бүртээ нэг шоронгоор оргочихдог ухаалаг залуун гайхалтай төлөвлөгөөг бишрэн бишрэн үзсэн дээ. 2017 онд шинэ 5 дугаар бүлэг гарсан. Уул нь 4 дүгээр бүлэг дээрээ гол залуу маань үхэж дуусдаг хэдий ч зохиолч маань мөнгө нэмж олохыг хүссэн үү яасан дахиад нэг бүлэг гаргаад залууг маань буцаагаад амилуулцан даа. Гэхдээ бас л сонирхолтой байсан шүү. 







  • Гарч эхэлсэн: 2005-
  • Хугацаа: 44 минут (1 анги)
  • Төрөл: Адал явдалтДрам,  Гэмт хэрэг,  
  • Насны ангилал: TV-14
  • IMDb үнэлгээ: 8.4

  • Танилцуулга: 

    8. Spartacus


    Сайхан сайхан баки баки залуусыг эндээс үзэж болно доо :)).  Тулааныг бол цус нөжтэй нь холиод үзүүлж өгнө дөө. Эрх чөлөөний төлөө байлдаж буй эр зоригртонгуудыг энэ киноноос үзэж болно.






  • Гарч эхэлсэн: 2010-2013 
  • Хугацаа: 55 минут (1 анги)
  • Төрөл: Адал явдалтНамтар  
  • Насны ангилал: TV-14
  • IMDb үнэлгээ: 8.6

  • Танилцуулга: 

    9. Marco Polo 


    Марко Полог бүгд л мэдэх биздээ. Цэрэнболд, Баярцэцэг, Амараа дүр бүтээчихсэн Монголын Хубилай хааны тухай өгүүлдэг түүхэн цуврал кино. Харамсалтай нь  2 хон бүлэг гараад алдагдал хүлээгээд зогсчихсон,






  • Гарч эхэлсэн: 2014-2016
  • Хугацаа: 1 цаг  (1 анги)
  • Төрөл: Адал явдалтДрам, Түүхэн,  
  • Насны ангилал: TV-14
  • IMDb үнэлгээ: 8.1

  • Танилцуулга: 



    10. Godless

    Зартай дээрэмчин уурхай тонож, ажилчдын цалинг дээрэмдэж сууринг нь хүйс тэмтэрнэ. Тэдний эсрэг мэдээ  гол дүрийн ковбой бол байгаа... Харин цувралд гарах суурин их өвөрмөц, уурхайд болсон харамсалтай ослын үеэр ихэнх эрчүүд нь нас барж голдуу эмэгтэйчүүд үлдсэн. Харин тэдгээр бүсгүйчүүд зартай ковбой нарын эсрэг өөрсдийгөө хамгаалж чадах эсэхийг цувралаасаа үзээрэй. 

  • Гарч эхэлсэн: 2017...
  • Хугацаа: 1 цаг  (1 анги)
  • Төрөл: Адал явдалтДрам, 
  • Насны ангилал: TV-14
  • IMDb үнэлгээ: 8.4
  • Бонус Баатруудтай цуврал нээх үзээд байдаггүй ч хамгийн дажгүй санагддаг нь доорх гурван цуврал.


    А. The Punisher,  B. Iron Fist,   C. Gotham 


    А. The Punisher


    Дургүй хүргэсэн хүнэээ шийтгээд л явдаг залуу даа ... Дөнгөж эхлүүлж байгаа цуврал болохоор сайн хэлж мэдэхгүй л байна. Эхний анги бол таалагдсан. 





  • Гарч эхэлсэн: 2017-
  • Хугацаа: 44 минут  (1 анги)
  • Төрөл: Адал явдалт, Гэмт хэрэг
  • Насны ангилал: 18
  • IMDb үнэлгээ: 9.1

  • Танилцуулга: 


    B. Iron Fist

    Төмөр нударгатай залуу. Бага байхдаа онгоцны ослоор гэр бүлээ алдан ганцаараа амьд гарсан хүүг 2 лам олох болно. Лам нар Кунлуных /дэлхийд байдаггүй өөр ертөнц/ бөгөөд хүүг тэнд аваачиж кунгфу сурган улмаар хүү төмөр нударга эзэмшигч болно. Тэгээд л буцаж хотдоо ирэн гэмт хэргийн ертөнцөд баатар болно доо. Бас болоогүй маш баян өв залгамжлагч. 





  • Гарч эхэлсэн: 2017-
  • Хугацаа: 55 минут  (1 анги)
  • Төрөл: Адал явдалт, Гэмт хэрэг
  • Насны ангилал: TV-MA
  • IMDb үнэлгээ: 6.9

  • Танилцуулга: 

    C. Gotham 
    Батмэний бага насны үед үйл явдал өрнөх болно. Хорон санаатнууд нь ч бас Годом хотод ар араасаа гаргч ирцгээнэ Хүүхэлдэй дээрээ буурал үстэй гардаг цагдаа маань харин  энэ цуврал дээр Сайхан залуу мөрдөгч болон гол дүрийг бүтээнэ дээ.  






  • Гарч эхэлсэн: 2014-
  • Хугацаа: 55 минут  (1 анги)
  • Төрөл: Адал явдалт, Гэмт хэрэг
  • Насны ангилал: TV-MA
  • IMDb үнэлгээ: 7.9

  • Танилцуулга:  

    Comments

    1. tavisan hedig chin vznee ern taalagdaj bn got twd edrigl vzdeg

      ReplyDelete
      Replies
      1. got twd ene dundaas hamgiin sonriholgui n

        Delete

    Post a Comment

    Popular posts from this blog

    Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

    Менежер ба байгууллагын соёл