Янтай хот



2016 оны 10 сарын 1нд СЭЗИС-ын оюутан Nargil ийн хамт Шандун мужийг зорилоо. Бид Далянь хотоос хөдөлсөн тул далайгаар хамгийн ойр цэг болох Янтай хотруу 6 цаг усан онгоцоор явж очсон юм. Янтай /烟台 Yantai/ хот нь Хятадын дорнод нутгийн Шандун мужид байрладаг ба хэдэн 100км урт тэнгисийн эргийн шугам дагуу, торгон элстэй газар юм.

Бид усан онгоцноосоо буунгуутаа Янтай хотын захын дүүрэг болох Пэнлай үзэхээр шийдсэн. 80, 90км орчим хол дүүрэг рүү цаг алдахгүй гэж бодоод аяллын компанийн санал болгосон аяллын маршрутаар нэг өдөр аяллаа. Энэ маршрутын аялал Пэнлай дүүрэг дэх гурван газар үзсэн ба төлөвлөөгүй 2 сурталчилгааны газраар оруулсан нь жаахан инээдтэй санагдсан. Ер нь тиймэрхүү аяллын компаниар аялаад хэрэггүй гэж зөвлөе. Гэхдээ бид хоёрт харамсахааргүй инээдтэй, хөгжилтэй дурсамжууд үлдсэндээ.
Пэнлай дүүрэг нь далайн эрэг дээрх тогтоц байгалийн үзэмжээр онцлог юм. Биндий эхний очсон газар нь уулыг түшин далай онцлогийг ашиглан Пэнлай бэхлэлт бөгөөд манай тооллын 1061 онд байгуулсан гэдэг. Биднийг энэ бэхлэлт дээр очиход бороо орж байсан хэдий ч амтлаг сайхан Чаню дарс амтлаад л явж өгсөндөө. Энэ дарс алтан мөс гэсэн нэртэй байсан шиг санаж байна. Их л гоё ундаа шиг л амтагдаад согтууруулах ундаа чинь ийм амттай юм бол уугаад л байх юм байншдээ гэж хошигнолдон цааш явлаа. Холоос харагдах нэгэн арал. Үүнийг Пэнлай дүүргийн эрдэнэ гэж хэлж болохоор. Энэ нь Пэнлайн гайхалтай газрын нэг эрдэнийн чулуу шиг арал юм, Том жижиг гучин хоёр арал хойгоор бүрэлдсэн өөр өөрийн онцлогтой үнэхээр үзэсгэлэнтэй янз янзын хад чулуутай гэж сонссон ч тийшээ хүрэх усан онгоц жаахан үнэтэй санагдаад үзэж чадаагүй юм.
Маргааш өдөр нь буюу 10 сарын 3нд бид Янтай хотоор аяллаа. Хамгийн түрүүнд Чаню Хятадын хамгийн том дарсны үйлдвэрийн музей орж үзлээ. Музей нь Чаню дарсны үүсэл, түүхийг харуулах ба одоогийн дарсны зах зээл, ямар улс орон хамгийн их үйлдвэрлэдэг, хэрэглэдэг гээд л энэ зах зээлд Чаню дарс хэрхэн гарч ирсэн талаар байлаа. Мөн музей дотроос 5 юань төлөөд зоос аваад түүгээрээ баллонтой уснаас ус авдаг шиг л дарс хийж амсаж болно. Бас болоогүй музейгээ үзэж дуусаад дарсны өдөрлөгт нь оролцоод хүрд эргүүлээд хоёулаа нэг нэг дарс хожчихсон шүү.
Дараа нь Янтай хотын урлагийн музей, урлагийн музейтэй ойролцоох далайн эрэг үзлээ. Урлагийн музей нь үзэсгэлэнгийн гурав дөрвөн танхимтай. Жижиг номын сантай ба кафед суунгаа унших боломжтой нь сонирхолтой санагдлаа. Бусдаар бол тийм ч онц хэлээд байх зүйлгүй энгийн л музей байлаа. Далайн эргийн хувьд хөл хөдөлгөөнтэй, амралтын өдөр болоод ч тэр үү гэр бүлээрээ амар ч байгаа хүмүүс их харагдлаа. Мэдээж эрэг дагуу сонирхолтой хөшөө барилга бий.
Эцэст нь Янтай уулын цэцэрлэгт хүрээлэнгээр аяллаа. Цэцэрлэгт хүрээлэнгээр аялах явцад хуримтай таарч хуримын үйл ажиллагаанд оролцоод баяр хүргээд амжсан шүү хэхэ. Уулын цэцэрлэгт хүрээлэн нь дотроо их түүхийг агуулсан сонирхолтой газар юм. Дотроо музей, тэнд амьдарч байсан хүний хөшөө дурсгал , гэр хэрхэн амьдарч байсан талаар хүртэл мэдэж болно. Мөн эндээс далайн гайхалтай үзэмжийг харж болох ба дайснаас хамгаалах зориулалттай баригдсан дохионы гэрэлт цамхаг хүртэл бий. Ингэж Янтай хотын аялал өндөрлөж цаашаа Чингдао хот руу автобусаар хөдөлсөн дөө.
Пэнлай дүүрэгт үзсэн газрууд:
1. Pénglái gé/蓬莱阁/,
2. Pénglái shuǐchéng 蓬莱水城 ,
3. Bāxiānguòhǎi jǐngqū, 八仙过海景区
Янтай хотод үзсэн газрууд :
1. 张裕酒文化博物馆 /Chāngyù jiǔ wénhuà bówùguan/
2. 烟台美术博物馆 /Yāntái měishùuǎ bówùgn/
3. 烟台山公园 /Yantai Shan Gongyuan/











































Пэнлай дүүрэг нь далайн эрэг дээрх тогтоц байгалийн үзэмжээр онцлог юм. Уулыг түшин далай онцлогийг ашиглан Пэнлай бэхлэлт манай тооллын 1061 онд байгуулсан гэдэг. Биднийг энэ бэхлэлт дээр очиход бороо орж байсан хэдий ч амтлаг сайхан ChangYu дарс амтлаад л явж өгсөндөө. Өөр нэг Пэнлайн гайхалтай газар нь эрдэнийн чулуу шиг арал юм, Том жижиг гучин хоёр арал хойгоор бүрэлдсэн өөр өөрийн онцлогтой үнэхээр vзэсгэлэнтэй янз янзын хад чулуутай гэж сонссон ч хараахан үзэж чадаагүй юм.





























Маргааш өдөр нь буюу 10 сарын 3нд бид Янтай хотоор аяллаа. Хамгийн түрүүнд Чангю Хятадын хамгийн том дарсны үйлдвэрийн музей орж үзлээ. /张裕酒文化博物馆 Chāngyù jiǔ wénhuà bówùguan/ Бас болоогүй музейгээ үзэж дуусаад дарсны өдөрлөгт нь оролцоод хүрд эргүүлээд 2 уулаа нэг нэг дарс хожчихсон шүү. 













































Дараа нь Янтай урлагийн музей /烟台美术博物馆 Yāntái měishù bówùguǎn/ , урлагийн музейтэй ойролцоох далайн эрэг үзээд авлаа. Эцэст Янтай уулын цэцэрлэгт хүрээлэнгээр аяллаа/ 烟台山公园 /Yantai Shan Gongyuan/ Аялах явцад хуримтай таарч хуримын үйл ажиллагаанд бас ороод амжсан шүү хэхэ. Ингэж Янтай хотын аялал өндөрлөж цаашаа Чингдао хот руу автобусаар хөдөлсөн дөө.



























































Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл