Чиндао хот


2016 оны 10 сарын 3 ны өдөр Янтай хотын маань аялал дуусаж 10 сарын 4ны өдрөөс Чиндао хотын аялал эхлэв ээ. Чиндао хот нь Хятадын Шандон мужийн урд хэсэгт бас л далай, тэнгисээр хүрээлэгдсэн хот юм. Энэ хот нь 7-н дүүрэгтэй ба 10.645 км талбайд 8,1 сая гаруй хүн амьдардаг. Ер нь Европ хийцийн барилга, далайн эргийн үзэсгэлэнт сайхан газар, Күнзийн хөшөө дурсгал түүх соёлоороо алдартай хот юм байна.

Юуны өмнө биднийг тосож авч аялуулсан Чиндао хотод суралцдаг ОюукаБолороо болон Батаа нарт талархал илэрхийлье. Бид аялах хугацаандаа ганц ч цаг алдаагүй бөгөөд бараг хорь орчим газрыг 3 хоногийн турш үзжээ. 

Эхний өдөр :

Эхний үзсэн газар маань Чиндао хотын харилцаа холбооны музей - 青岛邮电博物馆 - Qingdao YouDian BoWuGuan - Германы колони байх үеийн төв шуудан юм. Уг барилга нь анх 1901 онд баригдсан эртний барилга юм. Өвөрмөц архитектуртай энэхүү барилга одоо харилцаа холбооны түүх соёлыг агуулсан музей болсон байна. Музейн нэг давхарт ил захидал, марк худалдаж авж дээд давхарт кафед суун захидал бичих нь сонирхолтой санагдлаа. Мөн Iphone ий анхны загвар музейд тавигдсан байлээ шүү. Одоо дараа дараагийнхаа үзсэн газруудыг шууд дугаарлаад багахан тайлбар хийгээд явчихвал уншихад амар байх. 

2. Чиндао хотын католик сүм - 青岛天主教堂 - Qīngdǎo tiānzhǔ jiàotáng - Гэгээн Майклын католик сүм нь 1930 аад онд баригдсан ба архитектур, зураг төслийг нь герман хүн гаргаж барьсан юм байна.

3. Худалдааны гудамж 

4. Хөлөг онгоцны зогсоол - 栈桥 - Zhànqiáo Сэвшээ салхи үлээсэн далайн эрэг дээрх гайхалтай үзмэр гэж хэлж болохоор газар юм. Зун нь далай эрэг дээр сэлэх боломжтой. Харин энэ зурган дээрх хүмүүс загас, хавч нэг жижиг амьтан л бариад байх шиг бодвол иддэг бололтой. 

5. Чиндао ардын музей - 青岛民俗博物馆 - Qīngdǎo mínsú bówùguǎn - Энэ газрыг их түүх агуулсан анхны ариун сүм гэдгээр нь жуулчид сонирхон үздэг юм байна. Бараг 500 жилийн түүхтэй гэсэн шүү. Миний хувьд байдаг нэг хуучны их жижигхэн сүм харагдсан. 

6. Чиндао хотын олимпын дарвуулт онгоцны төв - 青岛奥林匹克帆船中心 - Qīngdǎo àolínpǐkè fānchuán zhōngxīn - 2008 оны Бээжингийн олимпын үеэр Дарвуулт онгоцны төрөл Чиндао хотын энэ газар зохион байгуулагджээ. Том бамбар, орчин, байршил зэрэг нь үнэхээр гайхалтай. Шөнийн дүр зураг нь бүүр илүү гоё харагдаж байсан. 

7. Үргэлжлээд Чиндао тав, дөрөв өргөн чөлөө - 青岛五四广场 - Qīngdǎo wǔsì guǎngchǎng. Олимпын өргөн чөлөөнөөс бараг харагддаг ойрхон газар. 5 сарын салхитай зүйрлэн ариун, эрч хүчтэй, эх оронч үзлийг бэлэгшээдэг Чиндао хотын бэлэг тэмдэг болгосон хөшөө юм байна. 

Хоёр дахь өдөр :


8. Чиндао хотын шинжлэх ухаан технологийн их сургууль - 青岛科技大学 - Qingdao kejidaxue Чиндао шинжлэх ухаан технологийн их Сургууль Хятад хэл, менежмент, эдийн засаг, хууль, боловсрол, утга зохиолын гэсэн салбар сургуулиудтай. 1950 онд үүсгэн байгуулагдсан. АНУ, Их Британи, Франц, Герман болон Орос зэрэг 60 гаруй их сургуулиудтай хамтран оюутан солилцооны хөтөлбөр зохион байгуулдаг. 1979- 2006 оны хооронд БНХАУ-н шилдэг сургуулиар шалгарч байсан. Нийтдээ 25000 гаруй оюутантай ба Монгол 10 хүрэхгүй л оюутан суралцдаг. Миний хувьд сургуулийн чанар хир гэдгийг нь мэдэхгүй ч орчны хувьд сургуулийн кампус хуучирсан санагдлаа. 

9. Чиндао хотын театр - 青岛大剧院 - Qingdao dajiyuan - Дотор нь орж үзээгүй ч гаднах архитектур нь таалагдлаа.  Ер нь хот хотын театрууд өөрсдийн гэсэн онцлогтой гоё барилгатай байх юм.

10. Чиндао хотын музей - 青岛市博物馆 - Qingdao shi bowuguan -Мэдээж Чиндао хотын талаар мэдэхийг хүсвэл музейг нь түрүүлж үзээрэй гэж зөвлөе.

11. Тэнгэрийн хот - 天幕城 - Tiānmù chéng - Энэ нь худалдааны гудамж бөгөөд дэлгүүр, цайны газар, дэн буудал хүртэл бий. Гэхдээ үнэтэй санагдсан шүү. Зүгээр л орчныг нь харахад сэтгэл татам. Тааз нь яг л шөнийн тэнгэр шиг, дэлгүүр хоршоо гоёмсог барилгатай гэх мэт сонирхолтой зүйлс их хэдий ч 5 ,10 хан минут яваад л дуусна.

12. Чиндао шар айргийн музей - 青岛啤酒博物馆 - Qingdao pijiu bowuguan Чиндао нь 100 гаруй жилийн түүхтэй Хятадын хамгийн алдартай шар айраг юм. Уг музейд Чиндао шар айргийн үүсэл, хөгжил, үйлдвэрлэх явц, хэрхэн хийдэг талаар нэг бүрчлэн тодорхой харуулсан байна. Чиндао шар айраг нь Дэлхийн 70 гаруй үйлдвэрт борлуулалт хийж, хүчирхэг 500 брэндийн тоонд ордог ба анх Германы колониос үүдэлтэй. Германчуудад анх зориулж хийсэн энэ шар айргийн үйлдвэр хожим япончуудын мэдэлд шилжиж байсан ч амт чанар өнгө зүсээ алдсангүй. За ингээд яриад байвал дуусахгүй их түүхтэй юм байнлээ. Музейд орохдоо 2 төрлийн тасалбар орж байсан ба эхнийх нь зөвхөн амталж болох тасалбар ба нөгөөх нь ороод хүссэнээрээ ууж болох юм байнлээ шүү. 

13. Чиндао дохионы цамхаг - 青岛信号山 - Qingdao xinhao shan Энэ цамхаг уулан дээр байдаг ба хосууд очих дуртай газруудын нэг юм. Бид нар жаргаж байх үеэр гарсан ба дээрээс Чиндао хотыг харахад үнэхээр гайхалтай харагдаж байнлээ шүү. 


3 дахь өдөр:

14. Германы шорон / музей / - 德国监狱旧址博物馆 - Déguó jiānyù jiùzhǐ bówùguǎn  Германы колони байх үеийн шорон. Одоо жуулчдыг сонирхуулах зориулалттай музей болон тохижуулсан байна. 


15. Шандун мужийн шинжлэх ухаан технологийн их сургууль - 山东科技大学 - Shandong keji daxue Шандун мужийн шинжлэх ухаан технологийн их сургууль нь 1956 Онд үүсгэн байгуулагдсан. Боловсролын яамнаас сургалтын системийг хүлээн зөвшөөрсөн. Мэдлэг, Хуримтлал, Чадвар, Сайн боловсрол, Практик чадвар гэсэн уриатай сургалтаа явуулдаг. Уг сургуулийг төгсөгчид мэргэжлээ чадамгай сайн эзэмшдэг ба гадаад дотоодын олон нэр хүнд бүхий байгууллагад ажилладаг. АНУ, Их Британи, Франц, Герман болон Орос зэрэг улсуудтай хамтран оюутан солилцооны хөтөлбөр зохион байгуулдаг. Сургууль эдийн засагт хувь нэмрээ оруулах шинэ нээлт судалгаа хийх зэрэг нь тус сургуулийн үүрэг хэмээн ойлгодог бөгөөд сургууль муж дотроо бүтээн байгуулалтын судалгаа шинжилгээ, зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрх мэдэлтэй. Тиймээс олон янзын судалгаа шинжилгээ, туршилт зэрэгт ихээхэн ач холбогдол өгөн ажилладаг. Хувийн үйлдвэр, судалгааны институттэй хамтран ажилласнаар орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж чаджээ. Манай ШУТИС - ийн геологийн анги уг сургуультай 2+2 хөтөлбөр явуулдаг ба одоогоор 10 гаруй оюутан бакалаврт 1 багш докторт суралцаж байна. 

16. Хятадын газрын тосны их сургууль - 中国石油大学 - Zhonguo shiyou daxue Газрын тосны Их Сургууль нь 1953 Онд үүсгэн байгуулагдсан. 2 оюутны хотхон, 13 салбар сургуультай. Одоогийн байдлаар 150,000 гаруй оюутантай ба Газрын тосны чиглэлээр Улсдаа тэргүүлэх боловсрол олгодог их сургууль юм. Зүгээр л кампусаар нь орж сонирхлоо. Сургуулийн барилгууд их сонирхолтой санагдсан шүү. 

17. Далай дээрх 42.4км алдартай урт гүүр - 胶州湾大桥 - Jiāozhōu wān dàqiáo Jiāozhōu wān dàqiáo дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр нь Чин Дао болон Хуандао хоттой холбосон далайн 42,4 км урт гүүр юм. Уг гүүрээр автобус явдаггүй тул Taxi хөлсөлж 42.4 км-г туулсан даа. 42.4 км гүүрэн дээр түгжрэл гарвал бас л эвгүй л юм байнлээдээ. Энэхүү гүүр нь 5200 орчим тулгуур баганатай бөгөөд бүтээн байгуулалт нь 2007 оноос эхэлсэн. Хөрөнгө оруулалтын хувьд ойролцоогоор 10 тэрбум юань буюу 1,55 тэрбум ам.доллар -оор боссон байна. 

18. Чиндао хотын галт тэрэгний буудал - 青岛火车站 - Qingdao huochezhan Ингээд л бидний буцах цаг болж сүүлчийн үзсэн газар буюу Чиндао хотын эцсийн зогсоол байлаа.  Дараагийн аялах Чиндао хоттой ойрхон хот болох Вэйхай.


































































































































































































































































































Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл