Хятад хэл сурахад шаардлагатай хэрэгслүүд

Хятад хэл сурахад шаардлагатай гар утасны дараах хэдэн аппликэйшнүүдийг орууллаа.

Аппикэйшн татах явцад   <<下载 >>иймэрхүү ханз харагдаж байвал татаж авах гэсэн үг шүү. Зарим аппликэйш  татах холбоосууд Хятад хэл дээр байгаа ч харахад л ойлгомжтой байгаа. Мөн Playstore Itunes - ээс нэрийг нь бичээд хайгаад үзээрэй. Бараг бүгдээрэй байгаа байх шүү

1. Хятад Playstore - 应用宝 YingYongBao  Одоо доор дурдах хятад аппликэйшнүүдийг эндээс татахад хялбар. Мөн Facebook, Instagram гэх мэт playstore-т байгаа бүхий л аппликэйшнүүд байгаа. 
Татах холбоос --> http://sj.qq.com/



2. Pleco /Хятад Англи толь бичиг/гар утасны аппликэйшн 
татах холбоос -->   https://www.pleco.com/
Ханз үсгийг дуудах латин галиг буюу Pin Yin дуудлагыг юуны өмнө сурсан байх хэрэгтэй. Энэ толь бичиг нь ханзаа дуурайлган зураад л Pin Yin - г нь мэдээд авах гэх мэт олон сайхан боломжтой хамгийн дажгүй Хятад Англи толь бичиг юм. 






3. 古什汉蒙词典 /Монгол Хятад толь бичиг/ гар утасны аппликэйшн 

Өвөр Монголчуудын хийсэн Монгол Хятад толь бичиг. Жаахан болхи хэдий ч үнэхээр хэрэгтэй толь бичиг.


4. Wechat - энэ бол Хятадын олон нийтийн харилцааны сүлжээ юм. Өөрөөр хэлбэл Хятадын Facebook. Хятад явах бол энэ аппликэйшнийг зайлшгүй ашиглах ба хэл сурах гэж буй хүмүүс бол үүнийг ашиглан хятад найзтай болж хятад хүмүүстэй ярьж болох юм.Компьютер болон гар утас аль алинд нь суулгаж болно.


татах холбоос --> https://www.wechat.com/en/      Миний wechat id: naelism


5. QQ music болон NetEase music - Энэ бол дууны аппликэйшнүүд. Хэд хэдэн аппликэйшн байдаг ч миний ашиглаж байгаа нь энэ хоёр. QQ music болон NetEase music нь заавал хятад гэлтгүй хүссэн дуугаа бичээд, сонсоод, татаад, дууных нь үгийг харах боломжтой. Сурах гэж байгаа хүмүүст зөвлөхөд Хятад дуунд дуртай болох л хэрэгтэй дээ. Компьютер болон гар утас аль алинд нь суулгаж болно.

татах холбоос --> https://y.qq.com/download/index.html


татах холбоос --> http://music.163.com/#/download


Хятад дуу сонсож үзэх үү?






6. Хятад Youtube -Youku - Кино болон дуу үзээд сонсоод л байждээ. Мөн компьютер болон гар утас аль алинд нь суулгаж болно.




За ингээд ерөнхийдөө болж байх шиг байна. Өөр сонирхолтой аппликэйшн олбол нэмээд явнаа

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл