Дунд түвшний хятад хэлний шинэ үг 1



Дунд түвшний хятад хэлний шинэ үг 1 + Шинэ үг цээжлэх арга


       Шинэ үг цээжлэх хэд хэдэн аргууд байдаг. Төсөөлөх арга бол их хөгжилтэй аргуудын нэг. Дүрс хэлбэр, дуудлага зэргийг орлуулан өөрийнхөө хөгжилтэй дурсамж эсвэл хийсвэрээр сэтгэж холбож өгдөг арга. Учир нь хүн цээжлэх гэж буй зүйлдээ сэтгэл хөдлөлөө шингээж чадвал урт хугацаанд санадаг. Мөн хүн утгатай зүйлсийг утгагүй, хажуугийн тохиолдлын зүйлээс арав дахин илүү хугацаанд санадаг байна.   


      Хоёр дахь арга нь олон дахин давтах арга. Хүн харсан зүйлээ есөн цагийн дотор ихэнхийг нь мартдаг. Мартсанаа эргэн сурахдаа шинийг сурахаас илүү хурдан байдаг.  Тиймээс хүн хамгийн их сурсан зүйлээ удаан хугацаанд санадаг. Удаан хугацаанд олон давтсан зүйлс хүний санамжийг сайжруулдаг. Эдгээрийг уншиж байхад яаж цээжлэх ёстойг хэлээд өгсөн байх гэж бодож байна. 


       Нэг найз маань хэлэхдээ шинэ үгээ өдөр болгон давтдаг тухайгаа ярьсан юм. Нийт 10 шинэ үгийн хичээлтэй ном байлаа гэхэд  эхний хичээлийг үзлээ. Орой нь дахиад л давтлаа. Маргааш нь хоёр дахь хичээлээ үзлээ. Орой нь нэг болон хоёр дахь хичээлийн үгийг давтлаа. Нөгөөдөр нь гурав дахь хичээлийг үзлээ. Тэр орой нь нэг, хоёр, гурав дахь хичээлийн шинэ үгнүүдийг эхнээс давтлаа. Гэх мэтчилэн тодорхой интервал дотор давтамжтай үгээ цээжилснээр маш үр дүнтэй цээжилдэг юм. 


Харин одоо намайг яагаад шууд дунд төвшний Хятад хэлний үгнүүд оруулж байгааг гайхаад хэрэггүй байх. Учир нь анхан шатны үгнүүд маш их хэрэглэгддэг болохоор бараг цээжлэх шаардлагагүй олон дахин давталтын үр дүнд цээжлэгддэг юм. Тиймээс эдгээр үгнүүдийг дунд төвшин гэлтгүй цээжлээд яваарай :) 




"Ямар ч хүний эзэмшсэн чадвар, зан төлөв, оюун ухаан нь сургалт давталтаар хүлээн авсан хэд хэдэн жинхэнэ хандлагын бүтээгдэхүүн юм"     
                                                                                                   
                                                                                                    Edward Thorndike 


 За ингээд шинэ үгээ цээжлээд л байж дээ.  

1. 设施  (名)- Shèshī - төхөөрөмж, байгууламж
2. 健身(动)- Jiànshēn - дасгал хийх, бялдаржуурлах 
3. 此外 (连) - Cǐwài - үүнээс гадна
4. 称呼 (动/名) - Chēnghu - нэрийдэх, дуудах/ нэрийдэл, дуудлага
我们应该怎么称呼你的家人?
5. 不见得 (副) - Bùjiàn dé -  хэлж мэдэхгүй,... болов уу даа
6. 官职  (名)- Guānzhí - зэрэг дэв, албан тушаал
7. 难怪 (副)-  nánguài - аргагүй, гайхах хэрэггүй 
8. 厂长 (名)- chǎng zhǎng - үйлдвэрийн дарга 
9. 打交道 dǎjiāodào (энэ үгний урд нэр үг авна) - харилцах, харьцах
10. 谈论 (动)- Tánlùn ярих хэлэлцэх
11. 各自 (代) - Gèzì тус тусдаа, тус бүрдээ
12. 算是 (副)-  Suànshì яадаг ч байсан, юу ч гэсэн 
13. 名胜古迹 (成)- Míngshèng gǔjī  - байгалийн үзэмжит газар, түүхэн газар 
14. 海滨  (名)-Hǎibīn - далайн эрэг далайн хөвөө 
15. 小巷  (名)-  Xiǎoxiàng гудам, жижиг гудамж
16. 来历 (名) Láilì - гарал үүсэл, учир начир, үндэс, язгуур 
17. 适宜 (形)-  Shìyí - зохих, тохирох, зохистой, таарах 
18.  居住 (动)-  Jūzhù - суух, нутаглах, орших, амьдрах 
19. 观光 (动)-   Guānguāng - жуулчлах 
20. 进出口 - Jìn chūkǒu -  экспорт, импорт


Дунд түвшний хятад хэлний шинэ үг 2


1. 无所谓 (动)- wúsuǒwèi - юу ч гэсэн, гэх юмгүй
2. 当初(名)- dāngchū - анх, анхандаа
3. 白白(副)- báibái - дэмий
4. 定居 (动)- dìngjū - суурьших, нутаглах
5. 归属 (动)- guīshǔ - харьяалагдах, хамаарах
6. 通通 (副)- tōngtōng - бүгдээрээ, цөмөөрөө, бултаараа
7. 山冈(名)shāngāng - тотгор, дов, довцог
8. 依偎 (动)yīwēi - налах, түших 
9. 向往 (动/形)xiàngwǎng - хүсэх, эрмэлцэх, тэмүүлэх
10. 是否(副)shìfǒu - мөн эсэх, тэгэх ингэхийг нь 
11. 无恙  (动)wúyàng - амар мэнд, өвчингүй, лагшин тунгалаг
12. 靠近 (动) kàojìn - ойртох, дөхөх
13. 效率 (名) xiàolǜ - бүтээмж, өгөөж, гарц үр ашиг 
14. 容忍 (动) róngrěn - уучлах, хүлцэх, тэсвэрлэх 
15. 惹 (动)rě - өдөөгм эгдүүг хүргэх, уурлуулах 
16. 发财 (动)fācái - баяжих
17. 工作狂 (名)gōngzuòkuáng - ажлын хэнээтэн 
18. 乐趣 (名) lèqù - зугаа, цэнгэл, баяр бахдал 
19. 清洁 (形)qīngjié - цэвэрхэн, цэвэр ариун 
20. 整洁(形) zhěngjié - цэвэр цэмцгэр, гял цал



Дунд түвшний хятад хэлний шинэ үг 3


1. 社团 (名) shètuán - олон нийтийн байгууллага, нийгэмлэг, клуб 
2. 凡是(副)  fánshì - аливаа, бүхэн, цөм
3. 例外 (名)lìwài - жич хэрэг, абгудм үүнээс гадна, өөр
4. 协会 (名) xiéhuì - нийгэмлэг, холбоо, эвлэл
5. 惠顾 (动)huìgù - ивээн тэтгэх 
6. 欣赏 (动) xīnshǎng  - бахдах, таашаах
7. 加入 (动)jiārù - элсэх, орох 
8. 实践  (动/名)shíjiàn - биелүүлэх, хэрэгжүүлэх/ практик
9. 申请 (动)shēnqǐng - өргөдөл(хүсэлт) гаргах
10. 会员 (名)huìyuán - гишүүн 
11. 单调 (形) dāndiào - нэг хэвийн, сонирхолгүй, амт шимтгүй 
12. 包间 (名) bāojiān - тасалгаа, хувийн өрөө 
13. 具体 (形)jùtǐ - бодит, тодорхой 
14. 不见不散 (成) bùjiànbúsàn - not leave until we see each other
15. 一言为定 (成)yīyánwéidìng - ингэж шийдэе, за тохирлоо, яг таг тохирох 
16. 聚餐 (动)jùcān  - хамт хооллох
17. 信息(名) xìnxī - мэдээлэл, сураг чимээ
18. 超值 (形)chāozhí - үнэ цэнэтэй, өндөр чанартай 
19. 薯条 (名)shǔtiáo - шарсан төмс 
20. 确认 (动) quèrèn - баталгаажуулах, нотлох


 Дунд түвшний хятад хэлний шинэ үг 4



1. 退货  (动)tuìhuò - бараа буцаах
2. 合身 (形) héshēn - биед тохирох, таарах, зохих
3. 销售 (动) xiāoshòu -худалдах, борлуулах
4. 单据 (名) dānjù - баримт. талон
5. 体形(名) tǐxíng - биеийн овор, хэмжээ
6. 改进 (动)gǎijìn - сайжруулах
7. 这样一来 zhèyàngyīlái - иймээс, тэгээд
8. 中介 (名)zhōngjiè -  зууч
9. 步行  (动) bùxíng - явган явах
10. 恰好 (副)qiàhǎo - яг, яг сайхан
11. 押  (动)yā - данж, барьцаалах
12. 押金 (名) yājīn - барьцааны мөнгө
13. 承受 (动)chéngshòu -  даах тэсвэрлэх, даван туулах, 2. өвлөхм өв залгамжлах
14. 要不然 (连)yàobùrán - үгүй бол, эс бөгөөс, тэгэхгүй бол
15. 直达 (动)zhídá - шууд хүрэх
16. 合租 (动)hézū - бусадтай байр хөлслөх
17. 没准儿 (副)méizhǔner - магадгүй, хэлж мэдэхгүй
18. 启发 (动/名) qǐfā - ухааруулах, сэхээрүүлэх
19. 或多或少 huòduōhuòshǎo - илүү ч үгүй дутуу ч үгүй
20. 挑战 (动)tiǎozhàn - сорилт, тэмцээнд дуудах
21. 就算 (连)jiùsuàn -  - ч гэсэн
22. 不光 (副) bùguāng - ... зогсохгүй, ... тогтохгүй, төдийгүй, ... л биш
23. 辞职 (动)cízhí - огцрох, халагдах, тушаалаас буух
24. 居然 (副)jūrán - санаснаас гадуур, харин, явж явж
25. 路程 (名)lùchéng - замын зай
26. 轻易 (副)qīngyì - амархан, хялбар 2. хайнга, хааш яаш
27. 面试 (动/名)miànshì - ярилцлага, ярилцлага хийх
28. 助手 (名) zhùshǒu - туслагч, туслах
29. 莫非 (副)mòfēi - гэж үү? болов уу?
30. 幸亏(副) xìngkuī - аз болоход, азаар



Дунд түвшний хятад хэлний шинэ үг 5


 1. 景色 (名)jǐngsè - үзэмж, дүр зураг
2. 胡乱 (名)húluàn - хааш яаш, хамаа намаагүй 
3. 省得 (副)shěngde - - гүйн тулд 
多穿衣服省得冷 - даарахгүйн тулд хувцас давхарлаж өмсөөрэй 
4. 冤枉路 yuānwanglù - тойруу зам
5. 相当于 xiāngdāngyú - адилхан, тэнцүү 
6. 关键 (名/形)guānjiàn - зангилаа, түлхээр,  амин чухал
7. 哑巴 (名)yǎba - хэлгүй 
8. 逗 (动)dòu - шоглох, өдөх
9. 起码 (副)qǐmǎ - наад захын, адаглаад, ядахдаа, дор хаяж
10. 勤工俭学 qíngōngjiǎnxué - ажиллахын дагуу суралцах 
11. 兼职(名/动) jiānzhí - цагийн ажил хийх/ цагийн ажил 
12. 跳槽 (动)tiàocáo - ажилаа орхих
13. 招聘 (动)zhāopìn - ажилд урих, ажилд авах
14. 应聘 (动)yìngpìn -урилгыг хүлээн авах, уригдах,  ажилд орох 
15. 整理 (动)zhěnglǐ - эмхлэх, цэгцлэх 
16. 分类 (动)fēnlèi - ангилах, төрөлжүүлэх 
17. 相关 (动)xiāngguān - холбогдох, хамааралтай болох
18. 行业 (名)hángyè - ажил төрөл, эрхэлсэн ажил 
19. 代表团 (名)dàibiǎotuán - төлөөлөгчид
20. 其次 (连)qícì - удаах, дараа нь, дэд
21. 积累 (动)jīlěi - хуримтлуулах, цуглуулах 
22. 录用 (动)lùyòng  - ажилд авах, хөлслөх 
23. 量才录用 -  чадварыг нь харгалзан ажилд авах
24. 简历 (名)jiǎnlì  - товч намтар, CV



Дунд түвшний хятад хэлний шинэ үг 6

 
 1. 报价 (动/名)Bàojià - худалдах үнэ, тогтоосон үнэ, үнийн санал, ханш
2. 住宿 (动)Zhùsù - хонох, байрлах
3. 土特产 (名)Tǔ tèchǎn - нутгийн онцлог бүтээгдэхүүн
4. 纪念品 (名)Jìniànpǐn - бэлэг дурсгал
5. 优惠 (动/名)Yōuhuì - хөнгөлөлттэй,
6. 总算 (副)Zǒngsuàn - эцэстээ нэг, 2. бас ч гэж, ерөнхийдөө бол
7. 惯 (动)Guàn  - дасах, дадах, сурамгай, 
8. 甭 (副) Béng  - хэрэггүй 
9. 信仰 (动/名)Xìnyǎng - шашин шүтлэг, сүсэг бишрэл
10. 尊重 (动)Zūnzhòng  - хүндлэх, хүндэтгэх, дээдлэх 
11. 畅销 (动)Chàngxiāo  - сайн борлох,борлуулалт сайтай 
12. 通俗易懂 Tōngsúyìdǒng - ойлгоход хялбар, ойлгомжтой 
13. 出版社 (名)Chūbǎnshè - хэвлэлийн газар
14. 排行榜 (名)Páihángbǎng  - жагсаалт 
15. 科幻 (名)Kēhuàn  - шинжлэх ухааны уран зөгнөл
16. 只顾 (副)Zhǐgù  -  -аад4, ж, ч, ганц зүйлд анхаарах 
17. 迎合 (动)Yínghé  - аядах, нийцүүлэх, тааруулах 
18. 名著 (名) Míngzhù - нэртэй бүтээлм алдарт зохиол


Дунд түвшний хятад хэлний шинэ үг 7

 

 1. 观念(名) guānniàn - ойлголт
2. 理财(动)lǐcái - хөрөнгөжих
3. 财富(名) cáifù - эд хөрөнгө
4. 成人 (名)chéngrén - насанд хүрсэн хүн 
5. 版(名) bǎn - хэвлэл
6. 有限(形) yǒuxiàn - хязгаарлагдмал 
7. 地道(形) dìdào - жинхэнэ 
8. 揭短(动) jiēduǎn - дутагдлыг нь гаргах , мууг нь дуудах
9. 拿手(形) náshǒu - чадамгай, гарамгай 
10. 种类(名) zhǒnglèi - төрөл, төрөл зүйл 
11. 手艺(动) shǒuyì - гарын ур дүй 
12. 瞒 (动)mán - нуух, дарах, далдлах 
13. 送行 (动) sòngxíng - үдэх, явуулах 
14. 典型 (形)diǎnxíng - нийтлэг
15. 微弱(形) wéiruò - буурай, сул дорой, хүчгүй 
16. 听诊器(名) tīngzhěnqì - чагнуур
17. 难得 (形) nándé - олдошгүй, ховор 
18. 棉花 (名) miánhuā - хөвөн 









Үгний жишээ өгүүлбэр  Pleco хятад хэлний толь бичиг эсвэл 百度词典 ( baidu translator) ашиглан хараарай.
























Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл