Хятад хэл сурах уу?



За өнөөдөр нөгөө айхтар маш олон ханзтай Хятад хэлний талаар жижигхээн зөвлөмж хичээл оруулъя. Хичээл оруулахаас өмнө хятад хэлний талаарх хүмүүсийн сэтгэгдлийг олж уншлаа


Тэр дотроос << Хүн ер нь ямар ч хэлийг сурахад өөрийн хичээл зүтгэл мөн сурах арга барил маш чухал байдаг. Хэл сурахад дан ганц үг цээжилхээс гадна  өгүүлбэр өгүүлбэрээр нь цээжилбэл илүү үр дүнтэй. Мөн ойлгохгүй ч гэсэн мэдээ мэдээлэл их сонсож чихнийхээ бөглөөсийг гаргах хэрэгтэй. Хятад хэлний хувьд бие ээ дааж сурна гэдэг бол хэцүү наад зах нь анхан шатныхаа хичээлийг заавал багшийн удирдлаган дор сурах хэрэгтэй>> гэж сэтгэгдэл үлдээж


           Энэ хүн зөв л хэлсэн. Ер нь бол Хятад хэл үнэхээр хэцүү хэл шүү!!! Дор хаяж 5000 ханз цээжлэж  байж өдөр тутмын сонин уншиж чаддаг болно.  Гэхдээ хэцүү хэцүү гээд бодоод байвал хэцүү л байдаг. Хэнийг ч  5 шараас талбай руу алхаад ир гэвэл үнэхээр л хол санагдана. Гэхдээ ганцхан буудал алхчих гээд 10 буудал алхуулчихвал амархан л алхаад очно. Тиймээс саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг шиг юуны өмнө  сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Яаж бэлдэх вэ? Толгойдоо хятад хэл бол амархан гээд л суулгачих. Эхний зөвлөмж хичээл ингээд л дууслаа. 

Даалгавар: Энэ холбосоор ороод
ШаоЛаны Хятад ханз сурах ийм амархан! илтгэлийг үзээрэй.


Сонирхолтой байвал цээжлээд эхлээрэй !


Нэмээд хэлэхэд би анх сурахдаа ингэж сураагүй шууд л бүтэн ханзаар нь цээжлээд явсан. Ингэж цээжлэхээр дараа нь мартагдахдаа их амархан. Тиймээс анхнаасаа сурахдаа энэ маягаар цээжлээд явбал их амар шүү! 


















Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл