Тяньжин хот


2016 оны 7 сарын 14 буюу Наадмын үеэр Тяньжин хотоор аяллаа. Богино хугацаагаар аялсан болохоор төв музейнүүд болон хэдэн алдартай гудамжаар явж байгаад л ирсэн. Юуны өмнө Тяньжин хотын талаар товч дурдъя. Хот нь Бээжингээс урагшаа хурдны галт тэргээр 30 минутын зайтай ба эдийн засгийн нээлттэй томоохон боомт хот юм. Хотын нийт газар нутгийн 40 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Мөн эрчим хүчний томоохон нөөцтөй хот гэж үздэг. Тяньжин нь түүх соёлын маш олон дурсгалт газруудтай төдийгүй музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Хамгийн сонирхолтой нь түүх, байгалийн, урлагийн музейнүүд нь нэг дор байрладаг. Хэрвээ та үзэхийг хүсэж байвал бүтэн нэг өдрийг зарцуулах гайхалтай аялал байх болно. Мөн хотын гудамжаар явж байхад өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй байгаа нь зурагнаас харагдаж байгаа байх. Учир нь Хятадад ноёрхсон Өрнөдийн колонийн нөлөө хамгийн их туссан хотуудын нэг бол яахын аргагүй Тяньжин хот юм. Тиймээс Тяньжинчүүд төрөлх хотоо “Түмэн улсын барилгын үзэсгэлэн” ч гэж нэрлэдэг юм байна.



 Тяньжинд хүргэж өгсөн онгоц маань :))





















































































































 




















Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл