Сургуулийн соёлын өдөрлөг




                 Жил болгон сургууль гадаад оюутнуудын дунд соёлын өдөрлөг зохион байгуулдаг юм байна. Энэ өдрөөр  яадаг вэ гэвэл улс бүрийн оюутнууд өөрсдийнхөө улсын соёлыг харилцан өөр хоорондоо  танилцуулдаг . Сургууль нь улс тус бүр  нэг байрлал өгж , оюутнууд нь тэр байраа тохижуулан үндэснийхээ хувцсыг өмсөж улсынхаа хоол ундыг хийн тавьж танилцуулдаг. Зарим сургууль энэ үйл ажиллагаанд зарцуулах мөнгөн тэтгэмж өгдөг.  
            Энэ үйл ажиллагааны хөтөлбөр ерөнхийдөө хоолны амтлагааурлагийн тоглолт, үзүүлэн зэрэг үйл ажиллагаа багтсан байдаг ба ирсэн хүн болгон улс бүрийн хоолноос амсаад зогсохгүй тухайн улсын соёлын үзүүлбэр болох дуу. хөгжим, бүжиг гээд л бүхий зүйлийг үзээд авчихна. Манай улсын хувьд энэ жил сайхан хуушуур хайраад боорцогтой сүүтэй цайгаар дайлж, үндэсний бүжиг дуугаа өргөөд л улсаа танилцуулсандаа. Өдөрлөгийн бичлэг хийсэн боловч харамсалтай нь устчихсан бололтой :(( за ингээд байгаа хэдэн зургаа л орууллаа даа


Зургийн цомог:


















Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл