Mysterious Life Museum /Dalian/


Mysterious Life Museum /Dalian, Jinshitan/

Далянь хотод байрлах энэхүү музей нь сая сая жуулчдыг өөртөө татаж чадсан гайхалтай музей юм. Үзмэрүүд нь ерөнхийдөө далайн амьтад, газрын амьтад, хүний дотоод бүтэц бие бүрэлдэхүүн хэсгүүдийг харуулсан үндсэн 3 хэсгээс бүрддэг. Энэ музейг үзэснэрээр далайн хамгийн том амьтан, газар дээрх хамгийн хүчтэй амьтан, цөлийн хамгийн тэсвэртэй амьтан, дэлхий дээрх хамгийн том шувуу гэх мэтчилэн маш олон зүйлсийн хариултыг олж авах юм. Түүнчлэн тэдгээр амьтдын эд эртхэн нэг бүрчлэн харуулсан үзмэрүүд, цаг хугацааны эрхээр хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн хувьслыг  яг л хажуухнаас нь харж буй мэт бодитоор харах болно. Хамгийн сүүлийн хэсэг болох хүн. Мөн адил хүний бүхий л зүйлийг харуулсан үзмэрүүд. Эд эрхтэн бүрийг ангилан харуулж эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа дотоод бүтэц булчингийн ажиллагаа гээд хэлээд дуусахгүй олон гайхалтай үзмэрүүдийг үзлээ. Бүгд л маш их сонирхолтой үзмэрүүд тэр дундаас хүний биеийн зөвхөн судаснуудыг харуулсан үзмэр. Зөвхөн судаснууд яаж харагддаг бол? Доор яг энэ үзмэрийн зургийг оруулсан байгаа. Мөн бас нэг үзмэр их сонирхол татсан. Тамхи татсан уушиг, тамхи татаагүй уушиг хоёрыг харьцуулсан үзмэр. Хажууд нь тамхины хогийн сав байсан ба маш олон хүн тамхиа хаясан байхыг олж харлаа. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг hoffenexhibitions энэ хаягаар ороод авч болно. За ингээд доор танилцуулах бичлэг болон музейд авсан хэдэн зургаа орууллаа. 

Танилцуулах бичлэг:


Зургийн цомог:





















Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл