Далянь хотын тухай

Далянь хотын тухай товч дурдъя


БНХАУ-ын Ляонин муж

Ляонин мужид байрлах Далянь хот

Зурган дээрээс Далянь хот хаана байрлаж байгааг харсан байх. Энэхүү хот нь  боомт, гадаад худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалаараа хөгжиж буй шинэ залуу хот юм. Цаг уурын байдал нь хамгийн халуундаа 38 градус, хүйтэндээ -20 градус хүрдэг, чийглэг уур амьсгалтай салхи ихтэй хот юм . Газар нутгийн хэмжээ нь 12574 км квадрат. Нийтдээ 7 сая гаруй хүн амтай (2016 оныхоор) хот юм. Хотын түүхийг бол  https://en.wikipedia.org/wiki/Dalian эндээс мэдээд авч болох байх.

Энэ зурган дээрээс Далянь хотыг дэлгэрэнгүйгээр харуулсан байгаа. Зурган дээрх 1. Zhongshan, 2. Xigang 3. Shahekou 4. Ganjingzi дүүргүүд бол хотын төв хэсэг юм. Харин Lushunkou болон Jinzhou нь хотын захын дүүргүүд юм. Бусад нь Далянь хотын дагуул хотууд гэж үздэг.

           Хот дотор буюу төвийн дүүргүүдэд зорчих унаа гэвэл автобус, таксийгаар ихэвчлэн үйлчлүүлээд л явна даа. Автобус нь явах зайнаасаа хамаараад янз янз. Ихэвчлэн 1, 2 юань. Таксины хувьд 10 юаниас эхлээд 1 км нь 2 юань орчмоор явдаг шиг санаж байна. Оройн цагт буюу 10 цагаас хойш 13 юаниас эхэлж бодогдоно. Мөн трамвай, метрогоор явж болно.  Метро нь ашиглалтад ороод удаагүй байгаа бөгөөд хоёрхон шугамтай ажиллаж байна.



Одоо харин Далянь хотод байдаг Монголчууд гэвэл миний мэдэхээр 160 гаруй оюутнууд доорх сургуулиудад суралцаж байна. 
  • Dalian Foreign Languages University (大连外国语学院 Dàlián Wàiguóyǔ Xuéyuàn), 
  • Dalian Maritime University (大连海事大学 Dàlián Hǎishì Dàxué) 
  • Dalian University of Technology (大连理工大学 Dàlián Lǐgōng Dàxué) 
  • Liaoning Normal University (辽宁师范大学 Liáoníng Shīfàn Dàxué),
  • Dalian Medical University(大连医科大学)
  • Dalian University(大连大学) 
  • Dalian Polytechnic University 
  • Dalian Jiaotong University(大连交通大学)
  • Dongbei University of Finance and Economics(东北财经大学)
Эндээс бараг тал хувь болох 80-иад нь Санхүү эдийн засгийн сургуулийн 2+2 хөтөлбөрөөр Dalian University болон Dalian Polytechnic University -д суралцаж байна. Дээрх сургуулиудаас онцлох сургууль гэвэл санхүү талдаа Dongbei University of Finance and Economics, инженерийн чиглэлээр бол Dalian University of Technology сургуулиуд хятаддаа дээгүүр бичэгддэг сайн сургуулиуд юм.

Хоол ундны хувьд далайн эрэг дээрх хот болохоор далайн хүнсний бүтээгдэхүүн элбэг. Мөн өөр бусад талх, бин, шорлог, шарсан мах, хуймаг, гоймон гээд л бүхий л хоолнууд байдаг. За ингээд Дальянь хотын тухай товч дурдаад өнгөрье. Дараа дараагийн нийтлэлдээ мэдээлэл нэмээд явах болно.

Далянь хотын танилцуулах бичлэг:


Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл