Оюутан байхдаа хийсэн дипломын ажил


Нийслэл Улаанбаатар хот  2014 оны эхний улирлын байдлаар нийт хүн амын 43,2 % 1267.8 мянгад хүрч нэг км квадрат газарт ногдох хүн амын дундаж нягтрал 268 хүн байна. Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж олон улсын метрополис хотын жишигт хүрсэн ч гэр хорооллын эмх замбараагүй суурьшил, хэт төвлөрөл нь хүн амыг эрүүл, аюулгүй ая тухтай амьдрахад бэрхшээл учруулж улмаар нийгэм соёлын үйлчилгээ, инженерийн хангамжийг ерөнхий төлөвлөгөөнд  хүндрэл учруулсаар байна. Иймд хотыг дахин төлөвлөлтийн хүрээнд  “100 000 айлын орон сууц”, “Утаагүй Улаанбаатар” “Шинэ бүтээн байгуулалт зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.  Энэхүү төсөл хөтөлбөрүүдийн томоохон хэсэг болох Шинэ яармаг хороолол нь Улаанбаатар хотын дэд төв болж 100 мянга гаруй хүн ам оршин суухаар төлөвлөж байна. Уг дипломын ажлаар  Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах, түүний  хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоолоход оршино.

Дипломын сэдэв:
Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалт, үр ашгийн шинжилгээ.
Сэдвийн үндэслэл:
Улаанбаатар хотын дэд төв болох Шинэ яармаг хорооллын цахилгаан ачааллын прогноз  2020 онд 23.71 МВт, 2030 онд 58.33 МВт орчим болохоор байна. Цахилгааны энэ хэрэглээг хангахад одоо байгаа цахилгаан дамжуулах шугамын дамжуулах чадвар хүрэлцэхгүй учраас шинээр их тойрог 110 кВ-ын цахилгаан дамжуулах сүлжээг ашиглаж Шинэ яармаг дэд станц барих шаардлагатай байна.
Дипломын ажлын зорилго:
Шинэ яармаг хорооллыг цахилгаанаар хангах хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцооллыг гүйцэтгэх.
Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Зорилт 1: Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн өнөөгийн байдлыг судлах
Зорилт 2: Шинэ яармаг хорооллын цахилгаан ачааллыг 2034 онд хүртэл прогнозлох.
Зорилт 3: Хэтийн төлөвтөө үндэслэн дэд станц, ЦДАШ оновчтой хувилбарыг гаргах
Зорилт 4: Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх
Дипломын ажлын бүтэц: Энэ дипломын ажил нь оршил, 3 бүлэг, 9 зүйл, дүгнэлт ашигласан материалаас бүрдэнэ.


Илтгэлийн танилцуулга.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл