Бүтээмж дээшлүүлэх 5 төрлийн дуу


Дуу хөгжим бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг билээ. Бидний энэхүү амьдралд нэгэн хэвшил болж олон янзын мэдрэмжийг өгдөг боловч төдийлөн анзаараад байдаггүй. Үнэхээр дуу хөгжим бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? ажлын бүтээмжийг өсгөж чадна гэжүү? гэсэн маргаанууд байдаг. Тэгвэл Mindlab International компани судалгаа явуулж 10 хүнээс 9 нь дуу хөгжим нь бидний бүтээмжид эерэг нөлөөтэй гэсэн үр дүн гаргасан байна.
Тархины мэдрэл, сэтгэл судлаач доктор David Lewis: Дуу нь маш хүчирхэг менежментийн хэрэгсэл  юм. Түүнчлэн дан ганц ажлын бүтээмжийг өсгөөд зогсохгүй сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл зэрэг олон эерэг хандлагыг бий болгодог. Гэхдээ бүх төрлийн дуу эергээр нөлөөлөхгүй юм. Энэ нь маш чухал асуудал бөгөөд тохиромжгүй үедээ буруу төрлийн дуу сонсоход маш муу үр дүнд хүрч болох юм. Хүн бүхэн харилцан адилгүй тул  бид зөв төрлийн дуугаа сонгож сонсох хэрэгтэй байдаг. Одоо та бүхэнд шинжлэх ухаанаар судлагдсан 5 төрлийн дуугаа танилцуулъя.


1. Bass-heavy-таны сэтгэл санааны байдлыг өсгөх, илүү итгэлтэй болох түүнчлэн эрч хүч өгдөг дуу. 
Энэ төрлийн дууг өөртөө эрч хүч өгөх зорилгоор чухал уулзалтын өмнө, шаардлагатай хэлэлцүүлэг, илтгэл тавихын өмнө сонсож болох юм. Судалгаанд энэ төрлийн  хамгийн өндөр үнэлгээ авсан дуу бол We Will Rock You - Queen.

2. Ажиллах сайхан орчин бүрдүүлэх ямар ч үггүй намуухан дуу.
Энэ төрлийн дуу нь анхаарал шаардсан байнгын ажилд ажиллах цагийг илүү урт удаан болгож өгдөг. Судалгаагаар сэргэлэн байдлыг бий болгож анхаарлыг төвлөрүүлэхэд тусалдаг нь тогтоогдсон байна.
3. Сонгодог хөгжим. 
Энэ төрлийн дуу нь стрессийг бууруулж сайхан уур амьсгал бий болгож сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. Түүнчлэн сонгодог хөгжим нь оюун ухааныг амрааж биеийг тайвшруулдаг байна. Маш их стресстэй ажилладаг хүмүүс энэ хөгжмөөр амьсгалах хэрэгтэй гэж зөвлөе :)
4. MOZART
Mozart - ийн хөгжмийг сонссоноор таны суралцах чадвар, ой тогтоолт сайжрах юм. Калифорниагийн оюутнууд судалгаа хийж үр дүнд нь өөрсдийнх нь тестийн оноо Mozart сонсоогүй оюутнуудаас хавь илүү байсан нь тогтоогдсон байдаг. Үүнийг Mozart -ийн гайхамшиг гэж нэрлэдэг. 

5. Сүүлийн төрөл бол POP урсгал.
Поп хөгжим нь таны мэдээлэл солилцох хурдыг өсгөж ажлыг илүү хурдан хийх нөлөө үзүүлдэг. Судалгаанд оролцогчид поп хөгжим сонссоноор мэдээллийг ороогүй хүмүүсээс мэдээлэл дамжуулахдаа 58% иар илүү байжээ. Сүүлийн төрөлд танд санал болгох дуу гэвэл :
Treasure- Bruno Mars



Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл