LG Android утасны үйлдлийн системийг upgrade хийх

Миний утас шууд Upgrade хийж болдоггүй.  Google  ахаас асуугаад л байлаа. Тэгтэл LG Android утасыг upgrade хийх нь харьцангүй амар байдаг юм байна.  LG Mobile Support tool байхад утасныхаа үйлдлийн системийг төвөггүй upgrade  хийлээ. Android 5.0.1 /LG G Pro/


1. Утасныхаа Driver-ийг суулгаад компютерт холбох
2. Утас чинь уг програм дээр дээрх зурган дээрх шиг LGF240L гээд холбогдох ёстой. Миний утас Tethering mode дээр байхдаа холбогдож байнлээ.
3. Start Upgrade ингээд л гүйцээ. 
Зарим тохиолдолд Upgrade хийхэд таны утасны IMEI код хэрэг болно. Юу ч гэсэн тэмдэглээд авчихсан байхад буруудахгүй.

  LG Mobile Support tool -->>>
https://www.mediafire.com/?3hmmy4yho92evsh


Хамгийн сүүлийн Update хийсний дараа  хэрэг болдоггүй, ядаргаа болсон хэд хэдэн application суугдаад ирлээ. Устгах гэсэн чинь болдоггүй. Тэгтэл яаж устгах вэ гээд л Google ахаас асууж өглөө. Root хийх шаардлагтай гэнэ.  Зааврых нь дагуу root хийчлээ. Root хийснээрээ миний  Солонгос утасны sms 80 байсныг 160 болгоод орхилоо. Яаж болгосон бэ гэвэл System рүү нэвтрээд system/etc/ featureset.xml - рүү ороод 80 тэмдэгт гэснийг 160 болгож өөрчлөөд л болох юм.

1. Find the file featureset.xml in system/etc and open in text editor (Need root access then use root explorer for example)
2. Change the following values
Find <item name="KREncodingScheme">true</item> change to <item name="KREncodingScheme">false</item>
Find <item name="max_user_data_bytes_ex">80</item> change to <item name="max_user_data_bytes_ex">160</item>
3. Save and close then reboot..


Мөн Titanium Back up суулгаад хэрэггүй гэсэн бүх апп устгаад сайхан болгочихлоо. Өөр бусад тохиргоонуудыг мэддэг бол хүссэнээрээ өөрчлөж болох боломжийг өгдөг юм байна.

Root яаж хийх вэ гэвэл How to root /phone mark/ ингэж хайгаад л дэлгэрэнгүй заавартай гараад ирэх байна. Миний утасны /LG G Pro/ хувьд Root tool нь иймэрхүү. Утасаа USB Debuggin хийгээд уншуулахад утас чинь унтраад boot хэлбэрээр асахад wiped cache update хийгээд reboot хийгээд л болоо.


Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл