Ask.fm бидэнд хэрэгтэй юу?


Олон нийтийн харилцааны  аппликейшн болох Ask.fm залуучуудын дунд өргөнөөр ашиглагдах болжээ. Энэхүү аппликейшний гол давуу тал нь асуулт асууж буй эзнийг нь мэдэх боломжгүй байдаг нь хүссэн хүнээсээ дуртай асуултаа асууж хариултаа  мэдэх боломжийг олгодогт л байгаа юм.  Миний хувьд уг аппликейшнийг ашиглаад 1 долоо хоноход 50 гаруй асуулт ирсэн. Ердөө 7 хоноход л надад ямар асуулт ирсэн болоо гэж бодоод л утсаа гаргаад хардаг болгочихлоо хэхэ. Гэхдээ энэ 50 асуултад хэрэгтэй асуулт хариулт ганц ч байсангүй. Ажиглаад байхад бусдын ask талбар ч  мөн адил ялгаагүй хэрэгцээгүй зүйлсээр дүүрэн. Гэхдээ энэ нь  бие биенийгээ мэдэхэд дөхөм болгож өгч байгаа нь бас буруу зүйл биш юм. Бодоод байх нь энэ аппликейшнийг их дээд сургуулийн  болон ерөнхий боловсролын багш нар ашиглавал их зохимжтой юм шиг. Оюутан, сурагчид мэдэхгүй байгаа зүйлсээ өөрийгөө заавал илэрхийлээд байхгүйгээр асуултаа асуугаад түүнд тохирсон хариултыг багш нар маань өгөөд байвал оюутан, сурагч болон багш хоорондын мэдээлэл солилцох маш сайхан талбар болох юм. Мөн үүнийг бусдад зөвлөгөө өгдөг /эмч, хуульч, инженер г.м/ хүмүүс ашиглаад ирвэл бидэнд маш хэрэгцээтэй аппликейшн болох юм. :)
Эцэст нь надаас асуухыг хүссэн асуулт байвал http://ask.fm/Naelism :D

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл